
Монгол маань эрүүл саруул үндэстэн зонхилсон нийгэм байгаасай гэж би мөн ч их бичсэн дээ. Гандан бууршгүйгээр дахиад бичье. Аймаг сумдын тэгш тоотой (ихэнхи нь “100”) ой тэмдэглэж байхад амны билэггүй гэж хэлүүлэхээс айх юм алга. Зуны дэлгэр цагт хот хөдөөгүй харагдаж байна. Ерөөсөө жилийн 4 улиралд нийслэлд нүдэндээ эвэр ургатал бид хардаг даа. Энэ их ХОГ. Хаана л бол хаана овоолгоостой ХОГ. ХОГ-ийг үйлдвэрлэн гаргаж байна гэх үү дээ. Хэрэглээ нь хэтэрчихсэн учраас ХОГ-ондоо дарагдсан хот, нийгэм харагдаад болдоггүй ээ. Хогийн цэгүүд дээр нов ногооноороо өвс хядаад овоолчихсныг харж чаддаггүй ээ, би. Хотын ойролцоох, өвөл зуданд нэрвэгддэг аймаг сумдын малчид зохион байгуулалттай нийслэлд ирээд энэ их ногоон өвс тэжээлийг хадаад аваад явчихдаггүй юм байх даа гэж амаа барьсан нэг хүн нь би байна.
Малчдыг зудтай нь орхи, төрөөс бүү тусла гээд байдаг чинь зуны дэлгэр цагт архидан найрлаж наадамлахаа багасгаад өвөлдөө бэлтгэ ээ гэсэн уриалга ухаантай юм шүү дээ.
ХОГ гэснээс Монголд юу дутагдаж байна, ямар үйлдвэр хэрэгтэй байна гэдэгт ганцхан мэргэн хариулт. Хог боловсруулах, хог ялган боловсруулан бүтээгдэхүүн болгодог үйлдвэр Улаанбаатар хотод нэн ихээр дутагдаж байна. Цаашлаад хот, аймгийн төвүүдэд. Ингэж их хог ялгаруулан хэрэглэж, идэж ууж байгаагийн цаана материаллаг баялгийн эсрэг дайсагнал яваад байх шиг санагддаг. Иймд зөрүүлээд ХОГ-той ажиллая. Шинэ Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам нь ХОГ боловсруулах үйлдвэр рүү яаралтай орогтун! Дэвшил л гэе дээ. ХОГ их байна, бас ХОГ-той ажилладаг хүний нөөц арвин болжээ. ТҮК-ийн ажилчдыг 3.5 сая төгрөгийн (би буруу дуулаагүй байгаа?) цалинтай болгочихсон чинь гялалзуулж байнаа. Бахархал юм. Дунд сургуулийн багш хийхээ болиод хогийн тэрэгний жолооч, хог ачигч болмоор байна гэсэн яриа мэр сэр цухалзсан сурагтай.Цалингаар уургалаж ажилд сургаж, ажилтай орлоготой болгож болдог юм бол албан ёсны дараахи хоёр шүүмжлэлд бэлээхэн хариу барьчихаж болох юм биш үү?
Эрхэм гишүүн Х.Булгантуяа Нийгэм хамгааллын сайд байхдаа ингэж ярьж байсан байх юм: –Монголчуудын 15-64 насныхан дунд явуулсан судалгаагаар нийт иргэдийн 67% нь боломж олдвол гадагшаа явах сонирхолтой байна гэжээ.
Цааш нь тэрхүү мэдээнд нэмж бичжээ:–Дайнтай, хэзээ ч бөмбөгдөлтөд өртөж амиа алдаж болох нөхцөлд амьдарч буй Украины иргэдийн 40%, олон жил дайны хөлд сүйрч буй Сирийн иргэдийн 50%, хагас зуун жил үймээн самуун, дайны хөлд чирэгдсэн Афганистаны иргэдийн 55% боломж олдвол дүрвэх сонирхолтой байна. Гэтэл Монгол Улс Сири, Афганистанаас дор оржээ гэсэн байх юм.
УИХ-ын шинэхэн гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайдад хандан шинэ чуулган дээр ярьж байнаа:–Монгол Улс 6-7 яамтай ажиллах боломжтой. Хүн амын 76% нь авдаг 72 төрлийн 551 халамжаас зоригтойгоор сал! Хөдөлмөрийн зах зээлд либералчлал хийгээрэй гэжээ. Дэвшлийн дэвшил бол ТҮК-ийн ажилчдыг 3.5 сая төгрөгийн (би буруу дуулаагүй байгаа?) цалинтай болгосон явдал мөнөөсөө мөн.
