sonin.mn

3-р сарын 2-ны өдрийн 13 цаг 32 минутад "Шэньжөү 17" хөлгийн сансрын нисгэгч Тан Хунбө, Тан Шэнжэ, Жян Шиньлинь нар задгай сансарт гарч, роботын гар болон газар дээрх мэргэжилтний дэмжлэгтэйгээр 8 цаг ажилласны эцэст төлөвлөсөн бүх үүргээ гүйцэтгэж, Тан Хунбө, Жян Шинлинь нар туршилтын бүхээгт буцсан байна. Ийнхүү "Шэньжөү 17" сансрын нисгэгчийн багийн хоёр дахь удаагийн задгай сансар дахь ажиллагаа бүрэн дүүрэн амжилттай боллоо.

Задгай сансар дахь үйл ажиллагааны үеэр сансрын нисгэгчид сансрын станцын бүхээгийн аюулгүй байдалд мөн шалгалт хийсэн байна.

Төлөвлөгөөний дагуу, "Шэньжөү 17" хөлөг нислэгийн үеэр сансрын шинжлэх ухааны олон тооны туршилт, технологийн туршилтыг үргэлжлүүлэн хийх гэнэ.


Г.Бямба