sonin.mn

АНУ-ын Техас муж улсын захиргаа болон Холбооны Засгийн Газар хоорондын цагаач иргэдийн асуудлаарх ширүүн зөрчил үргэлжилж, бүр “улс орны гэр бүлийн салалт” гэх яриа тренд болж байна. CGTN дэлхийн интернет ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаас харахад, санал асуулгад оролцогчдын 86.5 хувь нь, цагаач иргэдийн асуудлаарх хоёр талын эсрэг байр суурь нь АНУ-ын хоёр намын сөргөлдөөн ширүүсч, улс төрийн үүрэг чадамж улам бүр тэнцвэр алдаж байгаа бодит байдлыг ахин тод харууллаа гэж үзжээ.


Цагаач иргэдийн асуудал бол АНУ-ын Бүгд найрамдах, Ардчилсан хоёр намын зөрчил тэмцлийн халуун сэдэв байсаар ирсэн.


Саналаа өгсөн олон орны интернэт ашиглагчдын 70.2 хувь нь, цагаач иргэдийн асуудлыг шийдвэрлэх явц дахь АНУ-ын Засгийн Газрын хүчирхийлэл, хүмүүнлэг бус үйлдэлд маш сэтгэл түгшиж байгаа бөгөөд АНУ-ын хууль сахиулагчдыг цагаач иргэдийн эрхэнд ноцтой халдсан гэж хариулжээ. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 93.5 хувь нь, цагаач иргэдийн асуудал АНУ-ын удаа удаагийн сонгуулийн өрсөлдөгчдийн саналын тоогоо өсгөх хэрэгсэл болсоор ирсэн, гэтэл сонгуулийн дараа тэд хийсэн улс төрийн амлалтуудаа төдийлөн биелүүлдэггүйд хүмүүс маш сэтгэл дундуур байгаа гэжээ.


АНУ-ын үндсэн хууль нь хууль бус цагаачдын бүлэгт “Хоёрдмол байдалд автах” зэрэг бүтцийн шинжтэй шалтгаанаас улбаалан холбооны Засгийн газар болон сөрөг улс төрийн нам ялсан муж улс хоорондын эрх мэдлийн зөрчил тэмцэл улам гаарч мэднэ гэж санал асуулгад оролцогчдын 90.3 хувь нь үзсэн гэнэ. Саналаа өгсөн хүмүүсийн 89.3 хувь нь, цагаач иргэдийн асуудал бол АНУ-ын дотоодын улс төрийн эмх замбараагүй байдлын өчүүхэн хэсэг төдий, “Америкчууд Америкийг эсэргүүцэх” нь цаашид хэвийн үзэгдэл болж магадгүй гэж хариулжээ.

Энэ санал асуулгыг CGTN-ний англи, испани, франц, араб, орос таван хэлний платформ дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 11 мянга гаруй сүлжээ ашиглагч оролцож саналаа өгчээ.


Г.Бямба