sonin.mn

Хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө, Америкийн зэвсэгт хүчин Иракийн олон газарт агаараас цохилт өгөв. Довтолгооны дараа Иракийн улс төрийн бүлэглэлүүд шил дарааллан мэдэгдэл хийж, Иракаас нэн даруй гарахыг Америкийн зэвсэгт хүчнээс шаардаж, иргэний байгууллагууд хариу арга хэмжээ авна гэжээ. Иракийн парламентын даргын үүрэг гүйцэтгэгч Мандарави өчигдөр буюу 2-р сарын 4-нд Америкийн цэргүүдийн дайралтад өртсөн Анбар мужид очиж, гадны цэргүүдийг Иракаас гаргах тогтоолыг Үндэсний хурал яаралтай хэлэлцэх ёстой гэв. 


Ерөнхий сайдын орлогч Фуад Хусейн мөн өдөр Иракт суугаа Европын холбоо, Канад, Бразил, Австралийн элчин сайдуудтай уулзах үеэрээ хэлэхдээ, "Америкийн дайралтад олон иргэд гэмтэж бэртэж, эд хөрөнгөө алдаж хохирч байна. Бид өөрийн эх орныг дайсагнагч орнуудын өс хонзонгоо тайлах талбар болгохгүй. Ирак тэднийг холбогч биш." гэжээ.


Г.Бямба