Д.Чулуунжав: Улс үндэстэнд ч, улстөрчдөд ч сайн нэр нэн чухал
Аль, ямар ч улс оронд өнгөрсөн түүхээс нь түүнд оноосон, үлдээсэн газар нутаг, хүн ам, хэл соёл, нэр, хоч гэж буй. Тэр бүхэн нийлж нэгдээд л өнөөдрийн үнэлгээг нь тодорхойлдог гэж хэлж болно. Хөршүүд нь, холын зочид ч мөнхүү үнэлгээнд тулгуурлан харьцах магадлал өндөр байдаг. Харин өнөөдрийн ард түмэн, ялангуяа залуус нь мөнхүү улс, үндэстний үнэлгээ, ойлголтоос огт өөр болчихсон байж ч болно. Хөршүүд болон зочдын “кармаалж ирсэн ойлголт, үнэлгээнээс огт өөр хүмүүс шүү бид” гэдгээ уулзсан, танилцсан эхний мөчөөс л харуулж чадвал мөнхүү түүхэн үнэлгээ дорхноо л сарнидаг, алга болдог. Амьдрал дээр энэ байдал тод илэрдэг, зочид ч энэ талаар сэтгэгдлээ хэлж, үнэнээс хол ойлголт, үнэлгээтэй байснаа хүлээн зөвшөөрдөг... Зарим нь бүр уучлалт гуйдаг.
Түүхэн сайн нэр төр, үнэлгээ, хүмүүнлэг чанар, бас араатанлаг шинж, хүйтэн цэвдэг ааш авир, ёрын муу зан төрх гэж байнаа. Иймэрхүү шинжээр нь тодорхой угсаатныг нэрлэх, үнэлэх нь ч буй.
XX зууны дундуур Баруун Европ нэлэнхүйдээ шахам нацистууд, фашистууд болж, харилцан түрэмгийлэл үйлдэцгээж, дэлхийн дайн дэгдээж, тамын тогоо болж байв. Одоо XXI зуунд дахиад л тиймэрхүү байдалд орлоо. Хоёр зуун дамнан там болсон орон зай, аллага хядлагийн жилүүд, хаана хаанаа зангидагдсан өш хонзон, хар хор! Одоо тэднийг хэн магтах вэ? тэдэнд хэн итгэх вэ? тэд хоорондоо яаж эвлэрэх, зохицох вэ? Дээрээс нь хэзээний нэр муутай (Конкистадорууд, боолын эзэд, колончлогчид, боолын наймаачид, бусдын цус нулимсаар хөлжигчид...) америкчууд нэмэгдлээ. Ойрхи Дорнод, Дундад Азийн зарим улс орон ч тэдэнд уруу татагдлаа.
Америкийн эрх баригчид газрын холдоо дулдуйдан мөн ч сүнсгүй аашлаж байна даа... Дараа хойчдоо юу л болдог бол! Муу санаа эзнээ отдог, мэхт мэхэндээ ойчдог, санаа муут яван хатдаг, муу үйл муу үр төрүүлдэг, муугийн уршиг олонд...гэхчилэн ярьдаг, биелдэг дээ! “Монголчууд бид хүний газар нэрээ, өөрийн газар ясаа” хэмээж, сахьж ирсэн ард түмэн билээ. Энэ зарчим, зуршил маань харин тун ч их суларлаа. Харьд яваа иргэд маань нутагдаа үлдсэн хүмүүсийнхээ нэр, нүүрийг бодох, хамгаалах учиртай. Цөөн хэдэн хүнээс болж “Монголчууд” гэх нэр, алдар сэвтэх ёсгүй. Улс оронд баян, хоосны ялгаа ихсэх хэрээр ядуу хүний тоо олширдог. Тэгээд л ядуурал муу муухай бүхнийг төрүүлдэг. Ядуурлын шалтгаан нь хувь иргэний арчаа муутайнх гэх ойлголт, тайлбарт дуртай хүмүүс ч олон байдаг.
Гэхдээ л ядуурлын үндсэн шалтгаан нь тухайн нийгмийн удирдлага, зохион байгуулалтанд, эрх барьж буй улстөрийн намын ёс суртахуунд л байдаг ажээ. Эрх барьж буй нам бол мөнхүү цаг үеийнхээ оюун ухаан, нэр төр, нандин чанар байх ёстой. Ийм үнэлэмж, баримжааллын үүднээс л сонгогчид саналаа мөнхүү намд өгсөөр байдаг түүхтэй.
