Төлж л амьдардаг хорвоогийн хаалгаар бид орчихлоо, зөв үү? Буруу юу?
Монголчууд бидний хоорондын бүх харилцаа таваар-мөнгөний шинжтэй болсоор байна. Энэ бол сайн зүйл ер биш. Өвгөдийн уламжлал, нүүдэлчдийн соёл-иргэншил, ёс суртахууны үүднээс бол байж боломгүй, хүмүүнлэг бус шинж, гадны зохисгүй нөлөө, халдвар юм. Сонсож, тэвчиж, зохицож, эв найрыг хичээж, ачлах туслахыг л эрхэмлэж ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь. Одоо энэ бүхэн бүгд алга болж, хүн ам маань ачлах, энэрэх сэтгэлээ гээж дуусах нээ. Цөөн жишээ татъя. Эх хүн төрөхийн хаалгаар орохдоо л хэнд нь юу өгөх вэ гэж боддог боллоо. Өвчтөн хүн эмнэлэгт гар хоосон очихоос айдаг шахуу боллоо. Эцэг, эхчүүд цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын гарыг ил далд цайлгадаг боллоо. Нэгдүгээр ангид хүүхэд бүртгүүлэхэд жишиг үнэ ч тогтжээ. Үхэл, хагацал үзлээ гэхэд л лам, зурхайч, оршуулгын газар бүгд үнэ, төлбөртэй. Ажилд орох хүмүүс дарга, хүний нөөц...гээд л олон хүнд бага, ихийг өгнө. Зээл авъяа төлбөр, бараа авъяа НӨАТ, гэрийн буйр ч төлбөр, давсгаа суллаяа ч төлбөр, найранд уригдлаа ч төлбөр, наадам үзьеэ ч төлбөр...ер нь л хөдөлгөөн бүхэн төлбөр, харилцаа бүхэн төлбөр! Төлж амьдардаг хорвоо, төлбөрт хүлэгдсэн харилцаа! Хуримлаж гэрлэсэн ч төлбөр, хагацаж салсан ч төлбөр!... Хүмүүсийн хоорондох алба, амины харилцааны ядаж л 20-40 хувийг нь зохисгүй төлбөрөөс чөлөөлөх юмсан, ачлал, тусламжийн шинжийг нь нэмэгдүүлэх юмсан! Төлбөрийн тоо ба хэмжээг багасгаж, тойроод л нэгэндээ тусладаг байхыг хичээх юмсан!
Эргээд бодоод, дурсаад байхнээ би төлбөргүй төрөөд, төлбөргүй өсөөд, төлбөргүй суралцаад, төлбөргүй эмчлүүлээд, төлбөргүйгээр ажилд ороод, аав ээжээ ч төлбөргүй хөдөөлүүлжээ. Энэ бүхэн бүгд л 1990 оноос өмнө болж өнгөрчээ.
Одоо бол эхийн хэвлийд олдохоос эхлээд эх нутгийнхаа хөрс шороонд булагдах хүртлээ төлбөр, төлбөр, төлбөр! Ингэж хэлснээрээ би төлөх ёстой төлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш шүү. Ганцхүү төлсөн төлбөрийн хэмжээнээс, авилгын хэмжээнээс хамаараад хөөрхий хүмүүсийн нэг хэсэг нь арагшаа түлхэгдэж, бүр адлагдаж, арчаагүй байдалд орон шоовдорлогдож, энд тэндээс хөөгдөж, “үнэсэнд хаягдсан шалж адил” зовох, тарчлах, хэлмэгдэх болсныг л хэлэх, эсэргүүцэх гэсэн юм. Гурван сая гаруйхан хүн амтай, гуч гаруй жил хулгайлуулаад ч дундраагүй баялагтай улс орон эмчлүүлэх болон суралцах үйл ажиллагааг үнэ төлбөргүй болгочихож болноо доо? Тэгвэл үйл ажиллагааны энэ гол хоёр хүрээн дэх бусармаг бүхэн алга болно, иргэн бүр үйлчилгээг нь адилхан түвшинд хүртэх болно. Авилгын төлөө үүсдэг бүх чирэгдэл алга болно. Иргэд бүгд бичиг, үсэгтэй, боловсрол, мэрэгжилтэй, эрүүл байхын ганц нөхцөл бол эмнэлэг, боловсрол хоёрыг үнэ төлбөргүй болгох явдал юм. Бусад орны жишээ ч бэлхнээ байна шүү дээ.
Төлбөргүй, эсвээс төлбөр нь бага улс, оронлуу хүмүүс цагаачлан очих нь ихэссээр л байна. Өндөр төлбөртэй орчноос зугтах, бага цалинтай орчноос зугтах, аюул ихтэй бүс нутгаас дайжих, авилга ихтэй улс орноос дайжих үзэгдэл хаана ч байх зүйл болчихлоо. Эрх барьж буй намууд авилга, хулгай, мафи мэтээсээ бүрэн ангижрахгүй бол Монголын маань тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдал жилээс жилд л эмзэг болсоор байх болно.
Социализмын үед амьдарч байсан хүмүүс орчин үеийн олон төлбөрт байдалд эмзэглэх нь зүйн дагуух л хэрэг. Алсдаа дасан зохицох л байх. Гэхдээ сургууль, эмнэлэг хоёрыг төлбөргүй болгох нь Монголын маань хөгжилд, ирээдүйн маань гэрэл гэгээ, хүн амын маань соёл, шинжлэх ухааны өндөр түвшинд л хэрэгтэй. “Хүүхдүүд мөнгөгүй төрдөг, хөгшид тэтгэврээс өөр орлогогүй болдог." Хүүхдүүд наад зах нь 16 жил суралцах хэрэгтэй. Тэгэхдээ өөрийнхээ ч төлөө, бас улс орныхоо ирээдүйн төлөө ч суралцаж байгаа юм. Зөвхөн л дан ганц өөрийнхээ төлөө биш шүү!! Хөгшид болохоор тэтгэврийн мөнгө нь хоол, ундандаа ч хүрдэггүй. Гэхдээ эрүүл мэндийн даатгалыг төлсөөр байсан “хуримтлалыг” нь тооцох нэгэн зүйл бас буй. Энэ хоёр бүлгийн эмзэг байдлыг хүн төрөлхтөн ойлгодог. Тиймээ л эмнэлэг, сургууль хоёрын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс (улсын төсвөөс), мөн үндэсний баялгийн элдэв сан, хөмрөгөөс гаргаж байхыг хүмүүнлэг, иргэний нийгмүүд чухалчилдаг, нэгэн гол зорилгоо болгодог ажээ. Манай эрх барьж буй намууд уламжлалаа бодоод ч, цөөхөн хүн амтайгаа тооцоод ч, газар нутгийнхаа их баялагт дулдуйдаад ч, үнэн мэдлэг, зөв мэдээлэл, шинжлэх ухааны шинэхэн нээлтүүдийн ач холбогдлын өгөөжийг үнэлэн үзээд ч ядаж л сургууль, боловсролыг төлбөргүй болгомоор байна. Ийм зорилт дэвшүүлж, богино хугацаанд хэрэгжүүлэхээр амлаж байгаа намд санал өгөхгүй сонгогч олдоно гэж үү? Ялангуяа хүн амын олонхи нь ядуу буюу ядууралд орохын өмнөх төлөв, байдалд байгаа цаг үед ийм амлалтын үнэ, цэнэ мөн ч өндөр байх бизээ!
Ер нь энэ 30 гаруй намын удирдлага толгойгоо жинхэнээрээ ажиллуулж, мөрийн хөтөлбөрдөө хэнд ч үнэлэгдэхээр чухал санаануудыг тусгах хэрэгтэй. 30 гаруй мөрийн хөтөлбөрт дүн, шинжилгээ хийхэд эхний тавд нь орж байхаар сайн хөтөлбөр боловсруулж чадахгүй юм бол тэр намыг нам гэж хэн тоох юм бэ? “Нам болж тоглож байгаа, хэр чадвараа мэддэггүй савангийн хөөснүүд, утсан хүүхэлдэйнүүд, алиа салбадай нар” болж л ойлгогдоно шүү дээ! Аугаа их түүх, уламжлалтай, эдүгээ хоёр хүчирхэг том улсын дунд бамбай болон оршиж байгаа, цөөхөн хүн амтай, асар их байгалийн баялагтай энэ Монголыг, өнөөгийн эгзэг ээдрээтэй цаг үед “хөөргөн, доргио, мэдлэг багатай, туршлага гэхээр юмгүй шахам, баримталж байгаа гэх үзэл, онолоо ч ойлгохгүй шахам, биеэ ихэд тоосон, гэнэхэн хүмүүсийн мэдэлд л өгчихгүй юмсан! Тэд Монголыг маань үрж ч мэднэ, зарж ч мэднэ, устгаж ч мэднэ. Хэн хэн нь өнгөрсөн 30 жилд ардаа ямар мөр үлдээв, сайн, зөв зүйл юу хийв, өөрсдөө хэрхэн хөрөнгөжив, бусдыгаа хэрхэн мэхлэв, өнөөдөр бас ямар нүүрээрээ улстөрд орж ирэх гэж байна? Хэнийг нь, юуны төлөө магтаж болохоор байгаа юм бэ?...
Би сүүлийн 30 жилийн туршид хэн хэн анх юу ярьж, юу амлаж гарч ирснийг хүн нэг бүрээр харж, сонсож, юу хийснийг нь судалж, тогтоож ирлээ шүү дээ. Гэтэл тэдний дунд гарын таван хуруунд багтаж тоологдохоор төрийн зүтгэлтэн, шудрага улс төрч бүр нэг ч гарсангүй. А-аас Я хүртэл бүгд л итгэл, сэтгэлийг минь сэвтүүллээ, гутаалаа, хачиг, хувалз гэдгээ нотоллоо.
Охид, хөвгүүд маань төлбөрийн чадваргүйгээсээ болоод боловсрол ч үгүй, мэрэгжил ч үгүй болсоор байна. Өвөө, эмээ нар маань мөн л төлбөрийн чадваргүйгээсээ болоод архаг хууч өвчинд баригдаж дархлаа нь сулран суларсаар үхэхээргүй шалтгаанаар үхэцгээж байна. Хүүхдүүдийн мэдлэг, боловсрол олох, мэрэгжил эзэмших төрөлх шахам эрхийг нь төлбөрийн хүлээснээс чөлөөлөх юмсан! Мөн өвөө, эмээ нарын эмнэлгийн тусламж төлбөргүй авах эрхийг хуульчлан эдлүүлэх юмсан! 30 гаруй намын мөрийн хөтөлбөрт “нийт иргэдээ гэсэн нинжин сэтгэл, төлбөрийн дарангуйллыг нимгэлэх гэсэн хүмүүнлэг зорилго, ард түмнээ хөрөнгө, мөнгөөр нь ялгаварласан бусармаг бүхнээс чөлөөлөх гэсэн зөв хандлага, арга замууд эрх биш тусгагдах болов уу” хэмээн сонгогчид бид хүлээж, хүсэж байна.
Хот, хөдөөгүй л бүх хүн сурахаар сонирхсон бүхнээ төлбөргүй сураад, өвчин эмгэг бүхнээ төлбөргүй эмчлүүлээд, бүгд ажил, албатай, байр сууцтай, аюулгүй орчинд амьдрах юмсан! Нийгмийг, нийтийг ийм болгохын төлөө чармайдаг, бололцоотой бүхнийг хийж хэрэгжүүлдэг, ам ажил зөрдөггүй, авилгаас бүрэн чөлөөлөгдсөн тийм намаар удирдуулах заяа, тавилан ядаж 4 жил, чадвал 8 жил Монголчууд бидэнд олдох болов уу? Эзэн нь хичээвэл заяа нь хичээдэг гэдэг дээ, 2024 оны сонгуулиар хэн хүнгүй л хичээгээсэй, сонгуулийн ирц 90%-иас их байгаасай! Сонгогчдын 90 хувь нь оролцоод гаргасан шийдэл, сонголт нь 2024-2028 оны хооронд биднийг (Монголчуудыг) хааш нь хөтлөх, хэн болж хувиргах бол оо? Арай цалингаас бусад нь бүгд өссөн, үнэ нь бодит өртөгнөөсөө хэд дахин их, баян ядуугийн хоорондох зөрөө хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй өндөр болчихгүй байгаа гэж л найдах юм. Алив бүхэн аажим ч болов засардаг, сайжирдаг, хөгждөг, зүгширдэг дээ! Ядаж л энэ түгээмэл зүй тогтол Монголд маань илрэх, үйлчлэх байгаа...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл43
Мөнгө яаж олох вэ гэж стресстсэн шаналсан хүмүүс нийгмээр дүүрэн байна
Ene sedev uneheer zagatnasan gazar maajlaa. Odoo hujaag duuraigaad tsagaan saraar mungu beleglie gej baigaa. Ene hereer mongojih setgelgee gun bat orshino. Er n bidnii songoson suurin soyol bol mungu shutehees oor araggui bololtoi. Huduu holiin aimag sumduudaar yavj baihad bas arai gaigui.
Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ Өлсөж ундаасах болон мэсний нягууртай тул Ул боов өрж баярлах, ууц тавьж баярхах мулгуу бүдүүлэг уламжлалаасаа татгалзцгаая. Өрх бүр сая төгрөг хий гарздах ямар хэрэг байна. Зүгээр л сайхан таваг идээгээ засч азай буурлууд аав ээж, ах дүү төрөл төрөгсөдөө дайлж цайлж болох шүү дээ.
Нийгэм тэр чиэгээрээ мөнгөөр л үнэлэгдэж байна Хөдөлбөл мөнгө зогсвол зоос гэдэг л болж дээ. Автобусанд суухаас эхлээд л мөнгө. Ёстой 00 орёоо мөнгө шүү дээ
мөнгө мөнгө мөнгө бас дахин мөнгө
сур сур бас дахин сур ЗӨВЛӨЛТ ОРОН ДЭЭР ЦАХИЛГААНЖИЛТЫГ НЭМБЭЛ КОММУНИЗМ БОЛНО ЛЕНИН
Үнэн юм бичиж. Авилгал, албан тушаалын ашиг ганц нэг хүний хормойд орж зардал нь бүх хүний нуруунд үүрэгдэхээр бүгд мөнгөний хойноос зүтгэх болсон.
Үнэн юм бичиж. Авилгал, албан тушаалын ашиг ганц нэг хүний хормойд орж зардал нь бүх хүний нуруунд үүрэгдэхээр бүгд мөнгөний хойноос зүтгэх болсон.
1990 оноос өмнө бүх юм төлбөргүй байсан л гэх юм, тэр үед чинь Зөвлөлт Холбоот Улсын тусламж дэмжлэгээр л амьдарч ирсэн шүү дээ, Найрамдал-Дружба л гээд байсан, гэтэл 1990 оноос хойш Орос улс биднээс өр гэж хичнээн их мөнгө нэхлээ дээ, тэр нэхсэн өр чинь та бидний 1990 оноос өмнөх үнэгүй гээд байсан амьдралын маань үнэ шүү дээ, үнэгүй гээд андуураад баясаад яваад байсан чинь өр болж нэхэгдэж байгаа нь тэр , энийг одоо болтол ойлгохгүй явах ч гэж ... үнэгүй юм гэж хэзээ ч, хаана ч байхгүй
хүмүүсийн цалинг 5 саяаас доошгүй болгочихъё. эрүүл мэнд боловсролоо өөрсдөө дааг. Эрүүл байхын тулд хоолондоо анхаараг, сэтгэл зүйгээрээ өвчлөхгүй байж чаддаг, өвчилбөл эмчилж чаддаг технологийг эзэмшиг. Эрүүл мэндийн даатгалын системийг улам сайжруулна. Боловсролыг цахимаар олдог, хиймэл оюун ухаан ашигладаг болог. Тэгвэл сургалтын үнэ буурна. Чанар нь доошлохгүй. Оюутанд хичээлээс гадуур ажил хийх боломжийг нь 100% нээж өгье. Хичээлээр дарж шалгалт гэж сүрдүүлдэгээ болиё. Боловсролыг хүмүүнлэг болгоё. Боловсролыг хувиараа олж авдаг системд шилжье. Ядуу хүний толгойтой хүүхдүүдийг төр олж харж чаддаг, тэдэнд хөнгөлттэй үйлчилдэг болог.Авьяасаар нь уралдуулахаас бус мөнгөөр уралдуулахгүй. Мөнгөтэй айлын хүүхдүүд хувийн сургуулиараа явах нь зөв. Хувийн сургууль улсын сургуулийн өрсөлдөөн байх ёстой. Эмнэлэг мөн ялгаагүй. Эс тэгвээс нийгэм зогсонги байдалд орно
ЗХУ-ын хэдэн арван тэрбум алтан рублийн өрийг төлсөн үү монгол төлөөгүй өчүүхэн зүйлийг төлсөн ор нэр төдий орос хүчингүй болгосон Одоо монгол олон улсын валютын сан дэлхийн банк хөрөнгөтөн орны мөнгөнийй боол болсон манж төвдийн шашны боол болсон дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөрөнгөт орны газар болсон Тусгаар тогтнол байхгүй ЗХУ-ын бүх хөрөнгийг хувьчилж идээд олигарх капиталист үйлдвэрийн эзэд нударган баячуул помещикууд тариалан гурилын бачууд компхниуд монополь капталистууд зөвхөн үнийг өсгөн баяжиж байна Х үмүүс эсэргүүцэж цагаан сар хийхгүй гадагш дүрвэж байна дотоодод хийхийг хүсэхгүй байна ер нь юу ч хийхийг хүсэхгүй байна
хүчингүй болгосон гэдэг нь огт өргүй болчихсон үг биш байх шүү хөө, хэзээ нэгэн цагт Жириновский шиг нэг гар гарч ирээд л Монголоос өрөө нэхээд эхлэхийг хэн байг гэхийн !?
