Энэ жилийн цагаан сар ихээ өргөн дэлгэр болж байна. Уламжлал ёсоор шинийн гурваныг хүртэл амарч золгосон. Дөрөвнөөс нь байгууллага, хамт олны золголтоор үргэлжилж байна. Энэ сацуу “Наадам, цагаан сарын амралтыг долоон хоног болгоё. Бусад онц чухал биш тэмдэглэлт өдрүүдийн амралтыг цөөлье” гэсэн санаачилга гарч эхлэв. Бодмоор л асуудал санж.
Битүүнд хотоос гарч шинэлсэн хүмүүс шинийн гурванд буцаж ирнэ. Хотын хоёр талын товчоодоор битүү түгжрээ үүсдэг. Баруун зүгт Төв аймгийн Эрдэнэсант, зүүн талд бараг л Багануураас түгжирнэ. Маргааш нь улайсан нүдтэй шинэлээчид албан байгууллага, хотод байх төрөл төрөгсөдтэйгээ ажил хийдүүлэн золгоно.
Нэг иймэрхүү драм цагаан сараар үүсэж байгаа юм. Тэгэхээр энэ наадам, цагаан сарын амралтыг сунгах талаар удахгүй албан ёсоор яригдаж магадгүй юм. Ер нь энэ жилийн шинэлгээ яагаад ийм өргөн болж байна вэ. Хөдөөгүүр цас ихтэй. Мадчид зуданд нэрвэгдсэн. Зам харгуй хаагдсан. Үндсэндээ байгаль дэлхийн цагийн байдал таагүй л байна. Тэгсэн атал энд тэндгүй, аймаг орон нутгуудаар цас ухаад л шинэлцгээв.
Гэхдээ цагаан сараар муу үг ярьдаггүй монгол уламжпал бий л дээ. Түүхэн талаасаа монголчууд XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай Марко Пологийн эх сурвалжид бичигдэж үлдсэн. Монгол хүн бүр цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн
хувцас өмсч, бие биёдээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог. Энэ нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байжээ. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга аж.
Цагаан сар нь Монголын ард түмэн, Монгол төрийн томоохон ёслол хүндэтгэл, басхүү уламжлап, бэлгэдлийн үйл ажиллагаа болдог. Тэр утгаараа төр, засгийн түвшинд төрийн золголтыг хийдэг. Харин цар тахлаас болооод төрийн золголт дөрөв, таван жил завсарласан.
2019 онд гахай жилийн цагаан сараар Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын үед төрийн золголт хийсэн. Тэр жил нь цар тахал эхлээд хулгана жилээс хойш төрийн золголт болоогүй юм. Зөвхөн төрийн золголт ч бус монголчууд нийтээрээ цагаан сарыг өргөн хүрээнд бус тэмдэглэж ирсэн. Улмаар сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хийж байгаа нь энэ.
Хамгийн гол нь энэ луу жилийн босгон дээр цагаан сар өргөн дэлгэр болох хэд хэдэн хөшүүрэг бий болсон. Цар тахал нэрвэж, Монголын эдийн засаг -4.7 хүртэл унасан. Сүүлийн хоёр жилд эдийн засаг өсөх тал талын нөхцөл бүрэлдэж 6.8 хувь болтол нэмэгдлээ. Эдийн засаг тогтворжсон. Бараг л 0 заах дөхөөд байсан ам.долларын нөөц 5 тэрбумд хүрэв. Жил бүрийн цагаан сараар ам.долларын ханш өсдөг тогтсон жаягтай болчихсон байсан. Энэ цагаан сараар тэгсэнгүй. Ам.доллар өсөөгүй. Мөн Хятадын юанийн ханш ч хэвэндээ байв. Магадгүй үүнийг нийтээрээ анзаарахгүй байгаа ч бодит үнэн юм.
Цагаан сарыг өргөн дэлгэр болгож буй бас нэг шалтгаан бол УИХ- ын сонгуулийг бүсчилж явуулахаар болсонтой холбогдоно. Бас л “Үнэн юм уу” гэмээр үндэслэл. Гэхдээ энэ нь урьдны цагаан саруудын “хот болон аймаг” гэсэн хөдөлгөөнийг аймаг хооронд шинэлдэг болгож нэмэгдүүлсэн.
УИХ-ын сонгуулийн 13 тойргийн долоо нь орон нутагт, зургаа нь хотод байхаар болсон. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог, Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долдугаар тойрог болсон. Хэрвээ анзаарвал улстөрчид, ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс тойргийнхоо аймгийг дамжин шинэлж явна. Тэдний дийлэнхийнх нь шинэлгээ одоо ч дуусаагүй байна. Энэ агуулгаараа цаашид цагаан сар улам л өргөн дэлгэр болох төлөвтэй болж байгаа юм. Тиймээс л “Наадам, цагаан сарын амралтыг долоон хоног болгоё. Бусад онц чухал биш тэмдэглэлт өдрүүдийн амралтыг цөөлье” гэсэн хүсэлтүүд гараад эхэллээ.
Б.Тулгат
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл40
Амралт бол их олон хоног болсон. цөөлөх нь зөв
5 honog amraah n zuv. Hamaatnuudaa medehgui suusan tohioldol mer ser baigaa shuu, ah duugeeree sain orj garch bai, huuhduud chin neg negnee medej baih n chuhal. Eroosoo tsagaan sariin gol ach holbogdol n ter shuudee maanaguudaa!!
Энэ жил л ойлголоо хүнд өвөлийг арай гэж даван хавартай золгодог улс тун ховор ихэнх улсууд халуун дулаан бүсэд байдаг тэр ч утгаараа цагаан сараар сайхан баярлаж стрес өвлийн дарамтнаас салдаг байж
Зуун бус гэдэгт Говьсумбэр аймагыг оруулмаар бн
Шинийн 15 хүртэл цагаан сарын баярын ширээн дээрх ууц ул боовоо буулгаагүй айлууд байдаг болов уу?
Mongo haana bi idiine mongolyoi hamt kkk.Chishuumongoloo .Ygaad ssataad bana kkk
МАН хан хахуулиа тарааж дуусахгүй болохоор троллуудаараа бичүүлж байгаа
Гурав хоног хангалтай. Найр наадам ихэдвэл сурах дургүй хүүхдүүд, ажиллах дургүй ард түмэн дэлхийн хөгжилөөс тэр хэрээрээ хоцрох л байх даа.
дэмий ш дээ. Тэгж нэгнийгээ хүндрүүлээд хэрэггүй. Тэгээд ч олон хоног амрахаар хөдөө гарч давхиад осол аваар их гарна. Цасан шуурганд сууж хөлдөнө!!!!
дэмий ш дээ. Тэгж нэгнийгээ хүндрүүлээд хэрэггүй. Тэгээд ч олон хоног амрахаар хөдөө гарч давхиад осол аваар их гарна. Цасан шуурганд сууж хөлдөнө!!!!
дэмжихгүй ээ ... баярын 3 хоног багадаад байгаа хүмүүс нь ажил хийхээ болчих л доо ... олон хоног баярлахад нь ажил нь саад болоод байгаан байна ш дээ
Зөвөө
Зөвөө
Ер нь баярыг улам цөөлөх хэрэгтэй. Байх ёстой уламжлалт хоёр баяр бол Цагаан сар, улсын баяр хоёр. Гурав хоног цагаан сар болж л бна доо. Ууц өмхийрнө, Тавгийн идээ хатуурна. Тиймээс маш зөв баярлалаа. Харин тэр сонгуульд горилогчид бол тэдний хувийн асуудал биз дээ. Сонгууль цаг хугацаандаа л хийгдэх ёстой. Аль эрт аймаг сум, хэсч яваа хүмүүс бол нөгөө л албан тушаал, алдар нэр горилогчдын ажил юм даа. Чи УИХ-ын гишүүнд бэлтгэгдэж чадсан бол сонгогдоно. үгүй бол Пар. Асуудал ойлгомжтой.
