sonin.mn

СӨҮЛ, 2024 оны хоёрдугаар сарын 21 /Yonhap/. “Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг энэ сарын сүүлчээр Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа тухай холбогдох албаныхан лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа Өмнөд Солонгост айлчлах гэж байна.


“Facebook”-ийн толгой компани болох “Meta Platforms”-ийн гүйцэтгэх захирлын айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа боловч 2013 оны зургаадугаар сард Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхтайгаа адилаар “Samsung Electronics” компанийн тэргүүн Ли Жэ Ёнтой уулзаж магадгүй юм.


“Meta” компани мөн М.Цукерберг, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нарын хооронд уулзалт зохион байгуулах хүсэлт гаргасан бөгөөд ерөнхийлөгчийн тамгын газар үүнийг “нааштайгаар авч үзэж байна” гэж тамгын газрын төлөөлөгч Yonhap агентлагт мэдээлжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг