sonin.mn

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш эхний “ОRА” буюу бэлэн байдлын шалгалтдаа амжилттай шалгууллаа. Юнити секторын командлагчаар ахлуулсан комисс цэргийн багт хүрэлцэн ирэхэд ажиллагааны ахлах офицер дэд хурандаа Х.Ууганбаатар хүндэтгэн угтаж батальоны ерөнхий танилцуулгыг илтгэсэн юм. 


May be an image of television and text that says 'EVALUATION TEAM BRIEF MONBATT ORAI'

Үүний дараагаар комиссын бүрэлдэхүүн цувааны хамгаалалт, эмнэлгийн татан гаргалт, шалган нэвтрүүлэх цэг, баазын харуул, хамгаалалт, энгийн иргэдийн хамгаалалтыг зохион байгуулах зэрэг сэдвүүдээр бодит цагийн байдал өгч салбарууд тогтсон ажиллагааны журмын дагуу мандатад заагдсан үүргүүдийг хэрхэн гүйцэтгэж буй болон удирдлагын шийдвэр, холбоо зарлан мэдээлэл оновчтой, найдвартай, тасралтгүй байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа. 


May be an image of 9 people and text

Шалгалтын нэгдсэн дүн гаргах үеэр Юнити секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора хэлсэн үгэндээ Монгол Улсын цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтэд огтхон ч эргэлзэхгүй байгаагаа онцолж цаашдын энхийг сахиулах үйлсэд нь амжилтыг хүсэн ерөөлөө. 


May be an image of 6 people

Тус шалгалт нь батальоны штаб бэлэн байдлыг хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг НҮБ-аас тогтоосон стандартын дагуу англи хэл дээр бодит цагийн байдалд нийцүүлэн боловсруулж, салбаруудыг мэргэжлийн удирдлагаар хэрхэн хангаж буй байдал болон цэргийн алба хаагч нэг бүр гүйцэтгэх үүрэгт сургагдсан байдал, зэвсэглэл, техникийн үүрэг гүйцэтгэх бодит боломжийг шалгаж батальоны бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой юм.


May be an image of 5 people and text

May be an image of 3 people

May be an image of 7 people and text that says 'EVALUATION BRIE MONE MONBATT OF'

May be an image of 1 person and map

May be an image of 6 people

May be an image of 5 people and text

May be an image of 9 people

May be an image of 7 people and text

May be an image of 3 people and text that says 'UN'

May be an image of 3 people and text

May be an image of 2 people, ambulance, hospital and text

May be an image of 3 people and text

May be an image of 4 people, helicopter and text that says 'UN'

Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