Ажил хийдүүлээд золгож байгаат төрийн албан хаагч байвал ажил нь багадаад байгаагийн шинж бишүү.хэхэ
Заавал хөдөө явж золгодог балай моод дэлгэрсэн байна хуучин ийм юм байдаггүй л байсан ! Үүнийг зогсоох хэрэгтэй ! З хоног чинь ихдээд байна 2 хоног болго !!
Зөв ! Бадарч тахар товч бөгөөд тодорхой хэллээ, яг Балт шиг :)
За наадаxаа болиочдээ одоо, нэг иx жаргаад байгаа улс шиг завxарцгаасан юм

Наад дээлүүдээ тайлж ажлаа xийx цаг шүүдээ Монголчуудаа, xормойгоо чирсээр дууслаа

Монголчууд баян болсон тул цагаан сараар илүүдэл мөнгөө үрмээр байна.
Mongolchyyd aa!!!ta nariin amralt bagadaagyi ee!!!harin ajillah chini l chalgar baina,eersdee hicheej ajil,tegbel ylas eh oron chini yragsaa ahina,zebhen zalhyyragchidaar dyyrbel ene ylas chini bosoj endiihgyi suu!!!!!

хөх хадаг
Монгол ноены саруул ухаанд итгэнэ гэж С.Зориг агсан егтолж хэлсэн байх гж бодогдох юм.
Манж хятадын цагаан сар нэртэй мухар сүсгийн үйлдлийг бүрмөсөн болих хэрэгтэй. Цагаан сарын дараа халдварт өвчин ихэсч өндөр настай хүмүүсийн ихэнх нь дээшээ явцгаадаг. Учир нь золгож байгаа нь тэр гээд нүүр хацар амаа нийлүүлж бие биендээ өвчний вирус, бактери тараадаг. Дараа нь тамхилж байна гээд гар дамжуулан хөөрөг явуулж хүмүүсийн гараар дамждаг бактери, вирус цуглуулдаг. Тэгээр ширээн дээр байгаа хүн хүний амьсгалаар дамжин үсэрч наалдсан үл үзэгдэх шүлс унаж тогтсон мах бусад зоогнооос амсаж халдвар авцгаадаг . Ингээд болоогүй архины аяга гээд нэг аяганаас дамжуулан архи сархад ууцгаадаг бас л халдвар. Тиймээс шинэ жилийн баяр тэмдэглэсэн мөртлөө сар гаруйн дараа дахин шинэ жил угтаж авах ёсыг халж харин энэ үеэр хүн болгон улс орныхоо хөгжилд нэмэр болж бүтээн байгуулалтын ажил хийж хөдөлмөрлөцгөөе. Ахмадуудаа амралт, сувилалд үнэгүй амраадаг болгоё
Амралт цөөдөнө гэж байхгүй л дээ. Уул нь Бямба Ням гарагт олон нийтээр амрах амралтын өдөр давхцан таарвал тэдгээрийг ажлын өдөрт шилжүүлж амардаг олон улсын жишиг бий. Амрахдаа амраад, ажиллахдаа сайн ажиллах хэрэгтэй. Монгол хүнд дутагдал бий, хэт нэг талыг барьсан, олон улсаас юу ч сайныг нь сурдаггүй. Бүх улсад амралт байдаг. Олон ч бий.
Хөндлөн тэнхлэгийн төмөр зам тавьчих аа. Тэгээд 3 хоногтоо л золго. Чойбалсан-Баруунурт- Өндөрхаан- Улаанбаатар-Дашинчилэн-Батцэнгэл-Мөрөн-Тосонцэнгэл-Ховд-Улаангом-Баянөлгий гэсэн маршрутаар тавьбал зүгээр.