Тэгвэл нийгмийн халамжинд умбаж буй тэрхүү 76%-ийг энэ зам руу оруулж болохгүй гэж үү? Хүнд хүчир, мэдлэг тархи шаардсан ажил хийлгэж дарамтлахаа болиод эхний ээлжинд хог ялгах, хог боловсруулах үйлдвэрүүдэд нормчин болгоё. Эхлээд ХОГ-ноосоо салъя. “ХОГ бол АЛТ” гэсэн хөтөлбөр рүү шуурхай оръё. Бүх нийтийн үйлс болгоё!
Монгол орны ирээдүйг олж харж төсөөлсөн нэгэн пост байна. Хэн бичсэн нь чухал биш, юу бичсэн нь чухал. Ингэжээ:–Барууны империалистууд Монгол руу мөнгөө оруулах гэж оочерлодог, аль олигтой бизнес рүү нэвтрэх гэж хамаг гайхамшгаа үзүүлдэг, гадныхан Монголд ирж байнгын оршин суух авах гэж алалцдаг, урт хугацааны визэнд орох гэж хадгаламжаа бэлддэг байгаасай гэж би мөрөөддөг. Гадныхан эзлэх гэж байна, даварч байна, мөлжиж байна, дээрлэхэж байна гэж өвчигнөдөг монголчууд бид өвчингүй болтлоо баян, чинээлэг, өөртөө итгэлтэй, чадавхи өндөр иргэдтэй болчих юмсан гэж би ниаравтдаг.
Монгол гэхлээр мал дагасан малнууд шиг харагддаггүй, ойлгогддоггүй, Монголд ирж мал маллах юмсан гэдэг мөрөөдөлтэй болтлоо ялгараасай гэж хүсдэг. Mongolia is the land of opportunities and happiness гэжээ.
Гоё л санаа байна. Тархинд хүрэхээр уриа дуудлага байна. Бас нэг буруу хандлага (хардлага) байна. Хоёр их хөрш нь монголчуудыг хөгжүүлэхэд тушиж байдаг гэсэн буруу ташаа ойлголт нэн хүчтэй. Үнэндээ монгол хүн Та ядраасай, зовоосой, хоцрогдоосой гээд Орос, Хятад Төрийн бодлого явуулаад байгаа юм байхгүй шүү дээ. Хөгжих дэвжих, боловсрох, гэгээрэхэд чинь гадны ч, дотоодын ч хэн ч Танд саад хийгээгүй байна. Зөвхөн Танаас өөрөөс чинь шалтгаалах асуудал! Танд хэн ч саад хийгээгүй байхад Та хөгжиж дэвжиж чадаагүй бол насны бөгсөнд өөртөө л гомд!
Францын зохиолч яруу найрагч Антуан де Сент Экзюперийн мэргэн үгс байна:–Амьдралыг богиносгодог хүчтэй хор бол хар атаархал, хүнд бодол. Чиний амьдрал бол чинийх. Бусдын амьдрал бол бусдынх. Бодол, сэтгэлээ байнга хөнгөл. Хүний биш, өөрийнхөө амьдралаар бүтэн амьдарч үз! Ёстой урамтай үгс сургааль байна. Нөгөө 72 төрлийн 551 халамж хүртдэг монголчууддаа хандуулаад зөвлөе. Хөгжих дэвжих, боловсрох, гэгээрэхэд чинь гадны ч, дотоодын ч хэн ч Танд саад хийгээгүй! Бас нэг шавь маань жиргээнд ингэж жиргэжээ. Түүний бичсэнийг Монгол-Оросын харилцаанд аваачиж наамааргүй байна. Гэхдээ санаж сэрэхэд илүүдэхгүй хурцхан зөвлөмж гээд ойлгочих.
-Оросууд монголчуудын массыг эгэл жирийн, гүндүүгүй, тэнэг гэдэг үгсээр брэндлэж, ядуу чадамжгүй байгаагаар нь бахархуулж, өөрт олдоогүй боломжийг эдэлж байгаа бусдыг үзэн ядуулах дутуугийн комплекст оруулж, үндэстнээр нь тэнэгрүүлж, тэнэгээ ямар нэг байхгүй омогшлоор нуун далдалдаг психикээр хооллож байж өөрсдийнхөө хяналтанд, дарлалд сайн дураар нь оруулах нийгмийн сэтгэл зүйн өвчнөөр удирдаж байна.
