
Эрх баригч намын удирдлагуудын маргаан явсаар Төрийн өндөрлөгүүдийн толхилцоон болж хувирсан. “Салхи”-нд нь УИХ, Засгийн газрын легитим чанар улам бүр унасаар байна. Цаашлаад, хоёр талаас улсын нууцтай, тэр тусам гадаад харилцаатай холбоотой баримт сэлтүүд яригдах болов.
Эхнээсээ горыг нь амсаж буй бололтой мэдээллүүд ч гарч байна. Тухайлбал, Оюу толгойн арбитрын маргаанд манай улстай хамтарч ажиллаж буй 4-5 гадаадын компани бий. Үүний нэгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтэд тун таагүйгээр зарлаж, арбитрын маргаанаас гарах шийдэл рүү шидчих шиг боллоо.
Удахгүй дараа дараагийнхыг нь ямар нэг өөр шалтгаанаар гаргаж ирээд үргээхийг үгүйсгэхгүй болж байх шиг байна. Үүний зэрэгцээ, эрх баригч намын даргын суудлын төлөөх маргаанаас эхтэй, улмаар Засгийн газрын тэргүүний сэнтийд хүрч яригдахуйц улс төрийн томоохон толхилцооны дүнд хэдэн жил төрийн нууцад хав дарагдсан “Бодь”-ийн оффтейк гэрээний задаргаа ил боллоо. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төлбөр өртөгтэй холбоотой энэ гэрээ ихээхэн хардлага дагуулдаг. Гэхдээ төрийн нууцад байсан учраас тэр бүр нарийн ширийнийг олон нийт мэдэхгүй ирсэн. Харин 2022 онд үндсэн гэрээ нь ил болоход Нээлттэй нийгэм форумынхан дүн шинжилгээ хийсэн байдаг. Тэд “...“Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал олгож, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрсдэл үүрүүлсэн” гэж дүгнэсэн. Тодруулбал “…Ажлын урьдчилсан гүйцэтгэл байхгүй, талууд харилцан тохиролцож, гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байх үед урьдчилгаа төлбөр болох 110 сая ам.долларыг хоёр хуваан “Бодь интернэшнл” компанид шилжүүлсэн.
“Урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2827 749.38 ам долларыг хасаж шилжүүлнэ” гэсэн байгаа ч урьдчилгаа төлбөр болох нийт 110 сая ам. долларыг 2019 оны аравдугаар сарын 11, 23-ны өдрүүдэд хоёр хуваан аль хэдийн шилжүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээнд “…Худалдагч болон Гүйцэтгэгч талууд харилцан тохиролцвол 5.1-д зааснаас бусад давхаргын коксжих нүүрс, исэлдсэн нүүрс болон угааж баяжуулсан коксжих нүүрс худалдан авч болох бөгөөд нүүрсний үнэ, хэмжээг тухайн нөхцөл байдалтай уялдуулан Талууд тусдаа гэрээгээр харилцан тохиролцож тогтооно”, мөн “…Хэрэв талууд тохиролцвол нүүрсний үнийн индексийг өөр индексээр сольж болно” зэрэг заалтууд оруулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд ашиггүй нөхцөл байдал үүсгэх магадлалтай. 2019 оны аравдугаар сард байгуулсан гэрээнд “…Хэрэв урьдчилгаа төлбөрийг Гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх үед ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүний улмаас алдагдал үүсвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тодотгол хийх үед, эсхүл Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний хэмжээнд тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно” гэсэн байна.
Тус гэрээг байгуулснаас хойш 2023 оны 2 дугаар сарын байдлаар ханш 30.9 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлт нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэмэлт зардал бий болгосныг илтгэж байна.
Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын үнийн дүн нь тус гэрээнээс зургаан сарын өмнө хийгдсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын өртгөөс хэт өндөр байна” гэсэн. Өөр олон ноцтой дүгнэлтийг тэд өгсөн. Түүнчлэн, өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын ТББХ-ны хуралдаан дээр дээрх гэрээг төрийн нууцад авах ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан эсэх талаархэд хэдэн гишүүн Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл, тийм зөвлөмж гарч байжээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын сүүлчээр Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийг тэргүүлж байхөад тус зөвлөлөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл зэрэг таван төслийг төрийн нууцад хамааруулж зардлыг нь шийдэх зөвлөмжийг өгсөн байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл5
Төрийн нууцад хамаарах мэдээлэл мөн үү бишүү гэдэг нь их сонин шалгах хэрэгтэй тэгээд ч эний цаана хулгайлах боломж ашиг сонирхолын булхай байсан үгүй юу гэдгийг сайн шалгах хэрэгтэй
Занданшатар үнэхээр жул амьтан юм аа. Нууцаас гаргалаа гээд оноо авах гээ шаасан чинь өөрөө шаалгуулаа шаасс ха ха. Энэ нууц гээд бгаа баримтуудыг нууцад авах үед өөрөа ЗГХЭГ-ын дарга, УИХ дарга гээд сүүлийн 8 жилд нь төрийн өндөр дээд алба хашиж бсан этгээд шүү дээ. Новш гэж. Зүгээр л зайлж үз новш минь. Тэр Х.Баттулгыг, У.Хүрэлсүхийг дуудаж авчраад шалгамаар байшд. Яах гэж Бодь-д, ЭмСиЭс-д ингэж давуу байдал олгоод бдаг юм. Тэгэнд энийг нь эсэргүүцлээ гэж АБ, ОЭ хоёрыг ингэж муухай балбаж болохгүй шд
Х.Баттулга дандаа том луйваруудын ард нь байж байх юм. Шударга дүр эсгэсэн луйварчидаар монгол дүүрчээ. Сөнөж мөхөж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг боллоо. Япончууд монголчуудыг 21-р зуунд оршин байхад тохиромжгүй улс байна гэж дүгнэсэн гээд байсан нь ортой ч юм шиг. Ямар ч ёс зүй байхгүй, шударга бус, худалч хуурамч ард түмэн гэж дүгнэсэн гээд байсан үнэн юм шиг санагдаад байх юм. 1990 оноос хойш хүмүүс хүн биш болчихсон юм уу эсвэл монголчууд угаасаа ийм хүмүүс юм уу. 90 оноос хойш тувт луйварчид, авилгалчид, эх орноосоо урвагчид, далан худалчид төр барьж бн.
Бодийн хялар нөхөрт том ашиг өгөхгүй Баттулга жёнко биш болог ! Өгчихөөд дараа нь 20 хувийг нь өөртөө авсан нь тодорхой ! Аваагүй бол бас жёнко биш болог ! Нууцад оруулж хийхээ мэдэхгүй тэнэгтвэл бас жёнко биш болог !
Долир хужаагийн эрлийз Баясгаланд хутгалдаагүй луйвар гэж алга. Хятад цусны данжаадууд монголчуудын баялагийг идэж байх ёстой гэсэн дүрмийг МАН тогтоосон уу? Женко чонотой нийлсэн нохой байсан юм байж. Монголын улстөр эдийн засгийг хятадын эрлийзүүд гартаа бүрэн оруулсан гэдэг үнэн ажээ.