Харин уг нам энэхүү итгэл, сэтгэлд дүйцэж, амласнаа, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх эсэх нь удаах дөрвөн жилийн турш дахь үйл ажиллагаанаас нь харагддаг, дүгнэгддэг. 4 жил тутамд л сонгогчид итгэж найдаад саналаа өгөөд л байдаг, гэтэл ажлын байр ч нэмэгддэггүй, цалин ч өсдөггүй, мөнгөний ханш ч өсдөггүй, ядуурал ч буурдаггүй, барааны үнэ тасралтгүй өссөн хэвээрээ л байдаг, харин Их хурал болон Засгийн газрын гишүүд л гэрлийн хурдаар хөрөнгөжөөд байдаг бол яах байна аа? Бид чинь энэ газар нутаг дээрээ хамтран амьдарч байгаа “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэх ёс суртахууны журамт үүрэгтэй, угсаа гарал нэгтэй ард түмэн шүү дээ. Гэтэл үндэсний хөрөнгөтөн, элит давхраа, дарга нар гэх бүлэг буй болоод бусдыгаа хуурдаг, мөлждөг, байгаа бүхнийг нь элдвээр залилан авчихдаг бол бидэнд үндэсний эв нэгдэл, Монголоо, Монголчуудаа гэх ойр дотны халуун сэтгэл, зүтгэл байх уу, буй болох уу?...
Ийм том нутаг дэвсгэртэй, ийм цөөхөн хүн амтай, ашигт малтмалын нөөц ихтэй, хоёр талдаа асар том зах зээл, хэрэглэгчидтэй, нэг хүнд ноогдох малын тоо толгойгоороо дэлхийд тэргүүлдэг Монгол орны иргэдийн 40 гаруй хувь нь ядууралд орчихсон байна гэдэг бол хэнийг ч болов гайхралд оруулах баримт юм. Дундад зууны үеийн ойлголтоор бол Монголчууд байн байн гадны халдлага, дээрэмд өртөж байгаа бүхнээ цөлмүүлчихдэг юм байна гэж бодогдохоор ажээ. Гэтэл XX, XXI зууны үеийн хулгайч, дээрэмчид бол өөрийн иргэд, тэр тусмаа бүр төр, засгийн эрх баригчид байсан нь нотлогдлоо. Иймийн учир хот, хөдөөгүй, төв хязгааргүй бүх дарга нараа солихоос өөр арга үлдсэнгүй бололтой. Ард түмний, сонгогчдынхоо итгэл, сэтгэлээр ингэж тоглоно гэж байх уу?
Өнөөдөр гэхэд жирийн иргэд ядуурч, итгэл алдан цөхөрч, хэрхэхээ мэдэхээ байгаад, хэнд ч итгэхээ болиод, самуурахын босгон дээр ирчихээд байна шүү дээ! Ядахдаа Монголын шүүх нь үнэний дэнс байхаа болиод удаж байна. Гадны хөрөнгө оруулалтын ашиг нь зөвхөн л “Данхайсан том төрийн үрэлгэн зардал” болоод л урсчихаж байна. Аж ахуй, бизнесийн томоохон гэрээ, хэлэцээр бүхэн шахам төрийн нууц гэгдэж, булхай луйврууд нь ард түмний хараа, хяналтаас бултчихдаг боллоо. Төрийн гурван өндөрлөг маань авилга, булхай, залихайн өндөрлөг болчих шахаад байна. Монголын төр, засгийн, шүүхийн нэр төр түүхэнд байгаагүй доод цэгтээ тултал унаад байна. Ийм тохиолдолд яах ёстой байдаг юм бэ? гэж аливааг эргэцүүлж боддог, Монголоо гэх сэтгэлтэй хүн бүр л зовниж, санааширч байна. Нэгэнт буй болчихоод байгаа дээр дурдсан зохисгүй бүхэнтэй тэмцэх үүрэгтэй, бас боломжтой хүн бол юуны өмнө л