
Монгол судлаач Юрий Кручкиний бичсэн “Орос-Монгол нэвтэрхий толь бичгийн” тавдахь хувилбарыг “Серебряные нити” хэвлэлийн газраас Москва хотноо эрхлэн гаргалаа.
Уг нэвтэрхий тольд Монголын улс төр, эдийн засаг, соёлын амьдралын талаарх 900 гаруй нийтлэл, Оростой холбоотой Монголын иргэдийн ба Монгол оронтой амьдрал нь холбогдсон орос хүмүүсийн 3000 орчим намтар багтсан байна.
Түүнээс гадна, нэвтэрхий толийн энэ удаагийн хувилбарт Халхын голын тулалдаанд оролцож, ЗХУ-ын Баатар цол хүртсэн бүх хүний талаарх мэдээллийг анх удаа оруулжээ. Тухайлбал, ЗХУ-ын Маршал цолтой 10 хүн анх Монголд ирж цэргийн алба хашиж эхэлсэн бол Оросын 9 сайдын амьдрал Монголтой холбоотой байсан гэх мэт. Зөвлөлт, Оросын нэрт жүжигчин Николай Караченцевын эх, Владимир Высоцкийгийн эхнэр зэрэг хүмүүс Монголд ажиллаж байжээ. “Орос-Монгол нэвтэрхий толийн” анхны захиалагчид нь ОХУ ба АНУ-ын томоохон номын сангууд, ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Гадаад тагнуулын алба ба Холбооны аюулгүй байдлын албаны дэргэдэх сургуулиуд юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл10
Mongol setgeltei Krychkin dee!!bayar hyrgej Mongol orosiin toli bicheg zohiosond talarhaj baina,yrt ydaan naslahiig yereeye...ylam ikhe ajil hiihiig bas hatatgaya?.................
Маш хөдөлмөрч хүн юм. Эрүүл энх, ажил хөдөлмөрт нь амжилт хүсэе. Одоо Баабарын номноос орчуулага хийвэл зүгээр .Оросууд түүхээ жаахан ч гэсэн мэдэж даруулагатай байвал зохино.
Тэнэгт новшоо, баавар гээчийн урвагч хогийн түүх гэж юу байсын , бөөн хов жив хөөсөн money- олох зальжин новш
Юу ч хийж гийгүүлээгүй байж нэг л мэдэхэд гавьяат болчихдог нөхдийн дэргэд жинхэнэ хийсэн юмтай, хэлэх үгтэй, Монголын төлөө сэтгэлтэй, монголжсон энэ орос хүнд тэр Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг өгчихвөл олон хүн омогшиж, лус савдаг баярлана даа...
Мундаг. Бас л нэг агуу хөдөлмөрч орос.
хартай цагаантай нь, оросын буруутай зөвтэй нь, монголын газар нутгийг тасдаж авсан болон жийрэг улс болгож байсан, ба байгаа, улаан коммунизмын хар сүүдэр ба яргалалтай нь оруулсан боловуу, эсхүл энхийн цагаан тагтаа бол СССР болгоо бловуу?
Оросын тусгай албаны хүн
FASHISTUUD BAS YAMAR HORON BODLOGO YAVUULAH GEED HUDLAA SAIN DUR GARGAAD BNAAA
Монголын амыг барих оролдлого . Улс төрийн тоглоом бна
КРУЧКИН БОЛ МАШ АЖИЛСАГ ХҮН БАЙНА МАШ ИХ МАТЕРИАЛ ЦУГЛУУЛЖЭЭ