-Жишээ нь өөрөөс нь хүчтэй, чадавхитай, царайлаг, чадвартайг гадаад, гадны, эрлийз, хурлийз, бүүр болохгүй бол баян, даварсан, задарсан, увс, казах, буриад, баргаар нь ялгаж өөрийнхөө арчаагүйг нууж сатааруулна.
-Өөрийн улсын хөгжлийг, эдийн засгийн чадамжийг өсгөхөд мэдлэг, боловсрол, үндэстэн, хувь хүний хөгжлийг зогсоож гацааж байгаа бодит шалтгааныг шийдэхийн оронд гадныхан дарлаж байна, мөлжиж байна, эзлэх гэж байна, тэдэнд хөх тэнгэр байхгүй, идэх хоолгүй, тарган малгүй, цэнхэр өгзөггүй, яаж ийж байгаад надаас илүү зовж зүдэрсэн байх ёстой гэсэн өнцөг монголчуудаар хайлгана.
-Бодит байдал, балай амьдрал, босдоггүй улс орных нь шалтгааныг маргашгүй байдлаар нотлоод өгөхлөөр би ядарсан, зовсон, амьдрах гэж зүтгэж байна, намайг дарлалаа, дээрлэхэлээ, гадны дэвсгэр, тэгж ярих юм бол XIII зуунд монголчууд бла бла, чамайг бодвол би гадаад руу жаргал хөөж яваагүй, эх орондоо зовж байна гэж шаана.
-Монгол хүн, Монгол орон зовох ёсгүй, боломж дүүрэн байгаа ч тэгш, шударга ёс хэрэгжихгүй тухай тайлбарлах гэхлээр хатуу гар, чанга дарангуйлагч, харгис хууль шаардана. Ингэж боол болгох гэсэн гаж донтой бодлого новшийн ивануудаас гараад байхад тэднийг шүтнэ гэж жигтэйхэн. Тэднийг нэг орос тосгонд аваачиж хаяад амьдрал үзүүлэх юмсан. Яах вэ нээр ээ гэжээ.
Дээр бичсэн ба эшлэсэнүүдийг Та өөрийнхөө үзэмжээр хүлээн авна уу. Зуны дэлгэр цагт ийм нэгэн шүүмжлэлт өгүүллээ биччихлээ. Өршөөгөөрэй!
Ганц л уриалга байна. Эрүүл саруул үндэстэн болохын төлөө зүгээр л хөгж! Байнга 30%-ийн наана цаана байдаг ядуурлаасаа үтэр түргэн сал! Ядууралгүй болчихвол биднийг зовооx гадаад дотоодын бүх дайсан чинь алга болчихно!
Д.Баярхүү
Сэтгэгдэл40
Дутуугийн комплекстэй монголчууд.
Орос Буриадуудын тархи угаалт. Социализмд Монголчуудыг залхуу тэнэг аймхай,Буриадууд бол ажилсаг ухаантай зоригтой гэж сурталчилдаг байсан шиг. Маленькая страна гэж Ариунаа дуулж Монголчууд даган баясдаг байсан нь социализм. Азийн дайсан Оросуудын хамгийн доорд үздэг Монгол жижиг орон биш. Монгол жижиг үндэстэн ч биш. Оросуудын манайх гэдэг Өмнөд Сибир Алс дорнод Монголын нутаг. Оросуудын устгаж оросжуулж ирсэн Халимаг Алтай Тува Хакас Буриад Эвенкүүдийг оролцуулахгүйгээр Өмнөд Монгол,Ганьсу, Шинжаан, Хэйлунжан,Ляонин Сычуаны Монголчууд доод зах нь 17 сая.
👍
урд хятадт ганцхан өвөр монгол гэж бий орост буриад ионгол гэж бий буриад монгол соёл урлаг утгазохиол театр дуурь кино урлагийг монголд хурдан хөгжүүлсэн зөвхөн орос хэлээр дамжин хөгждөг
Баярхүү гэгч бүр нэг эргүүтсэн өөрийгөө тодруулах гэсэн шизоидный нөхөр шүү.
Зөв юм, үнэн юм бичиж, шүүмжилсэн хүнийг шизо гэдэг болчихсон цаг үе юм уу даа? тэгвэл ч манай нийгэм ийм лаларын байх нь аргагүй юм байнөө ...
