"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс-2023" тайлангийн үзүүлэлтийг өчигдөр зарлалаа. Авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо долоон эх сурвалжийг ашигласан бөгөөд манай улс энэ үзүүлэлтээр 33 оноо авч, 180 орноос 121 дүгээр байрт жагсжээ. Ингэснээр өмнөх жилийнхээс таван байр ухарсан үйл явдал болов.
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал "Манай улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна.
50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой улс орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно. Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65.Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.
Авлигын индексийг хэмжихдээ
- Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх
- Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх
- Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх
- Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
- Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг байна.
Түүнчлэн Э.Мөнжаргал “Иргэний мэдэх эрхийг хангахад ухарсан. УИХ-аас хууль тогтоомж зөрчиж, олон нийтийн хэлэлцүүлэггүй, судалгаагүй хууль баталсан зэрэг үзүүлэлтүүд сөрөг нөлөө үзүүлж байна. Байр ухарч байгаа нь бусад орны үзүүлэлтийн оноо манай улсын өмнө, хойно орсноос шалтгаалж байгаа. Түүнээс оноо бүхэл утгаар өөрчлөгдөөгүй. Байр ач холбогдолтой зүйл биш. Тиймээс манай улс оноогоо ахиулахад анхаарах хэрэгтэй. Мөн эрсдлийн үнэлгээнд бууралт ажиглагдаагүй. Харин ч ахиц гарлаа. Авлигын гэмт хэрэг илүү нарийн аргачлалтай болсоор байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх арга бий болгохын тулд татварын орлого, зарлага тэнцүү байлгадаг тогтолцоо бүрдүүлэх ёстой" гэв.
ЭРСДЭЛ:
Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй байна. Түүнчлэн шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилготойгоор шүүн таслах ажиллагааг зохион байгуулж байгаа нь ардчиллын үнэт зүйлс, иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж эрсдэл дагуулсаар байна.
Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана хэмээн Монгол Улс амалсан ч хариуцлага алдсан ба төсвийн зарцуулалт хэдий хэмжээний үр өгөөж, хүртээмж бий болгож буйг хэмжих боломжгүй үе дахин давтагдахгүй гэдэгт итгэж, найдаж байна.
Авлигын гол эх үүсвэр нь төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдсэн байна. Уг томилгооноос их хэмжээний, зах зээлийн бус үнэлгээтэй, сонирхлын зөрчилтэй, монополь хэлцлүүд хийгдэж улмаар улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байгааг дахин онцлох шаардлагатай. Монгол Улсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй нь авлигын индексэд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл7
Энэ жил УИХ 126 хулгайчтай болно. Монголд амьдрахад бүр хэцүү стресстэй болно.
Үгүй шүү, харин ч эсрэгээрээ 2024 онд гишүүн болох нөхдүүдийн ашиг сонирхлыг маш сайн хаагаад, бараг эрх мэдэлгүй болчихсон. Наад зах нь эхнэр нөхөр, ах дүү хэн нэгэн нь төрөөс худалдан авалт, тендерийн ажил хийвэл шууд татагдахаар болчихсон. Хууль хэлэлцэх, батлах үндсэн ажлаа л хийдэг байх ёстой шд. Иргэд ч Их хурлын гишүүн гэхээр л гэр, байр, мөнгө гуйдаг буруу жишиг алга болно. Аймаг, дүүргийн дарга нар тэр асуудлыг шууд шийддэг, хариуцдаг болж байгаа
тун тоогүй дээ
Сүбатболд, элбэгдорж 2ыг шоронд хийвэл шууд 20,30 байр ахина. Монголын хамгийн даварсан 2 том хулгайч зүв зүгээр, бүр улс төр хийгээд яваад бгаа цагт Монгол хэзээ ч өөдлөхгүй. Голомтыг нь устгаагүй цагт авилгал яаж арилхав.
Сү.Батболд ч яахав. Хуулийг худалдаад авчихсан.Ц.Элбэгдорж үнэхээр буруутай бол түүнийг бариад хориоч дээ. Яагаад түүнийг сул чөлөөтэй явуулаад байгаа юм бэ? Чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа МАН-ын авлигачдад чинь өнөөдөр юу л байна эрх мэдлээс л их юм алга. Яагаад барьж чадахгүй байгаа юм бэ гэвэл МАН-ын авлигачдыг Ц.Элбэгдорж "Та нарын унаж яваа морь чинь хулгайнх Унавал хамт унана гэж мэдээрэй" гээд айлгачихсан.Үнэхээр ч өнгөрч байгаа энэ 34 жилийн 27-д нь, түүний 16-д нь үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг барихдаа энэ улс орныг тонон дээрэмдсэн. Сонгууль болгоноор хамгийн их мөнгө аль нам зарцуулж байна МАН. Санхүүжилт нь дандаа авлига. Намынхаа нэрээр төрийн албанд болон төрийн өмчит компаниудын удирдлагаар томилогдсон гишүүддээ намдаа хууль бусаар санхүүжилт олгох үүрэг өгдөг. 2000-2004 онуудад үнэмлэхүй олонхиор засгийн рэх барьж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дарга Баатарт намдаа санхүүжилт олж өгөх үүрэг өгсөн.Үүнийг н намынх нь ёрөнхий нарйин бичгийн дарга Отгонбаяр нотло
Аргагүй шд энэ их хулгай, дээрмийг түүхэндээ анх удаа ингэж ил тод болгож, иргэд тэр хэрээр бухимдаж байгаам чинь. Эсрэгээсээ тэр олон хэргүүдийг эцэслээд шийдэж байгаа шүүх, прокурор байхгүйм чинь. Авлигын хэргийг бол шүүх гурван шатаараа дамжуулаад үнэндээ л хав дарж чадаж байгаам чинь. 16 удаа хойшилсон хэрэг байна гээл бод л доо. Илрүүлсэн тоо, эцэслээд шүүхээс ял шийтгэл оноосон байдал хоёр нь тэнгэр, газар шиг байгаа болохоор наад төрийн бус байгууллага чинь тэр дагуу л байр эзлүүлнэ шд. Ер нь бол өмнөх шигээ ямар нэг том хэрэг ярихгүйгээр Элбэгдорж, Алтанхуяг, Хүрэлсүх нар шиг сайхан лоозогноод л авлигыг арилгана гэж бүлт бүлт шаагаал байж байх ёстойм шиг байгаан. Тэгвэл наа оноо чинь яг хэвэндээ л байгаад бна ха ха. Угаасаа либерал засаглалтай энэ төрийн бус байгууллага Монголыг хэзээ ч нээх урагшлуулахгүй. Элбэгдорж засаглаж байвал хэдэн байр урагшлуулж магадгүй ха ха
МАН баярлалаа