ЛУСАКА, 2024 оны хоёрдугаар сарын 6 /Bloomberg/. Ногоон эрчим хүчинд шилжихэд шаардлагатай гол түүхий эдийг хайхын тулд хиймэл оюун ухааныг ашигладаг уул уурхайн “KoBold Metals” компани Замби улсад зэсийн асар том орд илрүүлснээ зарлалаа.
Сан-Франциско хотод төвтэй “KoBold Metals” компанийн хувьцааг Билл Гэйтс, Жефф Безос нарын хөрөнгө оруулалттай “Breakthrough Energy Ventures” компани, мөн “T. Rowe Price Group Inc.”, “Bond Capital”, “Andreesen Horowitz”, “Equinor ASA” компаниуд эзэмшдэг ажээ. Тус компани одоо Замби дахь өөрийн талбайд жил гаруй өрөмдлөг хийж байна.
Компанийн ерөнхийлөгч Жош Голдманы хэлснээр, “Мингомба” хэмээх уг орд нь “асар их ирээдүйтэй харагдаж байгаа” бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын "Какула" уурхайнхтай дүйцэхүйц хэмжээний нөөцтэй ажээ. Өнгөрсөн онд тус уурхай 400 орчим мянган тонн зэс олборлосон байна. Тус компани ирэх арван жилийн эхээр олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний өмнө нөөцийн шинэчилсэн үнэлгээ, барилга байгууламжийн ТЭЗҮ-ийг боловсруулна. Голдманы тооцоолсноор, үүнд зарцуулах хөрөнгө 2 тэрбум долларт хүрч магадгүй байна. “KoBold” нь өрөмдлөгийн өгөгдлийг боловсруулах, Мингомба дахь зэс, кобальтын хайгуулыг оновчтой болгохын тулд хиймэл оюун ухааны технологийг ашигладаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл7
Конго улс нь ардчилсан орон хэрнээ дэлхийн хамгийн ядуу орны тоонд ордог.
Africa ornuud negdej westren daranguilagch colonch logdiin esreg temtsmeer yum
2 тэрбум болно гэнэ манай муу 15 жил ухаад 15 тэрбум гаргачаад байхад 15 тэрбумын өртэй.
ZAMBI ZOMBI BOLJEE...
ZAMBI ZOMBI BOLJEE...
ZAMBI ZOMBI BOLJEE...
Хөрөнгө оруулалт нь 2 тирбум нь байсан бол 20 тирбум болтол өсөх байлгүй дээ.