2024 оны 8-р сарын 5-нд Хятадын Засгийн газрын Ойрхи Дорнодын асуудалд хариуцсан тусгай элч Жай Жюнь Швейцарийн Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Брюерхарт нар утсаар ярьсан байна.
Палестины 14 бүлэг Хятадад эвлэрлийн яриа хэлэлцээ хийж, “Палестины хуваагдлыг зогсоож, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх тухай Бээжингийн тунхаглал”-д хамтдаа гарын үсэг зурах үйл хэргийг Хятадын тал амжилттай зуучилсан явдалд Брюерхарт баяр хүргэн талархсан байна.
Палестины дотоод эвлэрлийн асуудлаар Швейцарь Хятадтай ижил байр суурьтай байгааг тэрээр онцлоод, Палестины бүлэг нэгдмэл байр суурьтай байж, дуу хоолой нэгтэй байх нь "Хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлэх болон Палестины асуудлыг шийдвэрлэх урьдал нөхцөл хэмээн үзэж байна гэжээ.
Палестины бүлгийн Бээжин дэх эвлэрлийн яриа хэлэлцээний холбогдох нөхцөл байдлын талаар Жай Жюнь танилцуулахдаа, "Палестины бүлгүүд дотоод эвлэрлийн үндсэн дээр үндэсний эв нэгдлээ ухамсарлан, тусгаар тогтносон улсаа эртхэн байгуулахыг Хятад улс чин сэтгэлээсээ хүсэж байна.
"Хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлэхэд Швейцарь идэвхтэй хүчин чармайлт гаргасныг Хятад улс сайшааж байна, Швейцарь улстай хамт байж, бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг ахиулахад үргэлжлэн нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэсэн байна. Хоёр тал бас Ойрхи Дорнодын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.
Сэтгэгдэл0