ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 21 /NHK/. Ирэх гуравдугаар сард дулаахан байх төлөвтэй байгаатай холбоотойгоор Японд сакура ердийнхөөс эрт цэцэглэх магадлалтай байгааг цаг уурчид хэлж байна.
Канто бүсэд мягмар гарагт агаарын температур урьд ажиглагдаж байгаагүй хэмжээнд хүрч өсжээ. Мөн Гүнма мужийн Такасаки, Исесаки хотуудад хоёрдугаар сард анх удаа 25 хэмээс дээшилж халсан байна. Энэ нь өмнөх өдрийн дээд үзүүлэлтээс 10 хэмээр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн зарим бүс нутагт агаарын температур дөрөвдүгээр сарын сүүлчээс зургаадугаар сарын дунд үеийнхтэй адил хэмжээнд хүрч дулаарсан бөгөөд Токиогийн төвд 23.7 хэм хүрчээ.
Урд зүгээс бүлээн агаарын урсгал Кантогийн ойролцоох фронт руу ирж байгаагаас үүдэн дулаарч байна гэж Цаг уурын агентлаг мэдээлжээ. Гэхдээ лхагва гаргаас эргэн хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурын албаныхан хэлж байна. Харин гуравдугаар сард агаарын температур ердийн үеийнхтэй ойролцоо буюу түүнээс дээшилж дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Канто даяар интоорын мод цэцэглэх улирал эхлэх хугацааг урагшлуулах магадлалтай байна.
Цаг уурын “Weather Map” хувийн компаниас пүрэв гарагт мэдээлснээр, сакура Токиогийн төвд гуравдугаар сарын 17-нд, Сайтама мужийн Күмагаяа хотод гуравдугаар сарын 22-нд, Ёкохама, Мито хотуудад гуравдугаар сарын 23-нд цэцэглэх магадлалтай байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа хэдий ч гуравдугаар сард ердийнхөөс дулаан байх төлөвтэй байгаа тул энэ жил Кантод интоорын модны цэцэг ердийнхөөс долоо хоногийн өмнө цэцэглэх төлөвтэй байгаа ажээ. Японы Цаг уурын нийгэмлэгээс нэгдүгээр сарын 31-нд танилцуулсан урьдчилсан мэдээллээр, сакура гуравдугаар сарын 20-нд Токиогийн төвд, гуравдугаар сарын 21-нд Ёкохама, Күмагаяа хотуудад, гуравдугаар сарын 23-нд Гүнма мужийн Маэбаши хотод цэцэглэж эхэлнэ. Урьдчилcан мэдээллүүдийг хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан шинэчилдэг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл3
японд маш халуун болохнээ
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00