НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 17 /AFP/. Баасан гарагт Нью-Йоркийн шүүх Дональд Трампыг залилангийн хэрэгт буруутган 355 сая ам.доллароор торгож, Нью-Йорк муж улсад аливаа компанийг удирдах эрхийг нь гурван жилээр хассан нь түүний “бизнесийн эзэнт гүрэн” болон санхүүгийн байдалд нь томоохон цохилт болов.
Энэ оны 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь “бараг” тодорхой болоод буй Д.Трампыг илүү таатай банкны зээл авч, даатгалын нөхцөл эдлэхийн тулд хөрөнгөө хууль бусаар өсгөж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг худал мэдүүлсэн хэргээр буруутгажээ.
Энэ хэрэг нь эрүүгийн бус иргэний хэрэг тул шоронд хоригдох эрсдэлээс холуур өнгөрөх юм. Гэсэн хэдий ч Д.Трамп шүүхийн шийдвэр гарахын өмнө мэдэгдэхдээ, Нью-Йорк муж улсад бизнес эрхлэхийг хориглох нь “корпорацын хувьд цаазаар авах ял”-аас өөрцгүй юм гэсэн байна.
Нийт 91 хэрэгт яллагдагчаар татагдан дөрвөн муж улсад шүүхэд дуудагдаад байгаа Д.Трампын хувьд өөрийг нь буруутгаж буй хэргүүдийг “сонгууль болох гэж буй энэ үед өөрийнх нь нэр хүндийг унагах гэсэн арга” хэмээн мэдэгдсээр иржээ. Мөн тэрбээр шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл8
Трампыг дахиж ёрөнхийлөгч болно гэхээс олон хүн шээс алдаад саад хийх гэж оролддог юм ! Хорхойтой араандаа зуугаад ёрөнхийлөгч болсоныхоо дараа Трамп өшөөгөө заавал авна ! муусайн юмнуудаас !
Чи хаанахын хэн бэ
Чи хаанахын хэн бэ
Trump Orost l ashigtai. Usa g dotroos n hagalan butargana. Mash olon hereg hiisen. Odoo dahiad tuunii esreg zuugaad hereg Neely tei shuuhee huleej Baina.
Байден ч Трампаас үхтлээ айж байгаа юм байна даа ккк
трамп ялахнээ
Америкийн ардчилсан намынхан засгийн эрх барих бүртээ холбооны нөөцийн сангаас жил бүр хэдэн зуун тэрбум доллар хэдэн их наяд долларыг хүүтэй зээлэн авч америк улсын өрийн хэмжээг нэмэгдүүлсээр байна. Энэ их өрийг америкчууд төлнө. Энэ тэгээд сайхан уу?
Galzuu Trump dahin garahguie..