sonin.mn

Иргэн Б.Өлзийбат УИХ-ын 2024 оны сонгуулиар 126 гишүүний 20 хувийг 35-аас доош насны залуучуудыг нэр дэвшүүлэх саналыг МАН, АН, Үндэсний эвсэл, ХҮН намд хүргүүлж буй тухайгаа мэдээлэл хийлээ.


Тодруулбал тэрээр : "Би өөрөө 1990 онд төрсөн, ардчилсан хувьсгал, парламентийн засаглалтай чацуу хүн. Парламент үргэлжид өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой. Тийм учраас парламентад өөрчлөлт оруулж, инноваци бий болгох 1990 оноос хойш төрсөн хамгийн анхны гишүүд нь 2024 оны УИХ-ын сонгуулиар орж ирнэ.



Парламент бол өвс тараадаг хандивын байгууллага биш. Аав нь ерөнхийлөгч байсан хүний хүүхдүүд, тэрбумтны цуглуулга биш.



25 нас хүрсэн Монгол улсын бүх иргэн сонгогдох боломжтой газар. Хууль тогтоох төлөөллийн газар. Миний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын УЗ-д өгч байгаа. Тийм ч учраас АН, ХҮН, Үндэсний эвсэл болон өөр олон намуудын залуусдаа хандаж өөрсдийгөө голохгүй ороочээ гэж уриалж байна. МАН-ын хийж байгаа шинэчлэлд, 1980 оны залуу Ерөнхий сайдын багт миний дуу хоолой байх ёстой. 1990 оноос хойш төрсөн 2,2 сая залуучуудын түүчээ болж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгч байна. Судалгаа хийж нэр дэвшүүлнэ гэвэл залуучууд бид хэзээ ч гарч ирэхгүй. Авлига, уул уурхайгаар баяжсан хүмүүс сум бүрд мотоцикл тарааж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан зэрэг 1980-аад оны залуу удирдагчид надаас арай мөнгө харахгүй байх. Бидэнтэй адилхан өр зээлийн асуудалтай, өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг ажил амьдралтай залуучуудын төлөөлөл УИХ-д байхгүй учраас залуучуудын санаа бодлыг парламент дээр боож байна. Өнөөдрийн УИХ-д 39-өөс доош насны хоёрхон гишүүн байна.



Бүгд технологи мэддэггүй. Гар утсаа оролдож чаддаггүй. Facebook ухахаас өөр юм мэдэхгүй. Технологиос хоцрогдсон, инновацлаг биш, хариуцлагаас зугтсан, өвс тараагаад явж байдаг энэ парламентийг өөрчлөх боломж 100 хоногийн дараа УИХ-ын сонгуулиар ирэх юм.



Монгол улсын нийт сонгогчдын 51 хувийг 18-39 насны залуучууд эзэлж байна. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол парламент хөгшин байна. Парламент хоцрогдсон байна. Парламентад инноваци, технологи хүсдэг, залуучуудын санаа бодлыг шийдвэртэйгээр хэлэлцдэг гишүүд нь цөөхөн байна гэсэн үг юм." гэв.



М.Чой