Өнгөрч буй сар шинийн баярын үеэр Хятадын байгалийн үзэсгэлэнт газрууд хөл хөдөлгөөн ихтэй, кино театрууд орлого сайтай, хэрэглээний тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс давсан гэнэ. Хятадын Төв Радио Телевизийн CGTN болон Хятадын ардын их сургууль хамтран Олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан хийлгэсэн олон нийтийн санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь (93.1%) нь Хятадын эдийн засгийн хүч чадал, чадавхийг өндрөөр үнэлж, Хятадын эдийн засаг хүчтэй уян хатан, асар их хүчин чадалтай бөгөөд сэргэлт удаашралтай байгаа дэлхийн эдийн засагт итгэл, хүч чадлыг оруулах нь гарцаагүй гэж үзсэн байна.

Энэ сар шинийн баяраар Хятадын эдийн засаг олон дээд амжилт тогтоосон аж. Тухайлбал тус улсын киноны орлого 8 тэрбум юаниас давж, 474 сая жуулчин аялж, тэдний аяллын нийт зардал 632.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7%-иар нэмэгдэн, олон үзүүлэлт 2019 оны мөн үеийнхээс давсан байна.

Судалгаанд оролцогчдын 80.3% нь Хятадын эдийн засгийн хүчирхэг байдлыг өндрөөр үнэлж, тус улсын эдийн засаг эрсдэлийг даван туулах чадварт бүрэн итгэж, энэ нь дэлхийд илүү их үр өгөөжөө өгнө гэж үзсэн ба мөн судалгаанд оролцогчдын 85.2% нь Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой хадгалагдана гэж үзсэн гэнэ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY