sonin.mn

12 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв.


НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дубайн бага хурал (COP28) хоёр долоогийн туршид бэрхшээлтэй хэлэлцээр хийж, хурлаа 1 хонгоор сунгасны дараа 12 дугаар сарын 13-нд өндөрлөсөн талаар Мао Нин танилцуулав.


Мао Нин энэ үеэр хэлэхдээ, "Энэ удаагийн хурлыг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзлээ. Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Дин Шюэшян COP28 хурлын үеэр болсон Дэлхийн уур амьсгалын асуудлаарх үйл ажиллагааны тухай дээд хэмжээний чуулга уулзалт, “77 орны бүлэг болон Хятад улс”-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх удирдах хүмүүсийн дээд хэмжээний уулзалтад оролцож, илтгэл тавьсан. Хурлын үеэр Хятадын тал бүх асуудлаарх зөвшилцөлд бүх талаар гүнзгий оролцон, даргалагч орон АНЭУ болон бусад талуудтай нягт зохицуулалт хийж, хөгжиж буй орнуудын хамтын ашиг тусыг тууштай хамгаалж, хэлэлцээрийн чухал асуудалд шийдвэрлэх арга төсөл хангаж, талуудын ижил талаа хуримтлуулан ялгаатай талаа арилгахад түлхэц өгч, бага хурал эерэг үр бүтэмжид хүрэхэд чухал хувь нэмрээ оруулсан" хэмээжээ.


Г.Бямба