2-р сарын 2-нд "Хятад-АСЕАН-ы хүмүүнлэг соёлын солилцооны жил"-ийн нээлт болжээ. Нээлтэд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Ли Чян мэндчилгээ дэвшүүлэхдээ "Хятад, АСЕАН-ы орууд бол уул усаараа холбогдохын сацуу хүмүүнлэг соёлоороо ч холбогдсон найрсаг түнш байж, хамтын хүчин чармайлтаар баялаг агуулга бүхий Азийн соёлыг бүрдүүлдэг. Зүүн өмнөд Азийн бүс нутаг бол эрт дээр үеэс тэнгисийн торгоны замын чухал өртөө байсан болохоор Хятад улстай найрсаг солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлсэн өнө удаан түүхтэй байдаг. Өдгөө Хятад, АСЕАН стратегийн иж бүрэн түншийн харилцааг уламж хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагааны баялаг амжилт гарган, хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалт ахиж хөгжсөөр байна.
АСЕАН-ы орнуудын хамт "Хятад-АСЕАН-ы хүмүүнлэг соёлын солилцооны жил"-ын боломжийг ашиглан, хамтдаа дэлхийн соёл иргэншлийн санаачилга, "энх тайван, хамтын ажиллагаа, багтаамж, уялдаа нэгдэл"-ийг гол болгосон Азийн үнэт зүйлсийг сурталчилж, хоёр талын нийт 2 тэрбум хүмүүсийг улам ойртуулж, улмаар энх тайван, амар амгалан, хөгжин цэцэглэсэн, үзэсгэлэнтэй хамтын гэр орныг бүтээн байгуулахыг Хятад улс хүсэн хүлээж байна" гэсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл0