sonin.mn

12 дугаар сарын 12-13-нд БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Вьетнамд төрийн айлчлал хийсэн билээ.


Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хоёр тал стратегийн ач холбогдол бүхий Хятад, Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахаа зарлаж, Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ шатыг эхлүүлсэн нь энэ удаагийн айлчлалын хамгийн чухал улс төрийн үр дүн болсон юм. Вьетнамын мэдээллийн агентлаг Ши Жиньпины энэ айлчлалыг “хоёр орны харилцааны шинэ түүхэн шинж чанартай үйл явдал” бөгөөд хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээх хүсэл эрмэлзэл, шийдвэр зоригийг илэрхийллээ гэж мэдээлжээ. 2015 оноос хойш Ши Жиньпин Вьетнамд гурав дахь удаагаа айлчилсан бөгөөд үүнээс Хятадын тал Хятад Вьетнамын харилцааг хөгжүүлэхэд маш их ач холбогдол өгч буйг харж болох юм. Вьетнамын тал урьд өмнө байгаагүй өндөр зиндаанд хүлээн авч, Вьетнамын ард олон Хятадын дээд удирдагчийн айлчлалыг халуун дотноор угтсан нь “нөхөр бөгөөд ахан дүүс”-ийн найрамдлыг бүрэн харуулсан. Вьетнамд айлчилсан хугацаандаа Ши Жиньпин Нгуен Фу Тронг а зэрэг Вьетнамын удирдагчидтай хэлэлцээ хийж, Хятад Вьетнам хоёр орны залуучууд, найрсаг зүтгэлтнүүдийн төлөөлөлтэй уулзсан.



Вьетнамд ийнхүү “Хятад улсын тухай халуун яриа” ахин өрнөсөн байна. Коммунист нам удирдсан социалист орнуудын хувьд Хятад, Вьетнам хоёр орны улс төрийн тогтолцоо ижил, хүсэл эрмэлзэл итгэл үнэмшил нэг, хөгжлийн замнал төстэй юм. 1999 оны эхээр хоёр намын удирдагчид шинэ зуунд хоёр орон “урт хугацаанд тогтвортой, ирээдүйд хандсан, найрсаг хөрш байж, бүх талаар хамтран ажиллах” харилцааны загварыг дурьдсан.



2008 онд Хятад Вьетнам иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулав. Энэ удаад хоёр тал стратегийн ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахаар зарлав. Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц бол Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны 15 жилд хуримтлуулсан үр бүтэмж бөгөөд энэ нь хоёр талын хоорондын “улс төрийн итгэлцэл илүү өндөр, аюулгүйн хамтын ажиллагаа илүү бодит, ажил хэрэгч хамтын ажиллагаа илүү гүнзгий, иргэдийн суурь илүү бат зузаан, олон талт зохицуулалт илүү нягт, санал зөрөлдөөний хяналт илүү сайн” бйагааг харуулж байна. Энэ нь Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад чиглэл тогтоож өглөө.



Холбогдох мэргэжилтэн “Олон улсын тойм” буланд хэлэхдээ, энэ шинэ байр суурь бол Хятад Вьетнамын хоёр нам, хоёр орны уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэн хөгжүүлсэн явдал бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад Вьетнамын өндөр зиндааны харилцаа нягтшиж, ажил хэрэгч хамтын ажиллагааны үр бүтэмж нэмэгдсэний зайлшгүй сонголт учраас хоёр орны ард түмний хамтын ашиг тус, хамтын хүсэл эрмэлзэлд нийцнэ.



Түүний нөлөө нь хоёр талын цар хүрээнээс давсан бөгөөд бүс нутгийн энх тайван хөгжилд ч тустай гэв. Зураг төлөвлөгөөг нэгэнт гаргасан бөгөөд хэрэгжүүлэх нь чухал байна. Нгуен Фу Тронгтой хэлэлцээ хийхдээ Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах талаар хэдэн зүйлийн санаачилга дэвшүүлж, “улс төрийн талаар чиглэлийг зөв байлгаж”, “аюулгүй байдлын талаар итгэлцлээ гүнзгийрүүлж”, “ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар чанар чансааг нэмэгдүүлж”, “иргэдийн үндэс суурийн талаар илүү их анхаарал хандуулж”, “олон улсын бүс нутгийн асуудлын талаар нягт хамтран ажиллаж”, “далай тэнгисийн хамаатай асуудал дээр санал зөрөлдөөнийг хяналтад байлгах”-ыг онцлов. Энэ нь Хятад Вьетнамын харилцаа тогтвортой хөгжихөд зам тогтоож өгөв. Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааны хувьд, Хятадын тал хоёр орон нам төрөө зассан туршлагын солилцоо, харилцан суралцахаа эрчимжүүлэн, Вьетнам улс нийгмийн амгалан тайван байдал, үндэстнийхээ эв нэгдлийг хамгаалахыг тууштай дэмжиж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахыг санаачлав.



