7-р сарын 25-нд Парист "Хятадын төв радио телевизийн Олимпын наадмын шууд нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, хөгжлийн тайлан"-г Хятад, Англи, Франц хэлээр гаргажээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд бөгөөд ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ерөнхий захирал Ианнис Эксакос нар тайлангийн нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.
ХТРТ-ийн судалгааны хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан уг тайланд хэт өндөр нарийвчлалтай дүрс бичлэгийн технологи, 5G, хиймэл оюун ухаан, тусгай тоног төхөөрөмж, үүлэн технологи, виртуал технологи, аудио технологи зэрэг салбар дахь ХТРТ-ийн шинэлэг хөгжлийн замналыг нарийн танилцуулсан гэнэ.
Г.Бямба
Ням - 02 сарын 22,
2026
Сэтгэгдэл1
олимпын наадмын тамирчдын ор пүрш зөөлөн хоёр хүний ор биш тул тамирчид эсэргүүцэж байна монголд хар хорины хоёр хүний хатуу пүрштэй ор даварсан хоногийн 500 мянга увсын моон лайт- сарангэрэлд 120 мянга байна арханайн төв буудал тосонцэнгэлийн өвгөдийнхээс бусад нь унтахад шалчсан нуруу бөхийлгөдөг гуляш гучин таван мянга жуулчин монголд нэг ирээд дахиж ирэхгүй ороор нь дүгнэдэг увсын моон лайтад орос америкууд англичууд дүүрэн байналээ хоол жирийн гуанзтай адилхан чанартай байсан