эрх барьж буй намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар юм. Өнөөдөр тэд залуу хүмүүс байгаа нь, алдар гавъяаны зам, мөр өмнө нь байгаа, урт байгаа, зориглоод хөдлөх аваас өргөн олон түмэн дэмжихэд бэлэн болчихсон байгаа нь олзуурхахаар тохироо, нөхцөл болно. Тэд цааш цаашдаа зайлуулагдваас зохих улстөрчдийн эгнээнд орох уу, эсвээс бүтээсэн сайн үйлстэй, гавъяатай улстөрчдийн эгнээнд орох уу гэдгээ өөрсдөө сонгож авах хэрэгтэй болчихоод байна. Намынхаа ялзарчихсан ахмад үедээ долигносон янзаараа үлдэх үү? Эх орныхоо ирээдүйн хувь заяанд санаа тавьж, шударгууг эрхэмлэх үү? Гэх салаа замын уулзвар дээр тэд өнөөдөр зогсож байна. Монголын сэхээтнүүд, дэвшлийг хүсдэг сонгогчид тэдний аль замаар орохыг нь нүд цавчилгүй ширтэн харж байна. Зөв сонголт хийх, зөв талд зогсох, хатуу байр суурь эзлэх, өөрийгөө өөрчлөх, шудрага үнэнийг эрхэмлэгч болж чадах эсэхээ эцэслэн шийдэх эгзэг, ээдрээтэй 2024 он тэднийг хүлээж, хот хөдөөгүй харж байна. 1990 оноос хойшхи сонгуулиуд, үр дүнгээр нь байгуулагдсан УИХ, Засгийн газруудын үйл ажиллагаа Монголын сонгогчдын нүдийг зохих түвшинд хүртэл нь нээсэн байх ёстой. Тэд улстөрчдийн амлалтаар нь биш ажил, хэргээр нь үнэлж сурсан байх учиртай. Нам бүхэн, нэр дэвшигч бүхэн шинэ, хуучин гэлтгүй энэ талаар бодож, оноо цуглуулахад хэрэг болох “улстөрийн капиталаа” сонгогчдын нүд ба чихэнд хүргэж л байвал сайнсан!
Аль нэгэн тойрог дээр 36 намаас 36 хүн нэр дэвшин очлоо гэхэд үнэлэгдэх юмтай нь, “улстөрийн капиталтай” нь хэн хэн бэ? гэж л сонгогчид хардаг, шүүдэг. 2024 он бол 1992 он биш. Энэ хооронд 8 сонгууль болжээ. Тэгэхлээр сонгогчдыг хуурах боломж бараг л байхгүй, ялангуяа ахмад сонгогч нар “юм үзэж нүд тайлснаараа” урдуураа улаан хөлтнийг гишгүүлэхгүй л болцгоочихсон байгаа. Ийм тохиолдолд үнэн үг, чанартай мөрийн хөтөлбөр, урд өмнөх гавъяа, оролцоо, “төрд нэрээ хугалаагүй, түмэнд нүүрээ бараагүй”, төр засгийн ачааг даах тэнхэлтэй, ёстой л “атан тэмээд шиг, амбан шарууд шиг” нэр дэвшигчидтэй намууд л олон санал авах байх. Их спортод нас чухал үзүүлэлт байдаг бол их улстөрд мэдлэг, туршлага, ёс суртахуун, эх оронч сэтгэл, хариуцлага, ам ажлын нэгдэл л чухалчлагддаг жамтай. Харин шашин сурталд бол цаг үеэ (шинжлэх ухааны хөгжил, сүсэгтнүүдийн боловсрол, дэлхийн хүн амын мэдлэг, мэдээллийн түвшин г.м) дагаад шинэчлэгдсээр байдаг нь л нэр төртэй хэвээрээ үлдсээр иржээ.
Ард иргэдийн шинжлэх ухааны мэдлэг, боловсролд зориулж гурван зүйлийн жишээ татъя. Нэгдүгээрт, Допингийн хэрэглээ, Хоёрдугаарт, Хүйсээ солиулах үзэгдэл, Гуравдугаарт, Хойд дүр тодруулах үзэгдэл.
