sonin.mn

Тайваний удирдагч саяхан Тайванийн тусгаар тогтно гэсэн агуулгатай илтгэл тавьсан нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна. Хятадын төв радио телевизийн CGTN суваг үүнтэй холбоотойгоор дэлхийн интернет ашиглагчдын дунд явуулсан санал асуулга явуулжээ.Санал асуулгад оролцогчдын 90 орчим хувь нь (89.95%) Нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, "Тайваний тусгаар тогтнол" хэмээх хагалан бутаргах үйлдлийг эрс эсэргүүцэхээ илэрхийлсэн байна. 


 Тайвань бол Хятадын салшгүй хэсэг юм. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд аль эрт шийдэгдсэн асуудал бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолоор батлагдсан.


Өнөөдөр Нэг Хятадын зарчим олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болж, 183 орон нэг Хятадын зарчмыг баримталсны үндсэн дээр Хятад улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Санал асуулгад оролцсон нийт оролцогчдын 86.53 хувь нь Тайваний арлын дотоод улс төрийн байдал яаж ч өөрчлөгдсөн бай Тайваний хоолойн хоёр эрэг нэг Хятадын нэг хэсэг гэсэн түүх, хууль эрх зүйн зарчмыг өөрчилж чадахгүй гэж үзжээ.


Сүүлийн жилүүдэд Тайваний хоолойн хоёр эргийн байдал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихэд татаж, Тайваний асуудалд зарим улс хөндлөнгөөс оролцож байгаа нь олон нийтийг түгшээж байна. Үүнтэй холбогдуулан санал асуулгад оролцогчдын 94.78 хувь нь Тайваний хоолойн бүсийн энх тайван, тогтвортой байдал нь Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн аюулгүй , тогтвортой байдалд нэн чухал гэж үзсэн бөгөөд санал асуулгад оролцогчдын 79.12 хувь нь Тайваний эрх баригчид АНУ-аас зэвсэг худалдан авахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж, энэ нь Тайванийг дайны аюулд түлхэн оруулж, Тайванчуудад ноцтой гамшиг авчирна гэж үзсэн гэнэ. Санал асуулгад оролцогчдын 92.25 хувь нь Тайваний эрх баригчид өдөөн хатгалгын үйлдлээ нэн даруй зогсоож, "дайн биш энх тайван, уналт биш хөгжил, салан тусгаарлах биш солилцоо холбоо, сөргөлдөөн биш хамтын ажиллагаа" гэсэн үндсэн чиглэлийг баримтлахыг уриалсан байна.


Санал асуулгыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр явуулсан бөгөөд 24 цагийн дотор 11645 интернет ашиглагч оролцон, санал бодлоо илэрхийлсэн гэнэ.


Г.Бямба