sonin.mn

АНУ, Европын холбоо сүүлийн үед Хятадын авто машины экспортод хориг тавих болжээ. БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ тухайд "Өөрсдийн өмнөх ажлаа хийж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь авто машин үйлдвэрлэлийн системийн онцлог. Өрнийн орнууд шударга өрсөлдөж чадахгүй, хориг тавьж  байгаа нь харамсалтай. Тэдний үйлдэл өөрийн хөгжлийн хэтийн боломжийг алдаад зогсохгүй, дэлхийн хөгжилд ч харшилж байгаа юм." гэв.


Мөн "Өнгөрсөн онд Хятад улс 4 сая 910 мянган машин гаргаж, дэлхийд экспортоороо тэргүүлсэн. Он гарсаар нэгдүгээр сард авто машины экспорт 443 мянгад хүрч 47.4 хувь нэмэгдээд байна. Хятадын экспортын өсөлтийг хазаарлахын тулд Америк гаалийн татвараа нэмж магадгүй болов. Европын холбоо мөн дарамт шахалт үзүүлж, Хятадын авто машинд нөхөн олговрын эсрэг шалгалт хийж эхэллээ. Үүнд ямар тайлбар хийх вэ? гэсэн асуултад Мао Нин: "Хятадын авто машины экспорт хурдацтай нэмэгдэж байгаа нь Хятадын аж үйлдвэрийн хөгжил, технологийн дэвшлийн асар их эрч хүчийг харуулж байна. Хятадын авто машины салбарын үсрэнгүй хөгжил дэлхийн хэрэглэгчдэд чанар сайтай, боломжийн үнэтэй машин унах боломж олгож байгаа. Хятадын экспортолсон гурван машин тутмын нэг нь цахилгаан машин. Үүгээрээ бид дэлхийн дэлхийн ногоон хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж байна.

Америк, Европын холбоо Хятадын автомашины экспортод саад учруулж, аюулгүй байдлын үзлээ туйлшруулан, эрсдэл арилгах гэдгээр шалтаглан, хана хэрэм босгож, шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж байна. Энэ нь цаг түр хожсон мэт боловч алсдаа өөрийн хөгжлийн боломжийг алдаж, дэлхий дахинтай зэрэг хөгжих боломжийг давхар хааж байгаа алхам юм. Иймд талууд эв эеэ эрхэмлэж, хамтран ажиллаж, нээлттэй байж, өөрийн ашиг сонирхлын хамгаалахын зэрэгцээ бусдын ашиг сонирхлыг хохироохгүй байх нь чухал. Эдийн засаг худалдааг олон улсын жишигт хүргэж, зах зээлийг ном журмаар хөгжүүлэх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй" гэж хариулжээ.


Г.Бямба