“Улс эх орон, монголчуудынхаа нэр төрд санаа тавьж, монголчууд бид XXI зуунд дэлхийн бусад хүмүүсийн адил зиндаанд л мэдлэг, боловсрол, соёлтой яваа юм шүү” хэмээж л энэ бүхнийг бичиж байгааг минь зөвөөр ойлгоорой. Төвдөд очоод үзчихсэн монголчууд өнөөдөр Төвд угсаатны хоцрогдлыг гайхаж байх юм. Яг энэний адилаар Монголд ирээд үзчихсэн гадаадынхнаас олон хүн Монголын хоцрогдлыг бас гайхаж байна. Тэд яг бидний нүүрэн дээр, яг үнэнийг хэлсэн тохиолдол ч олон гарлаа. Зарим нэг нь телевизээр ч яригдсан, үзүүлсэн дээ. Наад захын жишээ гэхэд л бие засах газар, нүхэн жорлон, нэг хулаар айраг уудаг байдал гээд л олон юм бий. Олон арван их наядаар нь идэж, шамшигдуулж чадаж байгаа “манай дээдсүүд” нутаг нутгийнхаа цөөн хэдэн жуулчдын баазад боловсон бие засах төхөөрөмжүүдийг хувиасаа бэлэглэчихсэн ч болох шүү дээ. Ядаж л УИХ-ын 120 гишүүдийн тоогоор, дээр нь нэмээд 100 орчим том дарга нарын тоогоор боловсон бие засах газар жуулчдын баазуудад байгаасай билээ. Допингийн хэрэглээний тухайд уран сайхны аргаар дүрслэн өгүүлье. Бүтэн 2 цаг ноцолдоод ч үл ядрах бодис (эм гэе) хэрэглэчихсэн бөхийг 20 минут барилдаад ядарчих хүнтэй барилдуулж тэмцээн хийж болох уу? Хэн ч гэсэн шудрага биш гэж л хэлнэ биз дээ. Хүчтэй допинг нууцаар хэрэглээд бүх наадам, тэмцээн хэсэн барилдаж, бүх бай шагналыг хамаад авчихаж болохнээ дээ?
Энэ бол шудрага бусаар тэрбумтан болох нэг жигшүүртэй арга, зам мөн байгаа биз дээ? Тэгээд зогсохгүй төрөөс олгосон өндөр дээд цолоо дуудуулаад зүүний манлайд дэвээд, шаваад ханхалзаж байх нь зөв гэж үү?, зохистой гэж үү? Нөгөө магтаад, шагшаад байдаг “бөх хүний ёс, жудаг” хаана байна вэ? энэ байдлыг таньж мэдсэн, спортын өндөр соёлтой гадаадын иргэд бидний бүдүүлгийг гайхна биз дээ?
Өмнө дурдсантай адилтгахаар нэгэн үзэгдэл дэлхийн их спортод ч гарч ирж магадгүй байна. Эрэгтэй хүн хүйсээ солиулчихсан гээд эмэгтэй тамирчидтай өрсөлдөхийг оролдох болов. Хүмүүс хүйсээ яаж ч солиулсан гэсэн бие нь эр, эмээрээ л үлднэ. Ялангуяа булчингийн хэмжээ, хүч. Эр хүний биеийг том, өндөр, хүчтэй болгодог гормон байгалиас заяагдсан юм. Тэр гормон эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс хэдэн арав дахин бага ялгардаг. Хүйсээ солиулсан гэсэн ч энэ байдал өөрчлөгдөхгүй. Учир нь үүний угийн шалтгаан нь эр, эм хүний гений бүтцэнд байдаг. Хүйс солилоо гээд ген өөрчлөгдөхгүй шүү дээ. Байгаль эхээс заяасан бие эх янзаараа л үлдэнэ. Иймээс хүйсээ солиулсан эр хүн эмэгтэй тамирчидтай өрсөлдөж олимпийн аврага болох нь 100 хувь буруу юм. 100 хувь гэхээр буруу өөр нэг жишээ, хоцрогдол Монголд маань байнаа! Энэ бол хойд дүрийг тодруулдаг үзэгдэл.
Өнөөдөр дэлхийд 4.000 гаруй шашины урсгал бий гэдэг дээ. Тэдний дунд санал асуулга явуулбал бараг л 99 хувь нь хойд дүр тодруулах нь худал, хуурмаг гэх байх. Учир нь энэ 21-р зуунд сахил, санваартай хүмүүс бараг бүгд л зохих хэмжээний мэдлэг, боловсролтой болцгоочихсон шүү дээ. Тэдний дунд хэд хэдэн дээд сургууль төгссөн хүн ч олон буй. Хойд дүр тодруулах нь Төвдийн буддизмын нэгэн онцлог гэж хэлдэг хүн ч байх юм. Тэгвэл Буддагийн гэгдэх сургааль, номлолд тийм юм ер үгүй. Энэ бол Төвдийн ламын шашинаас л эх үүсвэртэй хуурамчлал. Төвд, манайх хоёрыг энэ хуурамчлалаас салж чадахгүй байгааг өнөөдөр дэлхий гайхаж байна. Энэнийг хоцрогдол гэж үнэлж байна. Монголч эрдэмтэд надаас асуудаг л даа-“Энэ бол хоцрогдол мөн биз дээ?” гэж. “Энэ бол манайд зөвхөн гүнзгий сүсэгтэй хүмүүсийн л итгэл, үнэмшил шүү дээ” гэж би хариулдаг юм. Гэхдээ дотроо бол би ичиж, эвгүйцэж л байдаг. “Хоцрогдсон, төөрөлдсөн” гэж үнэлэгддэг Төвдтэй ижилхэн, үнэлгээ авах нь монгол угсаатны нэр төрд муухай биз дээ? “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг. Улс, үндэстэнд ч энэ үг хамаатай!
