Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон 6 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газруудын алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй иргэдийг эсэн мэнд оллоо.
Харин Ховд аймгийн Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд тус бүр 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг,Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн суманд бүртгэгдсэн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж байна.
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
Хүмүүсээ амьд байхад нь эрж олбол авран хамгаалах ажил болно. Харин цогцос болсон хойно олбол ажилдаа хойрго хандсан байна. Зарим нь мөнгө шаардаад суучихдаг гэсэн. Ж нь Төв аймгийн Эрдэнэ сумын ОБГ ынхан цасанд суусан иргэдийг маш өндөр үнээр чирч гаргадаг гэж иргэд баталгаатай ярьж байна.
Зөв ш дэ. Тэгээд цаг агаарын анхааруулдсан мэдээ явсаар байтөал сайн дураараа цасанд очиж зоогдоод байгаа тэнэгүүдийг бидний татварын мөнгөөр очиж татаж гаргасаар л байх уу??? Өөрсдөөс нь төлбөрийг нь гаргуулах нь хамгийн зөв
Зөв ш дэ. Тэгээд цаг агаарын анхааруулдсан мэдээ явсаар байтөал сайн дураараа цасанд очиж зоогдоод байгаа тэнэгүүдийг бидний татварын мөнгөөр очиж татаж гаргасаар л байх уу??? Өөрсдөөс нь төлбөрийг нь гаргуулах нь хамгийн зөв