Вьетнамын тал хэлэхдээ, бие даасан дипломат бодлого баримталж, ямарваа хүчин Хятадын дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхийг эсэргүүцэж, Хятад улс хоорондын харилцаагаа тэргүүлэх чиглэл, стратегийн сонголт болгоно. Хятадын талын дурдсан дэлхийн санаачилгуудыг тууштай дэмжих бөгөөд идэвхтэй оролцно гэж илэрхийлэв.



Эдгээр байр суурь нь Хятад Вьетнамын стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлж, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын улс төрийн суурийг бэхжүүлэв. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол Хятад Вьетнамын харилцааны онцлог тал юм. Сүүлийн жилүүдэд Вьетнамын лууны жимс, банана, дуриан жимс зэрэг хөдөө аж ахуйн чанарлаг бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орж, Хятадын хэрэглэгчдийн талархлыг хүлээлээ. Ханой хотын төмөр замын 2-р шугам, Хуен Сокийн хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр, фотоволтайк үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа гээд Хятадын компани Вьетнамд иж бүрэн төслүүдэд оролцон хэрэгжүүлж, тухайн нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг хүчтэй дэмжив. Статистикээс харахад, Хятад улс 16 жил дараалан Вьетнамын худалдааны хамгийн том түнш байж, Вьетнам нь Хятад улсын АСЕАН дахь худалдааны хамгийн том түнш, олон улсын худалдааны дөрөвдөгч том түнш болов. Энэ оны эхний 11 сард Хятад Вьетнам хоорондын импорт экспорт 1.45 их наяд юань хүрсэн нь ноднингийн мөн үеэс 3.6 хувиар өсчээ.



Өдгөө Хятад улс нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн бүтээн байгуулалтыг ахиулж, Вьетнам нь үндэсний аж үйлдвэржилт болон орчин үеийн болгох үйл явцаа түргэтгэж, хоёр талт хамтын ажиллагааны боломж улам олшров. Хоёр орон хамтын ажиллагааны 30 гаруй гэрээ байгуулсан нь “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, зам тээвэр зэрэг олон талыг хамарчээ.



Энэ нь хоёр талын аж үйлдвэрлэл давуу талаараа харилцан нөхөхийг улам нэмэгдүүлж, тус тусын орны орчин үеийн шинэчлэлтийн бүтээн байгуулалтад түлхэц өгч, Хятад Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад илүү бат материаллаг суурийг хангах юм. Хятад Вьетнам хооронд соёлын солилцоо, иргэд хоорондын харилцааны цөөн бус сайн сайхан үйл явдлууд өрнөжээ. Жишээлбэл, Хятад улсын дөрвөн алдартай романаар сэдэвлэн өөрчлөн найруулсан телевизийн олон ангит жүжиг Вьетнамын үзэгчдийн таашаалыг ихээхэн хүлээж, Вьетнамын дуучид Хятад улсын уран сайхны нэвтрүүлэгт оролцсоноор маш олон фенүүдтэй болжээ. Энэ он гарснаас хойш хоёр орны хүмүүсийн ирж очих нь түргэн сэргэж, оны эхний 10 сард Хятад улсаас Вьетнамд жуулчилсан жуулчид давхацсан тоогоор 1.3 саяаас давжээ. Хятад Вьетнам стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах нь хоёр орны харилцааны хөгжлийн шинэ эхлэл болох юм. Энэ нь хоёр орны ард түмнийг хамтад нь сайн сайхан амьдралд хүргэх бөгөөд Ази Номхон далайн бүс нутаг, түүнчлэн дэлхий дахинд ч илүү олон эерэг үр дүн авчрах юм" гэжээ.


 

Н.Уртнасан