ХАМАС-ын Улс төрийн товчооны удирдагч Исмаил Хания долдугаар сарын 31-нд Ираны нийслэл Тегеранд халдлагад өртөн амиа алдсан нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаад байгаа билээ.
Ираны парламентын дарга 8-р сарын 4-ний өдөр хэлэхдээ, "Иран энэ үйл явдалд хатуу хариу арга хэмжээ авна, Израил болон Америк Исмаил Ханиягийн амиа алдсаны төлөөсийг төлөх болно" гэжээ.
Мөн өдөр Израилын Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, "Израил халдлагад хариу өгөхөд бэлэн" гэсэн юм. Тодруулбал Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф 8-р сарын 4-ний өдөр хэлэхдээ, "Ираны арми Израил болон түүнийг дэмжигч АНУ-д "түүхэн шинж чанартай сургамж" өгөх болно, Ираны хатуу хариу арга хэмжээ нь Израил болон АНУ-ыг Исмаил Ханиягийн амь насыг хөнөөсөндөө харамсахад хүргэх болно гэжээ. Тэрбээр мөн Ираны парламентыг төлөөлж, Ираны үндэсний эрх ашгийг хамгаалахын тулд Ираны засгийн газраас сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.
Үүнээс гадна, Израилын батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгчдийн 8-р сарын 4-нд хэлснээр, олон нийтэд өгсөн хамгаалалтын зааварчилгаа өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй гэжээ.
Израилын арми мөн өдөр өргөн нэвтрүүлгийн шинэ системийг ажиллуулж байгаагаа зарласан бөгөөд олон нийт ямар нэгэн программ хангамж суулгах, ямар нэгэн ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд томоохон хэмжээний халдлагын тухай мэдээллийг өөрсдийн байршлаар нь цаг тухайд нь хүлээн авах боломжтой хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Иран зөв ярьж байна. Ираны газар нутаг дээр хүн алж устгадаг Америк хэт даварч байна. Америкчууд өөрийнхөө нутагт хүн алдаг байгаа биз, хаа хамаагүй иранд аллага хийх олон улсын ямарч хуулиар зөвшөөрөхгүй.
chamd er hamaagyi ee!!dyygai nysaa tatsan chini deer suu.....
Еврей нар даварч байгаа юм бишүү!!! Гитлер амьд байсан бол яах болоо?!
Иран сүржигнэхээс цаашгүй...