sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өчигдөр буюу 1-р сарын 30-нд хэвлэлийн бага хурал хийлгэв.


Энэ үеэрээ “Пакистаны Гадаад хэргийн яам 1-р сарын 25-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Энэтхэгийн тагнуулын ажилтан Пакистаны иргэнийг хөнөөх хэрэгт оролцсон хэмээн мэдэгдсэн. Пакистан иргэнийг хөнөөх арга барил нь Энэтхэгийн талын Канад, Америкт Сикх шашныхныг хөнөөсөнтэй маш төстэй. Энэтхэг хилийн чанадад террористуудыг дэмжиж байна гэжээ. Хятад улс энэ тухай ямар байр суурьтай байна?” гэж сэтгүүлч асуужээ.


Ван Вэньбинь уг асуултанд хариулахдаа: "Хятад Улс холбогдох мэдээллийг анхааралдаа авсан, мөн сүүлийн үед зарим улс орны хоорондох гадаад харилцааны маргааныг анхааралтай ажиглаж, Пакистаны гаргасан мэдээллийг чухалчлан үзэж байна. Терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан. Хятад улс уг асуудлаар “давхар стандарт хэрэгжүүлэх”-ийг эрс эсэргүүцнэ. Тэдний энэхүү үйлдэл нь өөрөөс нь бусдыг бүгдийг нь хохирооно. Хятад улс дэлхий нийттэй хамтдаа терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүх хэлбэрийн терроризмын эсрэг тууштай тэмцэхэд бэлэн" гэсэн байна.


Г.Бямба