БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И, Францын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Бона нар Парис хотноо хоёрдугаар сарын 20-нд Хятад, Францын стратегийн 25 дахь удаагийн яриа хэлцлийг даргалан явуулжээ.
Хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, цөмийн эрчим хүчний судалгаа хийгээд хөгжил, хиймэл оюун ухаан, сансар судлал, ойн нүүрстөрөгчийн угаалтуур гэх мэт хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхээр хоёр тал тохиролцсон байна. Хятад Францын соёл, аялал жуулчлалын жилийн эерэг хандлагыг үргэлжлүүлж, нийгэм соёлын солилцооны олон удаагийн арга хэмжээг жилийн турш сайтар зохион байгуулж, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, иргэд хоорондын харилцааг цаашид хөгжүүлнэ.
Мөн хоёр тал энх тайван, аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээний асуудлаар гүн гүнзгий ярилцаж, олон ургальч байдал нь энх тайван, тогтвортой байдалд зайлшгүй чухал бөгөөд стратегийн уялдаа холбоогоо цаашид ч бэхжүүлэх болно гэдэгт санал нэгдсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 05 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
So 10 chinks can moveto france as immigration .So3000 france moved to china and find princes of palace with chinky princess