
Зуны аялал жуулчлалын оргил үе эхэлснээс хойш БНХАУ-ын Шинжааны олон нисэх онгоцны буудлын зорчигч тээвэрлэлтийн хэмжээ түүхэн шинэ дээд амжилт тогтоожээ. 8 дугаар сарын 3-нд Шинжааны нисэх онгоцны буудлуудын нэг өдрийн дотор зорчигч илгээсэн, хүлээн авсан хэмжээ давхардсан тоогоор анх удаа 180 мянгаас давж, 181600-д хүрчээ.
Үүний дотор Үрэмчийн Дивопу олон улсын нисэх онгоцны буудал давхардсан тоогоор 100400 зорчигч тээвэрлэж, шууд нислэгийн маршрутын нисэх онгоцны буудлууд давхардсан тоогоор 81200 зорчигч тээвэрлэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0