Чам шиг сдаг наад баярхүү чинь яг оношилсон бна шүү хахаха
Хотод нүүгээд ирвэл хамаг асуудал нь шийдэгдэх юм шиг гэнэн бодолтой монголчууд. Хэн ч биш гэдгээ сайхан мэдрэг! Нутаг орондоо эзэн хүн өөр юм билээ! Хөдөө зөндөө тийм айлууд б
оросыг муулж,монголтой муудалцуулаад, эцэстээ баруунд сайн хүн болж харагдах,хужаад монголыг барьж өгөх далд иуу санаа л энэ нийтлэлийн гол өгүүлэмж юм бна даа,өөхөнд ороосон чулуугаар түнших чиний санааг мэдэхтэйгээ шүү орсгор минь???
яг2 уг нь хятад судлаач хүн гэтэл яаж ийгээд л орос руу чичлэн хар өнцгөөс чичлээд авна.хужаагийн ирлийз хурлийзуудийн жинхэнэ төрх юм дагууд аа
Яг үнэн.
Энэ Баярхуу хунд нэг их хэрэг болохгуй усан юм их бичнэ, тэр дотроо Монголоо доош нь хийсэн, Оросыг олон талаас нь муулсан, Харин Умхий хужаагаа сайлах ч угуй, муулах ч угуй орхигдуулна, энэ нь Хужаа нараа оод нь татаад байгаа байхгуй юу! Хуу, Монгол ямарч байсан чамд падлицгуй, хогжино гэхээр Хужаа шиг Бол гээд байгаа юм уу
Данхын засгийн газрын сайдууд дэндүү цөөхөн байна ! Нэмж 8 сайд бий болго ! Хог хариуцсан сайд ! Архичдыг хариуцсан сайд ! Гадаадад байгаа монголчуудыг хариуцсан сайд ! Амралтын өдрүүдын сайд ! Баяр наадмын сайд ! Орон сууцжуулах сайд гээд олон сайдын хэрэг байна Данхаа !
Yun ivan what about pussy Tinna and UB huree huuhen kkk
Энэ мэтийн үгийг байнга сонсож болохгүй. Энэ хүн монголчуудын тархийг угааж байна. Дэлхийд дээр байгаа бүх улс "Баян үндэстэн, хүчирхэг цэрэг" болох зорилготой. Эдийн засгийн ном сурах бичиг бүгд баян чинээлэг, хүчирхэг цэрэгтэй болж чадвал хамгийн сайн гэж номолдог. Гэтэл Монгол улсад хүчирхэг цэрэгтэй болох талаар нэг үг, үйлдэл байхгүй.
SANAL NEGEE
Эргүү тэнэгээ, "хүчирхэг цэрэг"-гэнээ ,1д. ямар ЗОРИЛГООР , 2д. хаанаас ЗЭВСЭГ авах үү (тэгээд ч мөнгө байгаа ч бил үү)-энэ асуултанд хариулдаа, мангар новшоо
Иймэрхүү инженёр биш улсын дотор хоосон мөнгө шүтсэн уриа их байх. Бодит амьдрал бол зөвхөн хэзээд дэлхийд хэн анхдагч байж зохион бүтээж чадсан нь сайхан амьдардаг. Монголчууд нилэнхүйдээ 3-р зэргийн хүмүүс мөн.Ийм арчаагүй байгааг хэлж ярих нь ганц хөгшин төгцөг Д.Баярхүү хийж чадах ажил биш.
hi
Хир буртаг, бөөс гуурс, тэмбүү өвчиндөө баригдсан, буддын шашины мунхаруулалд бүрэн хэмжээгээр мансуурсан, эсгий хар овоохойтой, дотуур хувцасгүй, нүүр гарын алчуургүй, дээлнээс өөр хувцасгүй, хэзээ ч усанд ордоггүй, гэрэл, цахилгаангүй, байшин барилгагүй, бичиг үсэг мэддэггүй харанхуй бүдүүлэгийгн дээд туйлд хүрсэн 500-хан мянган үхэр монголчууддыг Оросын ард түмэн 70 жил зүтгэж байж өдий зэрэгт хүргэсэн. Гэтэл 1990 онд гайт Америк, Баярхүү мэтийн юмсууд гарч ирээд Ардчилал гэж 30 жил хашгираад овоо өндийж байсан монголчуудыг мөнгөнөөс өөрийг сэтгэдэггүй, зөвхөн амин хувиа боддог, эрх мэдэл, албан тушаал, мөнгөний төлөө махан биеэ наймаалдаг, эх орон, бусдын төлөө ярьсан хүнийг тэнэг мангараар нь шоолдог, ачит Оросын ард түмнийг заналт дайснаа гэж үздэг, дээрэмчин Америкийг анд сайн нөхрөө гэж үздэг, ёс суртахуунаар бүрэн хэмжээгээр дампуурсан, 3,5 сая зэрлэгүүд, адгууснууд болж хувирав. Юутай харамсалтай?!...
