Зургаадугаар сарын 19-нөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн. Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тухайн орчимд ажиллан Сэлбэ, Дунд голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг цэвэрлүүлэхээр болсон.
Энэ хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу “Билгүүн монгол констракшн” ХХК, “Эко констракшн” ХХК, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газруудаас нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 автомашин механизмтай ажиллаж 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав. Мөн Сэлбэ голын зүүн эрэг дагуу 200-300 см урт, 60-150 см өндөртэй шороон далан босгож, хүчитгэж байгаа юм.
Тэрчлэн “Сэлбэ апартмент” орчимд ус соруулах хоёр машинаар 55 тонн ус соруулан, бохир усны гурван худгийг өндөрлөн борооны уснаас сэргийллээ.
Мөн “Эко констракшн” ХХК Сэлбэ голоос 50-100 шоо метр орчим шороог зөөж гаргасан бол “Акуа гарден”, “Ривер вилла” хотхон нийт дөрвөн автомашин механизмтай ажиллаж Дунд гол дагуух лаг хагшаасыг зөөж, цэвэрлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Сэтгэгдэл3
Avilgal horoolliig buulgana geed tomrood baisan Nyambaa maani tag duugai. Nogoo horoolol n harin ch ongo zus orjee
хотын даргаа циркийн ард булсан хогон дээр дов болгож хүмүүсийн амардаг талбайг булааж өөрийн газар болгон байшин барих гэж байгаа газрыг цэвэрлэж гучин нэг тав орос гурав дугаар сургуульд ядаг хүүхдийн замд тээг болсон энэ довыг давж гарах гэж бороо цастай шавар шалбаагтай үед хүүхэд томгүй мөлхөх нь мөлхөж самарах нь самарч хальтарч гулгаж энэ япон дов толгойг давж байнаэргэн тойрон машины зам явган хүний замгүй уг нь хөгшид хүүхэд амардаг хичээл давтдаг газар байв НЯМБААТАР ДАРГАА ЧӨЛӨӨЛЖ ӨГНӨ ҮҮ ДҮҮРГИН ДАРГА БОЛОРМАА ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