Шүтэх, эс шүтэх эрх чөлөө гэдэг чинь мухар сүсэгтэй бол, төөрөлд, мунхар гэсэн уриа, лоозон биш. Шашин бүхний зөв, сайн, байж болох үзэл санаанд автагдах, дагах нь байж болох зүйл, хүн бүрд олгогдсон эрх чөлөө мөн. Илэрхий худал, хоцрогдсон үзэл санааг мухар сохроор дагах, дэмжих нь харин хувь хүн өөрөө өөрийгөө гутааж, нэр хүндээ сэвтүүлж байгаа үйлдэл билээ.Эрин үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхах, амьдрахын тулд бусдад үнэлэгдэх мэдлэг, боловсрол, соёл, нэр төртэй байх шаардлагатай. Энэ бол хэнд ч гэсэн тавигддаг болзол. Богд нарын тухайд бол Төвдийн төр, шашин өөртөө хэрэгтэй хүнээ өөрсдөөсөө тодруулаад, өөрийн хүнээр багшлуулж бэлтгээд, өөрсдийн ашиг, сонирхолд үйлчлүүлж, өрөөл бусдыг, эн тэргүүнд монголчуудыг мэхэлж, мөлжиж ирсэн улстөр-шашины тун зальжин арга, том луйвар шүү дээ. Ядаж л энэнийг ойлгомоор, орхичихмоор доо! Одоо чинь XXI зуун шүү дээ!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл35
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
За энэ хүн гаднаас санхүүждэг гаршдээ
Чулуунжав абугай,,,оросууд авдеевкыг эзлэн авсанд урам зориг оржээдээ,,,янз нь,,,бас л бантан хутганшдээ,,,,зайлуулдаа,,,””тоон дотор үсэг цохиж явна”””гэдэг шиг бичсэн бичвэрийг нь “””үнэний хэлтэрхий”””битүүний шөнийн тэнгэр дэх од мичид мэт гялалзан чимэглэж байдаг юмдаа,,,
Olon taliin urgun hureetei sedev g engiin oilgomjtoi baidlaar tailbarlsj bichdegt tani talarhaj baidag shuu bayarllaa.
телевизүүд дотор орсын телевизүүд зөвхөн хүний хэлсэн үг баримттайн бодит нэьтрүүлэг хийдэг
За чи ёстой,,,яааааг одоо,,, шархад чиглэлийн автобусанд суу,,,тун хүндэрсэн байнаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Гайгүй гнж тооцогдоод бдг судлаач нь буддизмын тухай ийм юм ярих гэж дээ🤣🤣🤣хөгштрч дээ, соц үеийнхээ уншсан юмаар л бичдэг болж
Буддизм сайн л гэнэ, шу ч гэнэ. Тэгээд Ямар шинжлэх ухааныг хэлж, хэлээд өгөх юмгүй байж, бас шарын шашинтай хольж ойлгоно. Монголыг дарах гэж энэ ш.шашиныг л оруулсан байдаг. Харь улс нөгөө улсаа мөхөөх цаг дор зөв зэвсгээ, тэр үндэстэнг засах гэж зөв арга зааж өгсөн байх уу.

Харийн шашны хойд дүрд итгэн мухраар сүсэглэж байдаг үхэр монголчууд Монголыг маань дэлхийд гутааж байна.
тэнэгт
тэнэгт
Ene niitleliig hun bur unshih heregtei gej bodoj bna Tand mash chuhal sedev hundsund Bayarlalaa tand Amjilt husie
Аливаа сургааль баяжиж хөгжиж байдаг. Тэгээд ч хойд дүр гэдгийг заавал бурхан багшаар хэлүүлээд байх шаардлагагүй. Тэртээ тэргүй сүнс ямар нэг төрөл авч эргэн төрдөг гэдгийг аль ч шашин шүтлэг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Сайн хүний сүнс байтугай муу амьтан ч дахин төрдөг.. Орчин үед шинжлэх ухаан ч үүнийг хүлээн зөвшөөрдөг болсон. Тэнэгээ гайхуулах хэрэггүй. Шарын шашиныг гаднаас зориуд оруулж ирсэн гэж тэнэгтдэг юмнуудад хэлэхэд тэр үед монголчууд гадны амыг харж бусдын зааврыг дагадаггүй, өөрийн толгойтой байсан юм. Тиймдээ ч христийн болон лалын шашиныг биш, бүр буддын шашины бусад урсгалуудыг ч биш их хөлгөний урсгалыг нь авч өөрийн үндэсний шашин болгосон юм.