Социализмын Орос Буриадуудын суртал ухуулга дэндүү хорлонтой.
Зүгээр л бүү анзаар. Дэлхийг эргэшгүй өөрчлөлт рүү хэн оруулах гээд байна. Лав ядуус биш.
ТҮК н цалин энэ тэр бол утгагүй эд Зүгээр 1,5 сая хангалттай ТҮК автобусны цалин 3,5 сая гэхээр эмч 5 сая авах юм уу Тэгээд талх нь 10000 төг болог уу Энийг хөгжил гэхгүй Үйлдпвэрдэл хөгжил авчихна Тэнд бүтээмж бий болно Бүтээмж үйлдвэрлэлийг хувийн хэвшил бий болгоно Төр бол нөхцлийг нь л бүрдүүлж эдийн засагт бага оролцох ёстой .ТҮК автобусны жолоочийн цалин 3,5 сая болохоор хувийн хэвшлээс ажиллагсад нь урвана Өөрөөр хэлбэлхөгжил дэвшил биш хэт зарлага үнийн хөөрөгдөл бий болгоход оролцоод байна гэсэн үг Хувийн хэвшил цалингаа нэм гэх байх Гэхдээ тэнд бүтэмж бий болж байж цалин нэмнэ Бүтээмжээ өсгөж ажилагсдынхаа төлөө байх нь хувийн хэвшлийн захирал менежерүүдийн үүрэг Хаа хаанаа л ажлаа зөв сайн хийх ёстой
хувийн хэвшил гээд л шүлсээ үсчүүлээд унахын,хаана тэр хувийн хэвшил чинь улс эх орноо,ядуу ард түмнээ гэсийн,улсын үйлдвэр эрдэнэт байсны хүчинд ковидын үед цахилгаан дулаанаа төлүүлээд сэнсэрчихгүй арай гэж давсан,хаа байсийн тэр оюу толгой,ядаж татвараа бүрэн төлөөгүй өдий хүрч бна,гурил ,цементийнхэн үнээ нэмж яаж ард олноо шулж байгааг үзэх нүдгүй,сонсох чихгүй болтлоо либералуудын зах зээлийг үл үзэгдэх гар удирддаг гэх үлгэрт мансуурсаар байх уу???дэлхийн зах зээлийг үл үзэгдэх гар биш анусын банкны эзэн еврейчүүд зохицуулдгийг мэддэггүй ээ,төрийн зохицуулалттай,төлөвллөгөөт эдийн засгийн давуу талыг урд хөрш ашиглаад дэлхийн №1 болоод байгаа биз дээ???
Хүн бүр уншиж ойлгууштой сайхан санаа зөв зүйл бичжээ. Танд талархаж байна. Харин энэ хүний бичсэнийг нөгөө ихэс дээдэс гэж өөрсдийгөө өргөмжлөгчид уншихаа байг гэхэд шадар туслах зөвлөхүүд нь уншиж санаа авч ажил хэрэг болгоход УИХ-н гишүүд, сайд, дарга нарт сайтар ойлгуулж ажил хэрэг болгоосой.
Үнэн гашуун байдаг.Хүлээн зөвшөөрч чаддаг нь ч цөөхөн.
Улс орны хөгжлийн чөдөр тушаа, саад тотгор болсон олон намын тогтолцоог устгах шаардлагатай. Нэг чиг зорилготой Сингапур,БНХАУ,Хойд Солонгосын хүрсэн амжилт үүнийг нотолж байна.Олон нмын тогтолцоог зоригтой устгах хэрэгтэй.
