Эрхэм та бүгдэд айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй Усан туулай жил Монголчуудын хувьд онцлох үйл явдал ихтэй, авшиг ерөөлтэй сайхан жил болж өнгөрлөө. Урьдын таалал ерөөлийн хүчээр Монголын Бурханы шашны тэргүүн, оройн дээд, Очирдара X Богд Жавзандамба хутагт дээдэс Монгол орондоо тодрон заларсан түүхэн баярт үйл явдал тохиосон юм. X Богд гэгээн маань ном эрдэмд шамдан суралцах зохиолыг үзүүлж буйд бид бүхэн сүсэглэн залбирч байна.
Ирээдүйд Монгол оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд залгамж болсон лам хуврагууд маань Монгол болон Энэтхэг оронд ном эрдэмд шамдан суралцаж байгаа бөгөөд гэвш лхаарамба, гавжийн дамжааг амжилттай хамгаалж мяндаг цол хүртсэн лам хуврагууд төрөн гарсан жил байв. Бурхан багшийн сургаальд бидний зөв сэтгэл, зөв үг, үйлдлээс ирээдүйд бидэнд аз жаргал ирдэг. Бидний муу сэтгэл, зохисгүй үг, үйлдлээс зовлон гардаг. Энэ нь ганц хувь хүн төдийгүй байгаль дэлхийд хүртэл нөлөөлдөг хэмээн айлдсан. Тийм учираас бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн сайн сайхны төлөө зөв сэтгэлтэй байж, үг, үйлдэлдээ анхааран хичээх нь хэн нэгэн аливаа шашинд сүсэглэдэг, эс сүсэглэдгээс үл хамааран хүн бүрийн эрхэмлэх зүйл юм.
Иймд гарч буй модон луу жилдээ Бурхан багшийн энэхүү сургаалыг тунгаан нийтээрээ бие, хэл, сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгохын төлөө улам хичээцгээе.
Миний бие энэхүү ажлыг хүлээж аваад Монголын уламжлалт шашин соёлоо хамгаалан дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсрол, ахуй нөхцөл, орон хийдийн өнгө үзэмжийг дээшлүүлэх, сүсэгтэн олон номын адис жинлав хүртэх, зорин ирсэн сүсэгтэн болон жуулчдад ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт лам хуврагууд, бусад хүмүүсийн хамтаар онцгой анхааран ажиллаж байна.
Мөн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд МБШ Төв-Гандантэгчэнлин хийд Шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт цуврал нэвтрүүлэг эхлүүлсэн нь “Бурханы шашин бол шинжлэх ухаанч шашин” хэмээн барууны эрдэмтэд онцлон хэлсэнтэй нийцэж байгаа бөгөөд энэ хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахаар зорьж байна. МБШ Төв-Гандантэгчэнлин хийдээс төлөвлөж буй олон үйл ажилд идвэхийлэн дэмжиж байдаг та бүхэнд чин сэтгэлийн талархал өргөе. Ингээд МБШ Төв Гандантэгчэнлин хийдийг төлөөлөн айлчлан золгож буй модон луу жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, санасан сайн үйл бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий бэлгэт ерөөлийг өргөн, багш гурван эрдэнэ, номын сахиусанд даатган залбиръя.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШИНТНЫ ТӨВ- ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА ЛАМ, 30 ДАХЬ ХАМБА НОМУН ХАН, ГЭВШ ЛХААРАМБА ДУЛАМРАГЧААГИЙН ЖАВЗАНДОРЖ
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл14
shinjleh uhaantai hamtrah ni sain hereg, gehdee yadarch yavaa tomoohon davhargad garaa sungahgui bol hristiin bolon busad shashniihand humuusee aldaad duusaj baina shuudee. baingiin olon ''dagagch''-tai baih ni sanhuugiin talaasaa ch ter, eroosoo burhnii shashnii mongold orshin togtnohod ch ter chuhal, odoo yahav bolood baina, 20 jiliin daraa ene yanzaaraa baival gandan ezguirneshuu. zaluust chigelsen, yaduust chigelsen bodlogo barih heregtei.
Ллр хувалз минь цагаан сар болоогүй бншт
Зөв хүү шиг билээ , сүсэгтэн олон таатай хүлээн авч байх шиг ээ . Сүсэгтэн олны сэтгэлийн хөөрөлд хэт автан үлэмж газар авсан мухар сүсэг - хэт бишрэлийг болгоон - сэтгэлгээний үр хөврөл , философилог шинжлэх ухаанч чанараа илүүтэй хүндлээрэй ....
haha gucooo shar huwalzaaa chaddag ym ba uuu////
Ерөөл бат орших болтугай! Баярлалаа !
Ерөөл бат орших болтугай! Баярлалаа !
Ерөөл бат орших болтугай! Баярлалаа !
ened chadah ym n ideh untah
Ерөөл бат оршиг. Эрдэмтэй,номтой хамбатай болсондоо Монголчууд бид баяртай байгаа юм шүү.Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ерөөл бат оршиг. Эрдэмтэй,номтой хамбатай болсондоо Монголчууд бид баяртай байгаа юм шүү.Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ерөөл бат оршиг. Эрдэмтэй,номтой хамбатай болсондоо Монголчууд бид баяртай байгаа юм шүү.Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ерөөл бат оршиг. Эрдэмтэй,номтой хамбатай болсондоо Монголчууд бид баяртай байгаа юм шүү.Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
бат ерөөл оршиг
бат ерөөл оршиг