sonin.mn

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш билгийн тооллын цагаан сарын баярт зориулан илтгэл тавьжээ.


Баярын илтгэлдээ, " Та бүхэндээ луу жилийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Луу бол эрч хүч, ухаалаг, амжилт бүтээлийг бэлгэддэг. Дэлхийд тулгарсан өнөөгийн сорилтуудыг даван туулахад хүн төрөлхтөнд хэрэгтэй чанарууд юм. Энэ онд НҮБ-ын хувьд онцлог жил болж байна. Хятадын уламжлалт цагаан сарын баяраар НҮБ-ын амралтын өдөр анх удаагаа тохиож байгаа. НҮБ, олон талт үзэл баримтлал, дэлхийн хөгжил дэвшлийг тууштай дэмжиж ирсэн Хятад улс, Хятадын ард түмэнд баяр талархлаа илэрхийлье. Бид хамтран ажиллаж чадвал, тогтвортой, шударга, энх тайван ирээдүйг бий болгож чадна. Ирж буй луу жилд хүн бүхэн эрүүл энх, аз жаргалтай, өөдлөн дэвжихийн ерөөл дэвшүүлье" гэсэн байна.


Г.Бямба