MONgoiin suurin soel 60 jil , hun torolhtonii suurin soel 3000 jil
ЗАЙЛ ОМХИЙ ХУЖАА
Гашуун үнэнийг бичжээ. Ийм үнэнийг хэлдэг нь ч улам л цөөрч дээ.Ахмадын сургаал алт гэдэг дээ
ene tag yed bas ingeed xeldeg uneniig ny un baugaad burxand talarx xodoogoor neg deel omsson arxidsan aulyyd xubiin omchoo ood tataad avaad yavkh uxaangyi ylsad ogson yum malaa avsan ch bolno neg l ikh bayar nair naadam odoo bolioor
Эргүү тэнэг хог эхлээд өөрөө Эрүүл болчих, элэй балай,бялдууч ,бөөгс долоогч
Шалтаг тоочилгуй
хар хоринд уржигдар үер буусан бүгд усан далай хоол гэхэд адгийн зочид буудлын ресторанд гучин таван мянган төгрөг байна шалчийсан подушкатай ор хүний нуруу нумарсан ор зуун ерэн мянга байна дээд талын ор хоногийн таван зуун мянга баййна уудаг ус бүр муухай шохой хужир ширэгний өнгөн хөрсний ус шивтэртэй хольсон сүүтэй цай гэдэс өвдөнө хар хорины плов гэсэн чинь гудамжгы хллд байна АРХАНГАЙН АШИД УВСЫН МООН ЛАЙТ-САРАНГЭРЭЛ ЗОЧИД БУУДАЛ ТОСОНГИЙН ӨВГӨДИЙН БУУДЛЫН ОР ӨРӨӨ САЙХААН УВСЫНХНЫ ХООЛ БУУЗ САЙХАН
Иймэрхүү инженер биш улсын дотор хоосон мөнгө шүтсэн уриа их байх. Бодит амьдрал бол хэзээд дэлхийд хэн анхдагч байж зохион бүтээж чадсан нь сайхан амьдардаг. Монголчууд нилэнхүйдээ 3-р зэргийн хүмүүс мөн. Ийм арчаагүй байгааг хэлж ярих нь ганц хөгшин төгцөг Д.Баярхүү хийж чадах ажил биш.
Гол нь монгол хүн залхуудаа тэнэгтээ байгаа юм биш. Урьд социализмын үед бүх өмч улсын өмч дарга нарын өмч байсан учраас өөртөө олигтой амбаар ч барьж чадахгүй айдаг байж. Одоо бол газар болон ихэнх зүйл мафийн бүлгүүдийн гарт орсон.Хүмүүсийг зөв амьдруулах, ажиллуулах зөв урамшуулах механизм ажиллахгүй байгаа учраас ихэнх хүмүүс гадаадад гарч гайгүй цалинтай ажил хийх мөрөөдөлтөй болчихож гэж боддог. Хөдөө гараад мал маллах ногоо тария гэсэн хүнд орон нутгийн мафи нь газар бэлчээр байхгүй гээд амыг нь таглана, хотод бол энийг ч болохгүй, гээд түвшин түвшиндээ хахууль харна.Ерөөс албан тушаалтнууд хахууль авахаар хийж болдог иргэн хүн өөрөө хийх гэхээр зөвшөөрдөггүй энэ олон зөвшөөрөл хяналтаа байхгүй болгох хэрэгтэй.Төр засгаас олгосон газар олголт, болон хяналт Улаанбаатар хотыг ямар болгосныг одоо хүн бүр харж байна.
Чиний яриад байгаа юмны уг шалтгаан юу юм гэж ганц удаа бодож үзэв үү. Уг шалтгаан ердөө л ганцхан юм байгаа. Дүр эсгэсэн хуурамч ардчилал. Бид дүр эсгэсэн хуурамч ардчиллыг ор мөргүй болгож устгах ёстой атал дэмжиж санал өгч байна. Дайснаа дэмждэг ард түмэнд ирээдүй байхгүй.
Ёстой үнэн бичжээ.Хүн нь хөгжиж байж улс орон хөгжинө. Гэтэл манайхан ажил хийхгүй зөвхөн атаархана хорсоно, шүүмжилнэ, муулна, дайрна давшилна өөр юу ч хийхгүй зүгээр л бэлэн юм хүсээд л сэтгэлээрээ ядуураад л төр засгаа муулаад л суух юм даа. Ялангуяа залуучууд ёс суртахууны сэтгэлгээний доройтолд их орж байна даа. Гадаад оронд очоод шууд баяжихгүй үүр цайхаас эхлээд үдшийн бүрий болтол тасралтгүй хөдөлмөрлөж байж л амьдарна.
Баярхүү судлаач бодит үнэийг бичжээ. Сайн анхаарч уншигтун. Одоо байгаа байдлыг ингээд дүгнээд өгөх судлаач байгаа нь сайн. Амжилт хүсье.
Тэр үйлдвэр барихаа бидэнд хэлээд бичээд яах вэ дээ. Төрдөө хэлвэл дээргүй юу.