sonin.mn

Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээнд зарим улсын наадамд барилдан өвдөг шороодсон бөхчүүд, тэдний найз нөхөд Төв Цэнгэлдэхэд суулгасан зүлгийг буруутгах буюу зүлгэн дээр л хальтирчихлаа хэмээн бичих нь мэр сэр ажиглагдах болов. Энэ тухай Төв Цэнгэлдэхийн холбогдох удирдлагуудаас лавлавал дээрх яриа ташаа ажээ.

Тодруулбал уг зүлэг олон улсын бүх төрлийн стандартад бүрэн нийцсэн, FIFA-гийн шаардлага хангасан болох нь баримтаар нотлогдож буй юм.




Өөрөөр хэлбэл нийгмийн сүлжээгээр яваа дээрх байр суурь бол "Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэдгийн л нэг жишээ бололтой.


2015 онд тавьж байсан зүлэг хар резин нь чигжээстэй зүлэг байсан бөгөөд энэ чигжээс резин үнэртэх дээшээ халалт өгөх бохирдол хийх агуулах зэрэг сөрөг нөлөө ихтэй аж. Стандартын дагуу ийм талбайд гурван удаа л үйл ажиллагаа зохих боломжтой байдаг бол манайд 10 жил орчим ашигласан байна. Харин шинэ зүлэг нь нягт өндөртэй ямар нэг чигжээс хийх шаардлагагүй гэдгээрээ онцлогтой, мөн элдэв үнэргүй халалт байхгүй олон улсын чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн гэнэ.



С.Сарнай