2 дугаар сарын 19-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ: "Америкийн тал Хятад улсыг кибер халдлага явуулж байна гэж дүгнэсэн" тухай асуусан сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа: "Аливаа хэлбэрийн кибер халдлагыг Хятад Улс эрс эсэргүүцэх бөгөөд хуулийн дагуу цохилт өгдөг. Америкчууд ямар ч баримтгүйгээр дур зоргоороо дүгнэж, Хятад улсыг үндэслэлгүйгээр гүтгэн харлуулж буй нь туйлын хариуцлагагүй үйлдэл учир Хятадын тал эрс эсэргүүцэж байна.
Үнэн хэрэгтээ, бусад орны дэд бүтцийн чухал төхөөрөмжийг кибер халдлагын хууль ёсны объектоо болгодог нь АНУ-ын Кибер хүчний командлалын төв юм. Ноднингоос хойш Хятад улсын кибер аюулгүй байдлын байгууллага удаа дараа тайлан гаргаж, АНУ-ын Засгийн Газар урт хугацааны турш Хятад улсын дэд бүтцийн чухал төхөөрөмжид кибер халдлага хийсээр ирсэн явдал, түүнчлэн иймэрхүү хариуцлагагүй бодлого, үйлдэл нь цаашид олон улсын дэд бүтцийн чухал төхөөрөмжийг асар их эрсдэлд оруулж болзошгүйг дэлгэсэн. Олон улсад кибер хулгай, халдлага хийхээ АНУ зогсоож, кибер аюулгүй байдлын асуудлаар бусад орныг гүтгэн харлуулахаа болих хэрэгтэй." гэжээ
Н.Уртнасан
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
оо энэ дуусахгүй дэлхий даяар
даяарт нэг оо-дчихвал хэн нь хэн бээгээ мэдээд амар.
экватор тэг цэг. officer’s only
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY