БАЯРТОГТОХЫН БАТРЭГЗЭДМАА
(1972-2024)
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон “Алтан өд” шагналт нэрт яруу найрагч, билиг авьяас төгөлдөр зохиолч Баяртогтохын Батрэгзэдмаа 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас таалал болсон гашуудалт мэдээг аваад үр хүүхэд, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Б.Батрэгзэдмаа 1972 оны 5 дугаар сарын 23-нд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Төв аймгийн I арван жилийн дунд сургуулийг төгсөөд, УБДС-д анх удаа нээгдсэн Утга зохиолын ажилтны ангид элсэн суралцаж, “утга зохиол судлаач” мэргэжил эзэмшсэн юм.
Анд минь ухамсарт амьдралаа уран бүтээлдээ бүрэн зориулж, яруу найраг, хүүрнэл зохиол, кино, жүжгийн зохиолын төрлөөр олон бүтээл туурвисан, авьяаслаг яруу найрагч, зохиолч байлаа.
Тэрбээр “Нисэлт” нэртэй яруу найргийн анхны номоо хэвлүүлснээс хойш “Хайр” яруу найргийн хос ном, “Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ” , “Сэрсэн дэлхий АСОАДАРЭ”, “Гэрэлтэх дэлхий АСОАДАРЭ” яруу найргийн гурамсан бүтээл, “Очир эрхшээгч” роман, “Алтан соёмбын эх орон” кино тууж, “Би чамд хайртай 2” киноны зохиолыг бичиж, уншигч, үзэгчдэдээ хүргэсэн юм.
Б.Батрэгзэдмаа 2000 оноос жүжгийн зохиолын төрлөөр дагнан, “Хаалганы өмнө” , “Дурласан хүн” , “Хорионыхон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бохир улс төр”, “Би хүсэхгүй байна”, “Зузаан цаг”, “Миний хайрыг хүлээ”, “Сэндэр охин”, “Их хаадын санаа”, “Ногоон дарь эх”, “Цаглашгүй гэрэл” жүжиг бичсэнээс олон жүжиг нь УДЭТ, орон нутгийн театрын тайзнаа тоглогдсон.
Монголын уран зохиолын түүхэнд бүтээл туурвилаараа мөнхрөх, халгисан авьяаст, давтагдашгүй өвөрмөц анд чиний гэгээн дүр бидний зүрхэнд хоногшин үлдэх болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл35
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
ene huuhen chin zaluu l hun baina. Yagaad yavchihav aa, arai jin n hetreed zurh delbe usreed zogsson yum bish biz. Mongolchuud min bie bodoj dasga sain hiij iluudel jingee has.
Ysn muuhai ym bichdeg xvn be oorn ywah tsag irh bailgvidee
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Tenger tuuniig iveeg
Tenger tuuniig iveeg
Ум ма ни бад мэ хум
ум маань бад мэ хум