sonin.mn

Хоёрдугаарын сарын 5-6-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн 3 дахь хурал болжээ. Уулзалтыг Хятадын Сангийн дэд сайд Ляо Минь, Америкийн Сангийн сайдын орлогч Жей Шамбау нар удирдаж, хоёр орны эдийн засгийн холбогдох салбаруудын төлөөлөл оролцов.


Хоёр тал Сан Францискогийн уулзалтаар хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон гурван чухал нийтлэг ойлголтын дагуу, хоёр орны макро эдийн засгийн байдал, бодлого, G20-ийн санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудын өр, аж үйлдвэрийн бодлого зэрэг сэдвээр илэн далангүй, ажил хэрэгч, бүтээлч хэлэлцээ хийжээ. Хятадын бүтээгдэхүүнд ногдуулах татвараа Америк нэмэгдүүлж, хоёр талын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Хятадын компаниудад дарамт шахалт үзүүлж байгаа зэрэгт Хятад анхаарал хандуулж буйгаа илэрхийлсэн байна. Хоёр тал байнгын холбоотой байж, нягт хамтран ажиллах нь зүйтэй гэж тохиролцжээ.


Г.Бямба