sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И хоёрдугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Кувейт улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Тарек М.А.М. Албанай(Tareq M. A. M. AlBanai) Австри улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Александр Маршик(Alexander Marschik) нартай НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы Аюулгүйн зөвлөлийн Засгийн газар хоорондын хэлэлцээний механизмын шинэчлэлийн асуудлаар дарга уулзжээ.


Ван И энэ үеэр: " Хятад улс Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг зөв чиглэлд тууштай хөгжүүлж, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлж, олон жижиг дунд орнуудад шийдвэр гаргахад оролцох боломжийг илүү олгож, бүх гишүүн орнууд шинэчлэлийн үр шимийг хүртэх боломж олгохыг дэмжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг сахин хамгаалах асуудлыг чухал байр сууринд тавьж, өргөн хүрээний зөвшилцөл эрэлхийлэх хэрэгтэй" гэсэн байна. Хятад улс олон талт үзлийг тууштай дэмжиж, НҮБ-ын дүрэм, зарчмыг сахин хамгаалж байгааг Тарек М.А.М. Албанай, Александр Маршик нар өндрөөр үнэлж, Хятад улстай үргэлжлүүлэн идэвхтэй зөвшилцөж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.


Г.Бямба