Америкийн Худалдааны төлөөлөгчийн газар саяхан "Хятад улс ДХБ-д элсэхдээ амласан амлалт, хэрэгжүүлсэн байдал-2023" тайлан гэгчийг гаргаж, Хятадын амлалтаа хэрэгжүүлсэн бодит үр дүнг үгүйсгэж, тус улсын эдийн засаг худалдааны тогтолцоо, бодлого нь дэлхийн худалдаанд асар их сорилт авчирч байна гэжээ. Энэ бүхнээс Америкийн эрх баригчид ямар далд санаа өвөрлөж буй нь ил байна.
ДХБ-ын дүрэмд үндэслэн бодитой дүгнэлт хийгээгүйгээр үл барам "Хятад улс элсэх тухай протокол", "Хятадын нэгдэн орох ажлын хэсгийн тайлан"-г ч дурьдаагүй, харин өөрсдийн стандартыг субьетив байдлаар тогтоодог.
Хятадын онцлогтой социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрэн өөрчилж, Хятад улс ДХБ-д элсэх, хэрэгжүүлэх үнэлгээний үндсэн шалгуурыг тогтоож, АНУ-ын зарчмын дагуу зохион байгуулалтын шинэчлэл хийхийг Хятадаас шаардаж байгааг АНУ-ын тайлангаас харж болно гэж шинжээчид онцолж байна. Тайлангийн агуулгыг сайтар ажиглавал Хятад улс ДХБ-д элсэх, хэрэгжүүлэх үйл явцад үзүүлсэн асар их ахиц дэвшил, авсан арга хэмжээнүүдийг АНУ үл тоомсорлож, үгүйсгэж байгааг бид харж болно. Зөвхөн өнгөрсөн жил буюу 2023 онд гэхэд л Хятад улс Загасны аж ахуйг дэмжих хэлэлцээрийг баталж дуусгасан анхны хөгжиж буй орон болж, Хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээг дуусгаж, Дэлхийн дижитал худалдааны зарим дүрмийн талаар хэлэлцээг бодитойгоор дуусгахад ДХБ-бүх талаар өндрөөр үнэлж байв. Цаг хугацааны хувьд, Хятад улс ДХБ-д элссэнээс хойш Хятадын нийт тарифын түвшин 2001 онд 15.3%-иас 2023 онд 7.3%-д хүрч буурчээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарифын дундаж түвшин бусад хөгжиж буй болон хөгжингүй гишүүн орнуудынхаас хамаагүй доогуур байгаа бөгөөд ДХБ-ын амлалтын дагуу импортын квот, импортын тусгай зөвшөөрөл, тусгай тендер шалгаруулалт зэрэг тарифын бус арга хэмжээг цуцалсан байна.
Уг тайланд, АНУ мөн Хятадын хууль ёсны худалдааны арга хэмжээг "эдийн засгийн дарамт" гэж тайлбарлаж, АНУ-ын хориг дарамтын хариуд авсан Хятадын арга хэмжээг "тусгаарлах оролдлого" гэж тодорхойлсон байх аж. . Энэ бол хуурамч мэдээлэл тарааж буй үйлдэл бөгөөд үнэндээ АНУ-ын өөрийн үйл ажиллагааны тусгал гэж болох юм.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, 2023 оны сүүлээр АНУ-ын Худалдааны яам SMIC-ийн АНУ-ын ханган нийлүүлэгчдэд олон арван захидал илгээж, SMIC-д нийлүүлэхээ зогсоохыг шаардсан байна. Чухам хэн нь сүрдүүлэгч, давхар стандарт хэрэгжүүлэгч гэдэг нь үүнээс тодорхой харагдана. Мөн АНУ олон улсад өрсөлдөх чадвартай Хятадын өндөр технологийн компаниудыг дарамтлахын тулд янз бүрийн шалтаг зохион, Хятадын 1000 гаруй компанийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан. Одоогийн байдлаар АНУ дэлхийн 40 шахам оронд ганц талын эдийн засгийн хориг арга хэмжээ авч, үүнээс үүдэн дэлхийн хүн амын бараг тал хувь нь хохироод байна.
"Аюулгүй байдал" нэрийн дор АНУ-ын Засгийн газар эдийн засаг, худалдаа, технологийн салбарт "тусгаарлах"-ыг иж бүрэн дэмжиж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд томоохон аюул учруулж байна.
Худал үгийг мянга давтсан ч худлаа л байх юм. АНУ-ын тайланг яаж ч зохиосон ч гэсэн энэ нь улс төрийн тайлан, худал тайлан хэвээр л үлдэнэ. Хятад улс ДХБ-ын амлалтаа бүрэн биелүүлээд зогсохгүй ДХБ-ын дүрэм журмыг сахин хамгаалах, дэлхийн эдийн засаг худалдааны тогтолцоонд эерэг өөрчлөлтийг хөгжүүлэгч, шилдэг суралцагч, олон талт үзлийг жинхэнэ хэрэгжүүлэгч гэдгийг баримтууд бүрэн нотолж байна. ДХБ-ын ерөнхий захирал Ивеалагийн хэлсэнчлэн, "Хятад улс хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ бүх гишүүн орны байр сууринаас асуудлыг бодож, шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх болон ДХБ-ын бусад хэлэлцээг хөгжүүлж, нааштай үр дүнд хүрч чадна. АНУ-ын зарим хүмүүс Хятад руу дайрахын оронд өөрсдийгөө хянах нь илүү дээр юм.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл4
Ардчилсан намынхан засгийн эрх барих бүрт америкийн өр нэмэгдэж, инфляци өсч, цагаачдын тоо өсч, олон улсад дайн галт зэвсэгийн худалдаа бий болдог. Үүнээс болж америк улс дэлхийд тэргүүлэх байр сууриа хятадад алдсаар байна.
Хятадын э/засаг хямралтай бгаа.дээрээс нь гадны хөрөнгө оруулалт эрс багассан,түүнээс гадна гадны компаниуд хятадад байгуулсан үйлдвэр заводаа энэтхэг рүү их нүүлгэж бна.хятадын хөрөнгөтөй хүмүүс нь юаниа доллар,евро мэт хатуу валют болгоод гадагшаа ихээр гаргах давалгаа аль хэдийн эхэлчихсэн.2023 онд сар бүр 50 млрд $ оффшор бүс,гадны банкуудад очиж байршиж бна.
Дхб гэж юу вэ
Ovoo shd ee. Eebeegiin hevlel Amerikaa boditoogoor unelj tsegnesen yum hevleed.