Зөвлөлтийн түүхий эдийн бааз, колони байсан цорын ганц улс Монгол байсан. Тийм болохоор ЗХУ д нийлүүлж байсан газрын доорхи баялаг, мал, малын гаралтай түүхий эд үнэгүй нийлүүлэгдсэн, энэ бүхнийг үнэлж тооцвол Монгол авлагатай. Тэдний нэхээд байгаа өрийг зөвхөн Мардайн уран төлнө. Нарийн яривал эх орончдынхоо амийг Оросуудаас нэхэх болно.
Buh yum gdgiig oilgoogoogui pizda 1 bna ichegui 21zuund iim yumnuudaas bolood mongolchuud hochrood bgaa tom bandaashig pussy diaper hudal hazagnah dondognoh bish $$ buh zuuliig shiidne
монгол орныг япон хятад солонгост америкт германд худалддаг чи юу хамаг уул уурхай газрыг мөн тэдэнд худалддаг чи юу
үннэндээ орост сохор зоосны өргүй тэд манай үнэт түүхийн зүйлийг устгаж байгалийн баялгийг цөлөмсөнөө төлөх ёстой цэнхэр мандал гэх мэт
ганц эрдэнэт монгол улсыг тэжээж байв мардайн уран монгол улсын аюулгүй байдлыг хангаж өнөө хүртэл орос цэрэг герман украйны фашистуудаас цээжээрээ халхалж амиа өгч болохгүй бол цөмийн зэвсгээр буудаж амиа өгөөд монгол хятадаа авч үлдэх гэж байна гэтэл францын аревогийн уранны бөмбөг орос монголыг хятадыг алах гэж байна
Социализмд төрж өссөн үеийнхэн дуусаад капитализм хөгжих байх өө.
Ardchilal gedeg mungu hulgai bayn yaduu undesten mongol bish undes ugsaagui mongol boloh elbeg bayr baabar gesen hulgaich gaarah etsest ni mongolchuud America uuguul irged adil eh orondo shoobdor uldene
Ardchilal gedeg mungu hulgai bayn yaduu undesten mongol bish undes ugsaagui mongol boloh elbeg bayr baabar gesen hulgaich gaarah etsest ni mongolchuud America uuguul irged adil eh orondo shoobdor uldene
Ardchilal gedeg mungu hulgai bayn yaduu undesten mongol bish undes ugsaagui mongol boloh elbeg bayr baabar gesen hulgaich gaarah etsest ni mongolchuud America uuguul irged adil eh orondo shoobdor uldene
орсын устгасан гээд байгаа лам бурхан чинь хэвээрээ хэдэн зуугаараа аүрээ хийд хэдэн арван мянган зуун лам нар хувалк шиг үржсээр мөлжсөөр байна цагаан идээ чинь цөм хуурамч байна мах чинь хортой мариа хийсэн байна Стандарт тохируулгагүй жин хэмжүүр ярганы аргаар хүн бүрийг мөлжиж байна ийм гадна дотны бэлэн хоол хортой мах цагаан идээ хэргэлсээр эх орны найруулсан архи хэргэлсээр хүмүүст хавдар ихээр тусч байна дээдэс эх орны юм хэрэгл:хгүйшдээ
АВИЛГАЛ бол нийгмийн хорт хавдвар юм аа. АВИЛГАЛыг УСТГАЖ бүх эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Тэгвэл Нийгэи ЭРҮҮЛЖИНЭ. Монголчууд бол муу ард түмэн биш. Бусдаас дутах юм байхгүй.
