sonin.mn

Хятад, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан концерт буюу Хятад,Францын соёл, аялал жуулчлалын жилийн нээлтийн арга хэмжээ 1-р сарын 31-ний орой Франц улсын Парис хот дахь Версалийн хааны ордны дуурийн театрт боллоо. Энэхүү арга хэмжээнд Хятад, Францын улс төр, эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын 500 орчим хүндэт зочин оролцжээ. Энэ үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар найрамдлын 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг видеогоор толилуулсан байна.


Нээлтийн арга хэмжээг Хятадын үндэстний найрал хөгжим, Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжим хамтран зохион байгуулжээ.


Өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Хятад, Францын ард түмэн, соёлын харилцааг бүх талаар сэргээж, 2024 оныг Хятад, Францын соёлын аялал жуулчлалын жил болгож, 60 жилийн ойг хамтран зохион байгуулахаа зарласан юм. Хятад Францын соёл, аялал жуулчлалын жилд хоёр орон тайзны урлаг, дүрслэх урлаг, соёлын өв, аялал жуулчлалыг сурталчлах зэрэг бусад салбарыг хамарсан олон сонирхолтой арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар тохиролцсон байна. 


Г.Бямба