
РОМ, 2024 оны долоодугаар сарын 25 /DW/. Италийн автомашин үйлдвэрлэгч “Феррари” компани удахгүй Европт криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.Тодруулбал, энэ сарын сүүлчээс эхлэн Европын дилерүүдэд төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэх ажээ.
“Үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад нь дилерүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д жил хүрэхгүй хугацааны өмнө төлбөр тооцооны шинэ хэлбэрийг амжилттай нэвтрүүлсний дараа Европын зах зээлд мөн нэвтрүүлэх гэж байна” гэж “Феррари” мэдэгджээ. “2024 оны эцэс гэхэд “Феррари” криптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрдөг бусад улс оронд криптовалютаар худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
АНУ-д криптовалютаар төлбөр тооцоо хүлээн авч эхлэх үедээ биткоин, эфериум зэргээр гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхийн тулд “БитПей”-тэй түншилж байсан юм. “БитПей” нь үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд “Феррари”-гийн дилерүүдийн нэрийн өмнөөс криптовалютаар хийсэн төлбөрийг валют болгон хөрвүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчдээс ямар нэгэн хураамж авдаггүй.
Европт үүнтэй ижил зохицуулалтыг ашиглах эсэх тухайд “Феррари” тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
криптовалют чинь зууны луйвар гээд байсан даа.
Манай сангийн сайд удахгүй Ард койноор цалин тавьж олгоно гээд солиороод байсан юу болсон бэ !
Хэрэв та ядуурлаас бүрэн ангижирч, саятан болохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Өнөөдөр онлайн Illuminati-д нэгдээрэй. Иллюминати нь дэлхийн ихэнх асуудал, тэр дундаа Шинэ ертөнцийг төлөвлөхөд гол нөлөө үзүүлдэг Олон саятнуудаас бүрддэг нь сайн мэддэг зүйл юм. Дэлхийн олон удирдагчид, Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, роялти болон өндөр албан тушаалтнууд. Хэрэв та агуу Иллюминати ахан дүүсийн холбоонд нэгдэхийг хүсч байвал аваарай эд баялаг, алдар нэр, эд баялаг, эрх мэдэл Өнөөдөр illuminati-д нэгдэж, санхүүгийн асуудлаа шийдээрэй. Зүгээр л энэ хаягаар холбогдож, ядуурлаас ангид байх болно. Имэйл: eng.jamespius9@gmail.com
كيف افعل بطاقه جوجل