90 оноос капиталист нийгмийн харилцаанд шилжиж эхэлсэн шүү дээ. 30 жил алдаж онож яваад тусгаар тогтоносон орон шиг бие дааж шийдвээрээ гаргаад явж байна. 30 жилийн өмнө зах зээлийн Э.З мэддэг хэдэн хүн байсан билээ. мЭнэ хугацаанд бага ч болов мэргэжилтэнтэй боллоо. Хүмүүс зах зээлд амьдарч сурч байна даа. Зах зээл бол хүн төрөлхтний жам ёсны хөгжил юм шүү. улс бүр онцлогоосоо хамаарч өвөрмөц зохицуулалт байдаг. 90 онд МАН-ыг тараасан бол жам ёсны замаар явах байлаа. МАН юуч хийхгүй алцагануулсаар байгаад хөгжлийг олон жилээр ухрааж, өөрсдөө хагарталаа баяжлаа.
жам ёсны зам гэж байхгүй ЗАВХАЙ ЭМ шиг америк ёвропийн вьтнам ирак ливи сири палестин тайвань африкийн улсууд руу дайрдаг мартин лютер кинг анжели девис саддам хусейн КАДДАФИ ЖОН КЕННИДИ РОБЕРТ КЕННИДИ татарский дудины охин г и алуулсаар """""""""""""""""НӨПЕЛЕОН гитлерт сая саяар АЛУУЛСААР МӨН ардаа америк түшлэгтэй ЗЕЛИНСКИЙ НЕТАНЬЯХУЙ нарт хэдэн зуун мянгаар алуулсаар---------------сэтгүүлчдийн алагдаж байгааг----------ЗХУ-ын ү?д шороогийн нь хөдөлгөөгүй байсан монголын бүх газрыг гадаадын хөрөнгөтөн орвонгоор нь эргүүлж хаяад алтаыг нь аваад авдар нь хоосон үлдэж байна МОНГОЛД наалдсан юу ч түй ч байхгүй О рос гэж хуцалдахаа боль
Төлбөрийн системгүй харь гариг руугаа зайлдаа
мөлжлөгийн нарийн хулгайн системтэй газартаа очиж луйвраа хий мөнгө хүүлэгч гуй
Hahahha tehhh
МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ДААРААД АВТОБУС XҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ
МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ДААРААД АВТОБУС XҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ
МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ДААРААД АВТОБУС XҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ
МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ДААРААД АВТОБУС XҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ
МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ДААРААД АВТОБУС XҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ
МОНГОЛЧУУД ТЭМЦЭДГҮЙ БОЛОXООР БӨНДИЙЧӨӨД ДААРААД АВТОБУС XҮЛЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА НЬ XӨӨРXӨН ШҮҮ. XОРXОЙД XОРГҮЙ
За тэгээд ийм байна тиийм байна ингэе тэгье гээд л энэ бичигч өвгөн шиг сууцгаагаад л байж ханаагүй ойлгоогүй л байна уу ? За тэр нам мам мөрийн хөтөлбөр мөтөлбөр бүүүр худ цаашаа !!! Ер нь бол тэмцэж байж аливаа зүйлийг өөрчилнө.
Юмыг наана цаанатай хармаар. Дэлхий даяараа л ийм. Зардалгүй зардал багатай улс хаа ч байхгүй. Манай хөдөөд л арай гайгүй. Гэхдээ би хотын хүн шүү. Манайд тэтгэвэр халамж өчнөөн. Дунд боловсрол үнэгүй, дээд боловсрол хямд. Нэг тэтгэвэр тогтоолгочихвол үхэн үхтлээ л авна. Гадаадад тэтгэврийн мөнгө нь дуусаад гудамжинд гардаг хөгшчүүд бий. Тэтгэврээ дуусахаас өмнө үхэхсэн гэж хүсэцгээдэг. Нутагтаа өөрсдөө л олигтой амьдарцгаая.
