КАРАКАС, 2024 оны хоёрдугаар сарын 16 /Bloomberg/. Цэргийн нэрт шинжээчийг баривчилсныг, засгийн газрын зүгээс сөрөг хүчний зүтгэлтнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын ажилтнуудыг нутаг буцахыг Венесуэлийн тал шаарджээ.
Тодруулбал, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын 13 ажилтныг 72 цагийн дотор нутаг буцахыг шаардсан байна.
Өнгөрсөн долоо хоногт шинжээч Росио Сан Мигелийг баривчилсны дараа НҮБ-ын комиссоос “улс даяар өргөжсөөр буй хэлмэгдүүлэлтийн давлагааг зогсоохыг засгийн газарт уриалсан” тайлан гаргажээ. Түүнчлэн пүрэв гаргийн өглөө Р.Сан Мигелд өмгөөлүүлэх эрх олгохыг уриалсан байна.
Үүний хариуд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль мэдэгдэл хийж, Дээд комиссарын газрын үйл ажиллагааг түр зогсооно гэж анхааруулаад, тус байгууллагын тайланг “нэг талыг баримталсан”, "Николас Мадурогийн засгийн газрыг түлхэн унагахыг оролдсон хүмүүсийг өмгөөлж хамгаалсан" хэмээн тодорхойлжээ.
Харин НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани хэлэхдээ "ийм мэдэгдэл хийсэн явдалд бид харамсаж байгаа бөгөөд цаашид хэрхэхийг эргэцүүлэн тунгааж байна" гэлээ. “Бид эрх баригчид болон бусад оролцогч талуудтай холбоотой ажиллаж байна” гэж тэрбээр хэллээ.
Үргэлж маргаан дагуулж байдаг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хэлмэгдүүлэлт болж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын зүгээс дахин хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй юм. Саяхан Ж.Байдены засаг захиргаа Венесуэлийн алтны олборлолтод тавьсан хоригоо сэргээж, нааштай өөрчлөлтүүд гарахгүй бол газрын тос, байгалийн хийн хоригийг сэргээнэ гэж анхааруулжээ.
Лхагва гарагт НҮБ-ын Венесуэл дэх төв байрны гадна хүний эрхийг хамгаалагчид цугларч, Сан Мигелийг баривчилсныг эсэргүүцсэн байна. Эрх баригчид түүнийг эх орноосоо урвасан, хуйвалдаан зохион байгуулсан, терроризмын хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнийг улс төрийн тэрс үзэлтнүүдийг эрүүдэн шүүдэг гэдгээрээ алдартай Каракас дахь Хеликоид шоронд хорих ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл5
Мадуро гэж ерөнхийлөгч уго чавесын жолооч нь бсан,автобусны жолооч хүн яаж улсаа авч явах вэ дээ.уг нь венесуэл нефтийн нөөцөөрөө дэлхийд 4-д ордог бас газтай улс,гэвч архаг ядуурал ихтэй,мөнгөний ханш нь унаад цаас болчихсон,чадваргүй этгээдүүд төрийн толгойд гараад,ардчилал байхгүй,дарангуйлал тогтохоор улс нь яаж дампуурдагын яруу тод жишээ болж бна даа.хойд хөрш улс бас энэ зам руу эргэлт буцалтгүй орчихлоо

автобусны жолооч байх нь огт хамаагүй,гадны колоничлогчдын эсрэг гар хөл болохгүй,эх орноо гэсэн сэтгэл л чухал, харвард гэж гадны гар хөлүүдийг бэлтгэдэг курст сурсан хүзүүгүй новш ОТ-гоо гадныханд өгч,дотоодын аль ашигтай үйлдвэрүүдийг хувьчлах нэрээр хулгайлах аргад сураад ирсэн байдаг,тийм нэг хулгайчийг нь бариал биз Мадуро эх оронч эр хүн юм бна