
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 15. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Висконсин муж улсын Милуоки хотод хүрэлцэн ирсэн талаар түүний хүү Эрик Трамп X хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ингэхдээ аавынхаа онгоцыг тус хотод газардсан байгаа бичлэгийг нийтэлсэн байна.
Бүгд найрамдах намын /БНН/ үндэсний их хурал Милуокид даваа гарагт эхлэх бөгөөд Д.Трамп уг хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ албан ёсоор авч, дэд ерөнхийлөгчийн албанд нэр дэвших хүнээ нэрлэх төлөвтэй байна.
Д.Трамп бямба гарагт сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр бууны суманд өртөн баруун чихэндээ шарх авсан боловч төлөвлөсний дагуу намын хуралд оролцохоо амлаад байжээ. Хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр, зэвсэгт этгээд болон цугласан олны дунд байсан нэг хүн амиа алдсан бол шархадсан хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа аж.
Холбооны мөрдөх товчоо гал нээсэн этгээдийг Пенсильвани муж улсын оршин суугч, 20 настай Томас Мэттью Крукс болохыг тогтоожээ.
Түүний машин болон гэрээс нь тэсрэх бөмбөг хийх материал олдсон гэж AP агентлаг хууль сахиулах байгууллагынхны мэдээллийг эш татан уламжилсан байна. Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Холбооны мөрдөх товчоо уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулж байгаа бөгөөд энэхүү ажиллагаа эхний шатандаа явж байна гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Саяын халдлагад Д.Трамп амь үрэгдсэн бол АНУ-д иргэний дайн болох байсан гэж судлаачид үзэж байна. АНУ сүүлийн он жилүүдэд хэзээ ч байгаагүйгээр хуваагдсан. Хамгийн аюултай нь элитүүд хоорондоо хуваагдсан. Америкид зуу зуун зэвсэглэсэн бүлэглүүд бий болсон.Тэд хангалттай их зэвсэгтэй. Д.Трамп одоогийн засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийн "найдвар тээх баатар" болсон. Хэрэв 11-р сарын 05-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар сонгууль луйвардах,эсвэл Трампад ямар нэгэн юм тохиолдвол Байденийг дэмжигчид, Трампыг дэмждэг бүлэглэлүүдийн хооронд иргэний дайн болно хэмээн олон судлаачид маш их санаа зовж байна.
Техас тусгаар тогтнолоо зарлах бэлтгэл хангагдсан. Хэрвээ Трамп сонгогдохгүй бол иргэний дайн дэгдэх болно. Украйны дайн төгсөж, Барууны ертөнцийн глобалчлал дуусна.
ардчилал гэх хэт аальгүйтэл , алиалал , алмайрал , адгууслал , анархизм бол хүмүүн төрөлхтнийг адгууслах - зэрлэгшүүлэлийн тохио ....