sonin.mn

"Эе эвтэй монгол бахархалт эхчүүд" ТББ-аас өчигдөр хэвлэлийн хурал хийн, Олноо өргөгдсөн Богд хаант улсын их дагина Дондогдулам хатны мэндэлсний 150 жилийн ойд зориулан, жүжиг бүтээх болсон тухай зарласан юм.


Уг жүжгийг нийгмийн сүлжээнд "Цус Цэвэр" гэх нэрээрээ танигдсан зохиолч, найруулагч С.Баярсайхан өөрийн "Чи яах байсан бэ?" нэртэй тууж, өгүүллэгийн түүвэрт багтсан Төрийн амь туужаас сэдэвлэн бүтээхээр болсон гэнэ. Уг жүжиг "Тамгатай төр" нэртэй байх аж.


С.Сарнай