
УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр, МАН-ын даргын хэрүүл тэмцэл төр рүү орлоо. Сүүлдээ энэ УИХ-ын асуудал болж, парламент руу халдаж эхэллээ. Үндсэн хуулинд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэж заасан байдаг. Парламентын түвшинд нэг намын даргын асуудал ингэж их орж, халдаж байсангүй. Өвөлжилтийн бэлтгэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өдөр бүр жагсаж байгаа багш нар, ахмадуудад хариулт өгөх хүн алга.
Гарын үсэг зурах, огцруулах хүмүүс л энд байна. Одоо энэ хэрүүл нь Засгийн, УИХ-ын хоорондын асуудал болж байгаад харамсаж байгаа. Ингээд энэ хэвээр удаан байвал хэн ч хожихгүй. Монголын төр л суларч байна шүү дээ. УИХ дахь АН-ын бүлгээс төсвийн хэлэлцүүлгийг буцаая гэсэн байр суурьтай байгаа. ХЗДХ-ийн сайдын үүрэг бол хууль зүйн бодлого боловсруулж, нийгэмд хууль сахиулах байгууллагыг удирдлагаар хангаж ажилладаг л албан тушаал. Харин тухайлсан хэрэг маргаан дээр гардаж ажилладаг хүн биш. Бодлогоо боловсруулдаг гэсэн үг. Надад нэг зарчим бий. Ардилсан нам ажиллаж байсан Хамтарсан Засгийн газрыг огцруулах ёстой гээд МАН өөрсдөө огцруулсан. Одоо эрх баригчид өөрсдөө Засгийн газраа огцруулах гэж байхад тэр Засгийн газрыг нь хамгаалаад сууна гэдэг зарчим манай намд байхгүй. Урьд өмнө нь МАН Засгийн газраа огцруулъя гэхэд АН-ын зарим гишүүн авч үлдээд, хор уршгаар нь бид нийгмийн дэмжлэгээ алдаж, ялагдаж байсан гашуун туршлага бий. Тиймээс нам нь өөрсдийнхаа Засгийн газрыг огцруулъя гэж байхад бид өмөөрөхгүй гэлээ.
Сэтгэгдэл5
Маш зөв юм ярьжээ.Тэр хоорондоо хөлөө жийлцэж байгаа МАН ын асуудлыг хурдан эцэслэх арга ЗГ ыг нь огцоруулах. Иймд АН өөрсдөө огцоруулна гэж оруулж ирж байгаа ЗГ ыг нь хамгаалж суух нь утгагүй.
Ардын намын мафийн хулгайч нар ууж идэхээ булаацалдаж байна. Шууд буудалцаад бие биенээ алаад эхлээч ээ..
Алтангэрэл өөрөө яоюунэрдэнэ Баттулгын тушаалаар тухаылсан асуудал их ярьсан даа Ухаа худгийг төрд авч намынхнаа томилжж ятаьан толгой шиг хулгай луйврын үүр болгох гээ юу Хувийн том кампаниуд улсад асар их татвар төлж байна Тэриыг нь аятайхан зөв зарцуулж иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж чадахгүй байна Төрийн бүх шатны менежмент маш муу байна
10 сарын 1-с МАН-ын бүдүүн данжаадууд бензины үнийг нэмэхээр олигархи хулгайч нартайгаа тохиролцож авлигалаа авцгаажээ..Өмхий хар алнууд аа..
zasagiin gazar ogzorch bolno,gehdee ard ni Mongol ylas herehen yldeh be?...ebliin yliral hayand irlee.............tymnii amijargaa yamar baigaa bilee?...................geed ta nariin heryylees gadna ikhe yum baina?...ene chag yed amidarch baigaa zebhen ta naraas saltgaalahgyi Mongolchyyd delhiid erseldeh saltgaan chyhal baina,delhii ingej hel amtai baihad Mongolchyyd ndyndyyr ni syngenyyleed ahiyhan hegjeed abah baisan yum daa...Hoorondoo zebhen amia haizailsan teneg tolgoinuud asig sonirhol ediin zasagiin nyyz erseldeenii telee tylaldsaar dyyslaa daa...ard tymenee haihairdaggui ter zasag baigaad yahab daa.........................MAN?AN ta hoyor hezee ch Mongoliin telee ajillahgyi yum baina?...ta nariin sabiig dyyrgene albanii bolon hybiin chini syydaig harah yum bol?....Mongol ylas syideh yum baina.tiimees hoyylaa zailaarai????????????????????ta nartai ch es ch Mongolchyyd erhbis chaasaa yabah bailgyi dee...............................