монголд юи үнэтэй олигархууд ард түмнийг мөлжиж хурдан баяжихийн тулд жил сараар өдрөөр юмны үнээ өсгөсөөр байна токио нью йорк шиг болгохыг хүсдэг социализмын үед эмэгтэй хзн хорин нэгэн төрлин хөнгөлөлт эдэлж байлаа Бүх юмыг улс яслиас эхлэн хариуцаж болж байлаа тэр үед ганц эрдэнэт улсынх байв Гэтэл одоо оюу толгойгоос эрдэнэс таван толгой гоос эхлүүлээд үй түмэн үйлдвэр компани аж ахуйн нэгж алтны компаниуд байгаад амьдрал доройтлоо Би өнөө хүртэл цэнхэр тасалбараа хаана байгааголохгүй
Юмыг наана цаанатай хармаар. Дэлхий даяараа л ийм. Зардалгүй зардал багатай улс хаа ч байхгүй. Манай хөдөөд л арай гайгүй. Гэхдээ би хотын хүн шүү. Манайд тэтгэвэр халамж өчнөөн. Дунд боловсрол үнэгүй, дээд боловсрол хямд. Нэг тэтгэвэр тогтоолгочихвол үхэн үхтлээ л авна. Гадаадад тэтгэврийн мөнгө нь дуусаад гудамжинд гардаг хөгшчүүд бий. Тэтгэврээ дуусахаас өмнө үхэхсэн гэж хүсэцгээдэг. Нутагтаа өөрсдөө л олигтой амьдарцгаая.
Миний бодож байгаатай ижил байна.Ардчилал нэрээр эх орныхоо хөгжлийг ухраасан,эх орноо гадаад орны түүхийн эдийн бааз болгосон,зөвхөн өөрсдөө л хөдөлмөрийн бус орлогоор баяжих гнсэн , тийм л хүмүүс манай улсын ирээдүй н хувь заяаг атгасаар 30 гаруй жил өнгөрчээ.Ардчилал энэ цөөхөн үндэстнийг хоорондоо нэгдэх чадваргүй болгосноороо түүхэн балаг нь тасрахгүй үргэлжилсээр....Их эзэн хаан нь монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж сургасан байхад ...Одоо энэ гажуудлыг засах цорын ганц арга бол 80 90 байг гэхэд ядаж 50 60хувиас доошгүй нэгдэж хүчтэй тэмцлийг хийснээр нэг гэрч болох.... Өөр арга бол байхгүй , энэ чигээр л бол удахгүй Африкийн хамгийн ядуу орноос ч доор болох цаг ойртсор....
Социализм ийм их давуу талтай учир бид стрессгүй, эрүүл, элдэв бордоогүй хоол идэж байсан ч эрдэмтэд төрж байлаа. Хорт хавдар гэж байсангүй. Хүн бүр ажилдаа хариуцлагатай. Би жирэмсэн байхдаа нэг үзлэгтээ очих завгүй очоогүй юм .гэтэл дарна дуудаад эмнэлэгээс дуудаж байна. Хариуцлагатай байж үз гэж загнаж билээ. Би хүүхдийн хичээл хийлгэж үзээгүй. Багш нар л хийлгэдэг байсан. Тэхэд миний хүү дунд сургууль байтугай их сургуулиа онц төгсөж байлаа. Социализмын давуу тал мар их. Бидэнд одоо диваажин шиг л амгалан сайхан хүнлэг байж гэж бодогддог. Эхийн бичсэн хүн маш зөв бодож бичиж
Ардчилал гэдэг үгээр халхавчилж улсаас эх орноос хулгайлсан хулгайчууд худ хүргэнээ хүртэл ядуу гэж доромжилж аархаж байгаа ямар шуналтай дээрэлхүү гээч. 30 жилийн өмнө хөдөөнөөс ирсэн өсөхийн өлөн нь гараагүй бүлэг ах эгч дүүс байсан. Ард түмний бүх боломжийг хулгайлж ЖДҮ , газар мөнгө хүүлэхю шудрага хүнийг эхиж дэвшихэд нь хорлох, газрыг хятадуулал зарах гээд ... Бичээд ч төгсөхгүй бузар мөртлөө шүүх дээрээс цэвэр гараад л байх юм. Бурхан гэж байдаг бол ...
бүх юмыг буцааж улсын төрийн болгохын тулд ард түмний нэгдсэн хүчээр амархан хийж болно түүхийг зөвхөн ард түмэн бүтээнэ бид хорин нэгэн онд гурван зуун жилийн манжийн ноёрхлыг ард түмэн түлхэн унагааж байв
Дэлхийн хаана ч мөнгөгүй ажилгүй бол амьдрахад хэцүү.