XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын эхэн сарын шинийн долооны билигт сайн энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслолыг өргөөнд нь зохион байгууллаа.
Уг ёслолыг Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, Төрийн хонжин, хурандаа М.Болдбаатар удирдлаа.
Энэхүү ёслолд БХЯ, Зэвсэгт хүчин, Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд оролцсон юм. “Бүх цэргийн Их хар сүлдийг туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн” гэж үздэг юм. Тийм ч учраас ёслолын дараа Батлан хамгаалах салбарын удирдлагууд Модон луу жилийнхээ ажил үйлс хийморь лундаагаа даатган хар сүлднээсээ адисласан юм.
Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий. Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын сар шинийн өдрүүдэд өргөөнд нь зохион байгуулдаг уламжлалтай нь энэ юм.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
Одоо болтол өвөр монголын Ордост байгаа жинхэнэ Их хар сүлднээс ядаж дээж авчирахгүй байгаа нь ямар учиртай юм !
Step by step! Don’t rush!
Step by step! Don’t rush!
Ter Uvur Mongold baigaa Har Suld chin Hyatadad baidag tegeed gadaadiin hunii uner avchihsan sur huch ni mash ikh buursan, Mongol tsereg, Hyatad Tseregiig yalgahaa bolichihson Uchir Bolomjgui gej Utriin Ziaran Byambadorj Guai Ailtgasan uchir bolomjgui. Turiin Dogshin Har Suld bol Hariin hunii baraa harah uner avahuulahgui baih estoi Nandin Ed.