
Төлөвлөгөөний дагуу Хятад Улс 2030 он гэхэд саран дээр хүн буулгаж, шинжлэх ухааны хайгуул судалгаа хийх гэнэ. Одоогоор "Мэнжөү" сансрын хөлөг, саран дээр буулгагч төхөөрөмж болон “Чанжэн-10" зөөгч пуужин зэргийн анхан шатны загвар судлан боловсруулах ажиллагаа хэвийн үргэлжилж буй ажээ. Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас зарласан саран дээр хүн буулгах урьдчилсан төлөвлөгөөний дагуу, ирээдүйд саран дээр хүн буулгах ажлын явцад, хоёр “Чанжэн-10” зөөгч пуужинг ашиглан саран дээр буулгагч төхөөрөмж болон “Мэнжөү” сансрын хөлгийг урьд хожид дэлхийгээс сар руу шилжүүлэх тойрог замд хүргэх юм байна.
Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны даргын туслах Жи Чимин: "Хоёр сансрын хөлөг сарны тойрог замд уулзан холболдож, сансрын нисэгчид саран дээр буух төхөөрөмжид орж, саран дээр буулгагч төхөөрөмж нь сансрын нисэгчдийг сар руу илгээж, сансрын нисэгчид төлөвлөсний дагуу саран дээр шинжлэх ухааны судалгаа хийж, дээж цуглуулах болно. Сансрын нисэгчид төлөвлөсөн даалгавраа дуусгасны дараа, саран дээр буух аппарат дээр суун сарны тойрог замд гарч, хоёр сансрын хөлөг дахин уулзан залгалдаж, сансрын нисэгчид сарны дээжийг сансрын хөлөгт шилжүүлж, сансрын хөлөг сарнаас дэлхий рүү шилжүүлэх тойрог замаар эх дэлхийдээ буцаж ирэх болно. Сарны нисгэгчтэй хайгуулын төслийн хэрэгжилтийг төлөвлөгөө боловсруулах, урьдчилсан болон эцсийн эх загвар боловсруулах, нисгэгчгүй нислэгийн туршилт, сарны нисэгчтэй нислэг зэргийн дагуу шат дараатайгаар өрнүүлэх болно. Хятад улс 2023 оны эцэс гэхэд технологийн чухал судалгаа болон хөтөлбөр боловсруулах гол ажлаа дуусгасан байна. Одоогоор төрөл бүрийн судалгаа, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Хөөрхий,,,муу луна 25,,,,
сайн танадаж байхгүй бол цаадуул чинь аюултай шүү
Гях,,,гяхх,,,гяхх,,,яачих ч юм билээ,,,үнэээээн үнэн,,,,гоё шүү,,,гоё joke байлаа,,,
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY