sonin.mn

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга О.Батнайрамдал өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсэн билээ. 


Тэрбээр энэ үеэрээ "Би УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор намдаа мэдэгдсэн байгаа. Би нэр дэвшихдээ Лу.Гантөмөрт гомдол гаргаж байгаа шиг Лу.Гантөмөр хаана нэр дэвшинэ, би тэр тойрогт нь очиж нэр дэвшинэ. Дарга, сайд нар хариуцлага тооцдоггүй юм бол ард түмэн ёс зүйн хариуцлага тооцох ёстой.


Тиймээс би Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрогт очиж нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор хэлчихье" хэмээсэн юм. Хариуд нь АН-ын дарга Лу.Гантөмөр түүнийг нусан буу гэсэн.


Энэ бүхний ард чухамдаа юу болж байна вэ?


Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хүн гэгддэг О.Батнайрамдал УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшихээр ажиллаж байсан ч сонгогчид түүнийг огт хүлээж авахгүй, ялагдах нь тодорхой гэдгээ судалгааны дүн, намын гишүүдийн хандлагаас мэдээд маш их сэтгэлээр унажээ.



Иймээс УИХ-д нэр дэвших тойрог хайж ядахдаа "Лу.Гантөмөртэй өрсөлдөнө" гэх жүжгийг бодож олсон байна.



Уг жүжгийн зорилго нь УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Сайд, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Учралаас "зүүгдэж" нэр дэвших буюу эсвэл Лу.Гантөмөр АН-аас жагсаалтаар нэр дэвшвэл, түүнийг муулах маягаар өөрөө МАН-аас жагсаалтаар нэр дэвших гэсэн өчүүхэн хүслээ биелүүлэх явдал ажээ.


О.Батнайрамдалыг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд Сайдаар ажиллаж байх үед Монгол Улсад анх удаа хэрэглээний шатахуун хомсдож байсан юм.



Э.Болороо