Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 14 дэхь удаагийн бүх Хятадын хорооны 2-р чуулганы хэвлэлийн бага хурал 4-р сарын 3-ны үдээс хойш болов.
Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Лю Жэ-и мэдээлэл хийх үеэрээ: "Энэ оны сар шинийн 8 хоногийн амралтын хугацаанд давхацсан тоогоор 474 сая жуулчин дотооддоо аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар, дотоодын жуулчдын нийт аялалын зардал 632.687 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.3%-иар өссөн үзүүлэлттэй байна. Дотооддоо жуулчилсан хүний тоо , дотоодын жуулчдын нийт зардал ихээхэн нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Энэ нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах эрэлт хэрэгцээнд асар их хэрэглээний боломж байгааг харуулж байна" гэжээ.
Г.Бямба
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Mangas zah zeel.