БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой энэ жил тохиож буй.
Тус ойг тохиолдуулан БНХАУ-ын онцгой бүс болох Хонгконгийн Үйлдвэрчний эвлэлийн харьяа Ажилчдын клубын уран бүтээлчид манай оронд хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлийн дээжээс манай орны үзэгчдэд толилууллаа.
Өдгөө 60 жилийн түүхтэй уг клубын уран бүтээлчид өчигдөр “Улаанбаатар” театрын уран бүтээлчидтэй хамтран “Улаанбаатар” театрын тайзан дээр уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан бөгөөд тоглолтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нээж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн Хонгконгийн уран бүтээлчдийн тоглолт бол манай байгууллагын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд цаашдаа олон уран бүтээл дээр хамтран ажиллахдаа итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Тоглолтыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын албан ёсны нийгмийн сүлжээний хуудас болон Хонгконгийн Ажилчдын клубын нийгмийн сүлжээний хуудсаар нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлсэн юм.
Сэтгэгдэл6
Hyatadyyd hybzas hynar muutai yum,abyasaar iluu baigaa baih daa!!!!????????????????????????????????
сянган гэхэд хувцас муутай юм.
энэ чинь хувцас загварын шоу биш урлагийн тоглолт байх шүү, та нар андуураад өөр газар ирчихсэн юм болов уу?
байнгын жагсаал болоод байгаа газраас байнга ирээд гэхээр л хачин
каптлист хонгконгийн ажилчдын хөлөөв гэнээ
Үхсэн үхэр монголуудаамонголд брлж байгаа бол монголоор дараань хужаагаар бичнэшдээ улс орныг ямар их доромжилж байна ааа энийг хяндаг соёлын хэлтэс яам байдаггүй юмуухаашааааан юм бээээээ