Арга билигийг хослуулсан Бодьсадва нар хамаг амьтанд туслахаар өөрөө сонголтоо хийн эргэж төрөл авдаг гэдэг Гэтэл улс төр хийгэд, хүсэл тачаал шуналтай холилдоод байж болмооргүй баймаар Буддагын шашины дөрвөн үнэний сургааль,нэгтгэн шинэих таван цргцын сургааль,задлан шинжих шүтэн барилдагын сургаал ,сэдэл түлхээсээс үүсдэг үйлийн үрийн сургаалийг Бардо тойдолыг ард түмэндээ ойлгуугүй нөхцөл шалтгааныг бид бусдаас хайж ТЭНЭГТ гээл хэрүүл хийгээд зодоон цохион байлдаан хийх шахаад байвал нөгөө өөрсөдийн үйлийн үр яаж хөгжих вэ гэдэгээ бодох баясалга ажиглах хэргтэй биш гэжүү хүүхдүүд минь Бид буддагын сургаалийг барууны иргэд аль хэдийн судлан мэдсэн байна Та нарын мунхаг харанхуй байгаа нь бусдад тааламжтай ашигтай санагдаж байж магадгүй Зөвхөн шашинаа хамгаалах өмчирхөх санаа хол явахгүй Бид Буддагын шашинаа муухай харгдуулах гээд байх шиг нөхцөл шалтгааныг өөрөөсөө хай гэж сургасан шүү дээ

Чулуунжав гуайг жанч халахаар,,,,болсон болоогүй нэг лам ирж,,,хонх дамар дуугарган хойд насандаа сайн төрөл олоорой,,,сайхан яваарай гэж ерөөл маань унших л байхдаа,,,өөрт нь хэрэггүй ч үр хүүхэд нь сэтгэлээ засах л юм байгаамдаа,,,ямар,,,,зүгээр,,, л хэрэггүй хог гээд л гаргаад хаячихалтай бишдээ,,,хүний л ёсоор хандах байлгүйдээ,,,,,
manai lam sumuud amaaa negtgej chadahgi hewtej zasal hiij ih mongoo shaaanaaa bas
Хойд нас, хойд дүр байлгүй яахав дээ профессор минь. Сүнсгүй хүн амьд байж чадна гэж үү.
Хойд дүр бүү хэл хонин гүрвэл болж төрөх нь ч бий. Худлаа гэвэл Сэрэлт кино үзээрэй. Манай МАНгаруудын кино
Миний нэг таньдаг нөхөр нохой болоод төрсөн байна лээ.
Чааваас гэж судлаач ухаантай юм бол юм уншиж судлаач. Гэртээ суудаг чавганцаас дор мэдлэгтэй юм байж юун ч юм бичих дуртай юм. Мэддэггүйгээ мэддэггүй иймэрхүү соц бүтээгдхүүнүүд бас одоо байнаа. Ихэнх нь уг нь гайгүй болсон штээ, үнэн түүхээ судлаад, философи нтр уншаад. Буддын шинжлэх ухаан гээд чиний тэр ичээд байгаа барууныхан чинь судлаад хүлээн зөвшөөрөөд орцгоогоод бгаа шүү. Чулуунжав гэлүү чулуун зэвсгийн үеэсээ дээшил хө.
Буддагын сургааль номнолоос санаа авсан урсгал шашин үүсгэсэн зарим нь улс төр хүсэл шуналтай холилдож шашин үүсгэсэн нь дэлхийд хаач байдаг Энэ хүний сонготын асуудал байх Аливаа үлйийг хийхэд түлхэж байгаа хүч ,сэдэл ,нөхцөл шалтгааны хууль мөнх бусын хууль бүхнийг зохицуулна гэдэгт итгэдэг Энд хэл үгийн сайнаа юунд ч хүрэнгүй
Арван газрын Бодьсадва нар хамаг амьтанд туслахаар өөрөө сонгон төрөл аван ирдэг гэдэг