sonin.mn

Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өгөх санал: “Эрдэнэс Тавантолгойн”-н 99 хувь, стратегийн орд газруудын 33 хувийг мөн иргэддээ өгөх, “Иргэдээ бодлогын хүчээр баяжуулах арга зам”-ын талаар Үндсэн хууль тогтоогчдын холбооноос мэдээлэл хийлээ.


Тус холбооны төлөөлөл, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан: " “Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцааг иргэддээ үнэ төлбөргүй шилжүүлэх ёстой. 34 хувь нь иргэдэд байгаа. Үүнийг 99 хувь болгоё. Уг саналыг би улс төрийн намуудад тавьж байна. Уг саналыг намууд УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулаач ээ! Монголын төр 400 гэр бүлийн төлөө үйлчилдэг болсон. Монголд дундаж давхарга байхгүй болсон. Гэтэл нийгэм тогтвортой байх ёстой. Үүний үндэс нь ерөөсөө л дундаж давхарга. Иймээс бид энэ саналыг гаргаж байна. Уг санал намуудын мөрийн хөтөлбөр болж байж яваандаа төрийн бодлого болно.


Үндсэн хуулинд: "Газар, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч" гэсэн байгаа. Мөн цаашид бүхий л стратегийн ордуудын 33 хувийг иргэддээ хувьцаа хэлбэрээр үнэгүй олгох ёстой. Мал хувьчлах, орон сууц хувьчлах шийдвэр гаргаж байх үед ч иргэд сайн ойлгохгүй байсан. Би 1990-1992 онд АИХ-ын депутат, 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан учраас эдгээр үйл явцыг сайн мэдэж байна. " гэв.


С.Сарнай